Эрдэнэцагаан сум

Эрдэнэцагаан сум
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Mn coa sükhbaatar aimag.svg Сүхбаатар
Сум Эрдэнэцагаан
Баг (8) Талбулаг, Цагаан-Овоо, Бадрах,
Хонгор, Билүүт, Жаргалант,
Хадынбулаг, Алтан-Овоо
Газар нутаг _____ км²
Хүн ам (тоол.) 2010 онд 6,268 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2012 онд 6,527 хүн [2]
Нутгийн олон Эрдэнэцагааныхан
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.

Эрдэнэцагаан нь Сүхбаатар аймгийн сум юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1924 оны 4 дүгээр сард Улсын бага хурлын шийдвэрээр Эрдэнэцагаан уулын хошуу нэртэйгээр анх байгуулагджээ. Аймгийнхаа хамгийн зүүн өмнөд хязгаарт, 17,3 мянган х.д. км газар нутагтай.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Газар нутаг нь тал хээрийн бүст багтана. Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов уул, Бяруутын баян цагаан, Чандмань уул зэрэг уулстай. Хөндлөн Хайлааст, Хэцүүгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын өндөр зэрэг үзэсгэлэнт газар олонтой. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хөл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, горхитой. Рашаан Цайдам, Далай булаг зэрэг рашаан устай.

Хонгорын голын алт, Чоноголын гянт болд, Нүхтийн молибден,Баянцогтын нүүрсний орд газартай. Сумын төв нь Чоно гол. Баруун-Уртаас 217 км, Улаанбаатараас 777 км зайтай. 4639 хүн амтай. Халх, хуучид, үзэмчин, дарьгангачууд амьдардаг.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Хүрэн, цайвар хөрстэй. Тал хээрийн өвс ургамлаас гадна сөд өвс, царван, бонго зэрэг эмийн ургамал ургадаг. Буга, бор гөрөөс, цагаан зээр, тарвага, үнэг, чоно, мануул байхаас гадна цөөн тооны илбэнх, хар сүүлт, шилүүс байдаг.

137,6 мянган малтай. Илүү нугаламт үзэмчин үүлдрийн хонь өсгөн үржүүлдэг. Тоо толгой нь жар гаруй мянгад хүрээд байна.

Xүн ам[засварлах | кодоор засварлах]

Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 ортой эмнэлгийн барилга барьж байна. Сумын төвд хилийн цэргийн хороо байрладаг. Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуутай харьцдаг Бичигтийн хилийн боомтой. Хөдөлмөрийн баатар уурхайчин Л.Сундай, эрдэмтэн Г.Пагва, Ц.Өлзийхутаг, Н.Маньбазар, Ц.Сүхбаатар, Ж.Ваанчиг нар тус сумаас төрөн гарчээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]