Jump to content

Баарин баруун хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баарин баруун хошуу

Баарин баруун хошуу (монгол: ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ
ᠬᠣᠰᠢᠭᠤ
; хятадаар: 巴林右旗, пиньинь:Bālín yòu qí) нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Чифэн хотын харъяанд багтдаг хошуу юм. Энэ хошуу нь Баарин Монголчууд голлон амьдардаг бөгөөд Чифэн хотоос зүүн өмнөш 143 км-ын зайд байдаг. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 10240 км2.

Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь Их Баарин хошуу, Баарин вангийн хошуу байв.[1]

Уг хошууны үүсэл нь Монгол Улсын Батмөнх даян хаан дунд хөвгүүн Алчуболдод монголын зүүн гурван түмний нэг Халхын Баарин, Жарууд, Үжээд, Хонгирад, Баяуд таван отгийг өмч болгон хуваарьлаж, Шар мөрний саваар нутаглах болсноор Өвөр Халх гэх нэршил үүссэн. Алчуболд ноёны дараа хөвгүүн Хургач Хасар тайж таван хөвгүүндээ таван отог Халх аймгийг таслан өгснөөс Баарин отгийг Субухай үйзэн ноёнд өмч болгож өгсөн. Өвөр Халхын таван отог нь 1620-иод он хүртэл Цахар түмэнд төвлөрсөн Их Хааны захиргааг дагаж, Мин улсын Хэбэй, Ляодун мужийн хил дагуух нутагт халдан довтлоход идэвхтэй оролцож байсан.

17-р зууны эхнээс Манжийн Чин гүрэн хүчирхэгжин мандаж, 1636 онд говийн өмнөх монгол аймгуудыг нэгтгэж зургаан чуулган, 49 хошуунд зохион байгуулсны дотор Баарин багтаж, зүүн баруун хоёр хошуу болсон. 1648 онд Субухай дархан ноёны хөвгүүн Бага баатар ноёны хоёр дахь хөвгүүн Шадар тайжийн ганц хөвгүүн[2] улсын эфү Сэвдэнд Баарин баруун хошууны засаг, улсад туслагч гүн цол өргөмжлөв. 1650 онд улсын эфү Сэвдэн гүнийг үе улиран залгамжлах төрийн жүн ван цолоор өргөмжлөв. Тус хошууг байгуулснаас хойш Чин гүрэн мөхтөл манжийн хаад ноёдтой худ ургийн гүн холбоотой байсан. Чин улс мөхсөний дараа 1914-1932 он хүртэл Дундад Иргэн Улсын Жэхэ мужийн, 1932-1933 он хүртэл Линьдун мужийн, 1933-1942 онд Манжгогийн Хянган аймгийн захиргаанд харъяалагдаж байсан. 1945-1949 онд Хятадын иргэний дайны хөлд нэрвэгдэж, 1949-1969 он хүртэл Өвөр Монголын Зуу Уд аймагт багтаж яваад, 1969-1979 онд Хятадын Ляонин мужид шилжүүлэн, 1979 онд хойш Өвөр Монголын харъяанд шилжүүлсэн. 1983 оноос Улаанхад хотод харъяалагдах болсон.

Баарин баруун гарын хошууны засаг ноёдын үе залгамжлал[3]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
СэвдэнЗасаг, төрийн жүн ван1648-16681648 оноос засаг улсад туслагч гүн, 1650 оноос засаг төрийн жүн ван.
ОчирЗасаг, төрийн жүн ван1668-1683
НамдагЗасаг, төрийн жүн ван1683-1704
ӨргөнЗасаг, төрийн жүн ван1704-1721
RimbuЗасаг, төрийн жүн ван1721-1730
SangridaЗасаг, төрийн жүн ван1730-1748
РинчинЗасаг, чин вангийн зэрэг, төрийн жүн ван1748-17551748 оноос засаг төрийн жүн ван, 1754 оноос чин вангийн зэрэг
БатЗасаг, чин вангийн зэрэг, төрийн жүн ван1755-17991755 оноос засаг төрийн жүн ван, 1783 оноос чин вангийн зэрэг
СодномдоржЗасаг, чин вангийн зэрэг, төрийн жүн ван1799-18271799 оноос засаг төрийн жүн ван, 1809 оноос чин вангийн зэрэг
НамжилванчигЗасаг, төрийн жүн ван1827-1874
ЭрхэмбаярЗасаг, төрийн жүн ван1874-1890
ЖагардоржЗасаг, хошой чин ван1890-19331890 оноос засаг төрийн жүн ван, 1912 оноос засаг хошой чин ван. 1933-1937 онд хошуу дарга.

Засаг захиргааны бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Тус хошуу нь 2 дүүрэг, 5 тосгон, 4 сумаас бүрддэг.

Нэр Ханз Пиньинь галиг Монгол бичиг Засаг захиргааны код
Зээл гудамж
Сайхан зээл гудамж 赛罕街道 Sàihǎn Jiēdào ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ
ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150423401
Дархан зээл гудамж 达尔罕街道 Dá'ěrhǎn Jiēdào ᠳᠠᠷᠬᠠᠨ
ᠵᠡᠭᠡᠯᠢ
ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ
150423402
Балгас
Даваан балгас 大板镇 Dàbǎn Zhèn ᠳᠠᠪᠠᠨ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423100
Суврага балгас 索博日嘎镇 Suǒbórìgā Zhèn ᠰᠤᠪᠤᠷᠠᠭ᠎ᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423101
Бор Ус балгас 宝日勿苏镇 Bǎorìwùsū Zhèn ᠪᠣᠷᠣᠤ᠋ᠰᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423102
Цагааннуур балгас 查干诺尔镇 Chágànnuò'ěr Zhèn ᠴᠠᠭᠠᠨᠨᠠᠭᠤᠷ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423103
Баянхошуу балгас 巴彦琥硕镇 Bāyànhǔshuò Zhèn ᠪᠠᠶᠠᠨᠬᠤᠰᠢᠭᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
150423105
Сум
Шар мөрөн сум 西拉沐沦苏木 Xīlāmùlún Sūmù ᠰᠢᠷᠠᠮᠥ᠋ᠷᠡᠨ
ᠰᠤᠮᠤ
150423200
Баянтал сум 巴彦塔拉苏木 Bāyàntǎlā Sūmù ᠪᠠᠶᠠᠨᠲᠠᠯ᠎ᠠ
ᠰᠤᠮᠤ
150423201
Жаргалын зам сум 幸福之路苏木 Xìngfúzhīlù Sūmù ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠨ
ᠵᠠᠮ ᠰᠤᠮᠤ
150423202
Цагаанмөрөн 查干沐沦苏木 Chágànmùlún Sūmù ᠴᠠᠭᠠᠨᠮᠥ᠋ᠷᠡᠨ
ᠰᠤᠮᠤ
150423203

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]
  1. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 27. ISBN 978-7-227-06076-5.
  2. ., Раашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2. Translated by М, Баярсайхан нар (1 хэвлэл). Улаанбаатар. х. 569–570. {{cite book}}: |last= has numeric name (help)CS1 maint: location missing publisher (link)
  3. 清史稿/卷209