Шилийн Гол аймаг
Харагдац
(Шилийн гол аймаг-с чиглүүлэгдэв)
Шилийн Гол аймаг
锡林郭勒盟 • ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ | |
|---|---|
Өвөр Монгол дахь Шилийн Гол аймаг | |
| Улс | |
| Өөртөө засах орон | Өвөр Монгол |
| Аймгийн төв | Шилийн хот |
| Газар нутаг | |
| • Нийт | 211,866 км2 (81,802 бээр2) |
| Хүн ам (2010) | |
| • Нийт | 1,028,022 |
| • Нягтрал | 4.9/км2 (13/бээр2) |
| Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
| Шуудангийн код | 152500 |
| Бүсийн дугаар | 0479 |
| ISO 3166 код | CN-NM-25 |
| Улсын дугаарын угтвар | 蒙H |
| Вэб сайт | www |
| Шилийн Гол аймаг | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хятад нэр | |||||||
| Уламжлалт | 錫林郭勒 | ||||||
| Хялбаршуулсан | 锡林郭勒 | ||||||
| |||||||
| Монгол нэр | |||||||
| Монголын Кирилл | Шилийн Гол аймаг | ||||||
| Монгол бичиг | ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠠᠶᠢᠮᠠᠭ | ||||||
| |||||||
Шилийн Гол (монгол бичгээр:ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ
ᠭᠣᠣᠯ
ᠠᠶᠢᠮᠠᠭ - sili-yin ɣoul, шили-йин гоул; Хятад: 錫林郭勒 - xīlínguōlè) — БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы аймаг. Нийт 202,580 км² газар нутагтай, төв нь Шилийн хот. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана. Шилийн Гол аймаг нь хойд талаараа Монгол улс, зүүн талаараа ӨМӨЗО-ны Улаанхад, Тонляо, Хянган, баруун талаараа Улаанцав, өмнө талаараа Хэбэй мужтай хиллэнэ.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Шилийн Гол аймаг өөрөө БНХАУ-ын хоёрдугаар түвшний засаг захиргааны нэгж. Одоо цагт доороо гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшний 2 сианы энтэй хот, 1 шянь, 9 хошуу, бүгд 12 нэгжид хуваагдаж байна.
| Газрын зураг | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| # | Нэр | Монгол бичиг | Дүрс бичгээрх нэр, зэргэмж, пиньинь галиг |
Хүн ам (2004 тооц.) |
Газар нутаг (км²) |
Засаг захиргааны төв |
| 1 | Шилийн хот (3-р түвшний хот) |
ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠣᠲᠠ | 锡林浩特市 Xīlínhàotè Shì | 150,000 | 15,758 | Шилийн хот |
| 2 | Эрээн хот (3-р түвшний хот) |
ᠡᠷᠢᠶᠡᠨ ᠬᠤᠲᠠ | 二连浩特市 Èrliánhàotè Shì | 20,000 | 450 | Эрээн хот |
| 3 | Долнуур шянь | ᠳᠣᠯᠣᠨᠨᠤᠤᠷ ᠰᠢᠶᠠᠨ | 多伦县 Duōlún Xiàn | 100,000 | 3,773 | Долоннуур балгас |
| 4 | Авга хошуу | ᠠᠪᠠᠭᠠ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 阿巴嘎旗 Ābāgā Qí | 40,000 | 27,495 | Бэлгүтэй балгас |
| 5 | Сөнөд зүүн хошуу | ᠰᠥᠨᠡᠳ ᠵᠡᠭᠦᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 苏尼特左旗 Sūnítè Zuǒ Qí | 30,000 | 33,469 | Мандалт балгас |
| 6 | Сөнөд баруун хошуу | ᠰᠥᠨᠡᠳ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 苏尼特右旗 Sūnítè Yòu Qí | 70,000 | 26,700 | Сайхантал балгас |
| 7 | Зүүн Үзэмчин хошуу | ᠵᠡᠭᠦᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 东乌珠穆沁旗 Dōng Wūzhūmùqìn Qí | 70,000 | 47,554 | Улиастай балгас |
| 8 | Баруун Үзэмчин хошуу | ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠤᠵᠤᠮᠤᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 西乌珠穆沁旗 Xī Wūzhūmùqìn Qí | 70,000 | 22,960 | Балгаргол балгас |
| 9 | Тайвас хошуу | ᠲᠠᠶᠢᠫᠤᠰᠧ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 太仆寺旗 Tàipúsì Qí | 200,000 | 3,415 | Буучан балгас |
| 10 | Хөвөөт шар хошуу | ᠬᠥᠪᠡᠭᠡᠲᠦ ᠰᠢᠷᠠ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 镶黄旗 Xiānghuáng Qí | 30,000 | 4,960 | Шинэбулаг балгас |
| 11 | Шулуун хөвөөт цагаан хошуу | ᠰᠢᠯᠤᠭᠤᠨ ᠬᠥᠪᠡᠭᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 正镶白旗 Zhèngxiāngbái Qí | 70,000 | 6,083 | Мянгант балгас |
| 12 | Шулуун хөх хошуу | ᠰᠢᠯᠤᠭᠤᠨ ᠬᠥᠬᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 正蓝旗 Zhènglán Qí | 80,000 | 9,963 | Шанду балгас |
Угсаатны бүтэц
[засварлах | кодоор засварлах]| Шилийн Голын угсаатны бүтэц (2000 оны тооллого) | ||
|---|---|---|
| Угсаатны нийтлэг | Хүн амын тоо | Эзлэх хувь (%) |
| Хятад (БНХАУ-ын цөм үндэстэн) | 651,174 | 66.78% |
| Монгол (ӨМӨЗО-ы өргөмжит үндэстэн) | 284,995 | 29.23 % |
| Манж | 26,687 | 2.74% |
| Хотон | 70,287 | 1.13% |
| Дагуур | 784 | 0.08% |
| Бусад | 519 | 0.04 % |