Мориндаваа Дагуур өөртөө засах хошуу

Мориндаваа — Дагуур өөртөө засах хошуу
өөртөө засах хошуу
хят. 莫力达瓦达斡尔族自治旗
→ Mòlìdáwǎ Dáwò'ěrzú Zìzhìqí
орос. Морин-Дава-Даурский автономный хошун
англ. Morin Dawa Daur Autonomous Banner
Аймгийн энтэй Хөлөнбуйр хот дахь Мориндаваа - Дагуур ӨЗХ
Аймгийн энтэй Хөлөнбуйр хот дахь Мориндаваа - Дагуур ӨЗХ
Улс орон  Хятад (БНХАУ)
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Хөлөнбуйр
Хошуу, шянь Мориндаваа - Дагуур ӨЗХ
Нутгийн төв Ниржи балгас
Газар нутаг 10,500 км²
Хүн ам 320,000 хүн (2004 он)

Мориндаваа — Дагуур өөртөө засах хошуу (хятадаар 莫力达瓦达斡尔族自治旗) — Хятад улсын Өвөр Монгол орны аймгийн энтэй Хөлөнбуйр хотын харъяат өөртөө засах хошуу. Өөрөөр хэлбэл Хятад үндэстэн цөм болсон улсад, Монгол үндэстний өөртөө засах орон, аймагт, Дагуур ястанд өөртөө засах эрх эдлүүлэхээр нэр заасан нутаг юм. 10,500 км² талбайт газарт нь 2004 онд 320,000 хүн оршин сууж байсан. Үүнээс 80% нь Хятад үндэстэн, харин 9% буюу 30,497 нь Дагуур ястан байсан гэнэ.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Тус хошуу дотроо сумын түвшний арван нутаг болж хуваагддаг.

  • Ниржи балгас (хошууны төв)
  • Хунянь балгас
  • Буушань балгас
  • Ха-да-ян балгас
  • Арал балгас
  • Шаварт балгас
  • Тэнхээ балгас
  • Таван-Овоо балгас
  • Баян – Эвэнх шян
  • Дурал – Эвэнх шян