Хятадын иргэний дайн
Хятадын иргэний дайн Хятадын чөлөөлөх дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Хүйтэн дайн | |||||||
1946 оноос 1950 онд Хятадын иргэний дайны хувьсал өөрчлөгдөв | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
БНХУ Дэмждэг: Америк |
Хятадын Коммунист Нам БНХАУ Дэмждэг: Зөвлөлт | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Чан Кайши Ли Цзунжэнь Чэнь Чэн Янь Сишань Ду Юймин |
Мао Зэдун Чжу Дэ Пэн Дэхуай Линь Бяо |
Хятадын иргэний дайн (уламж.хятад. 國共内戰, хялбар. 国共内战, пиньинь guógòng neìzhàn, шууд утгаар: «иргэний дайн») нь Гоминданы удирдаж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын талын хүчнүүд болон Хятадын Коммунист Намын хүчнүүд хооронд 1927 оны 4-р сараас 1950 оны хугацаанд болсон иргэний дайн юм.
1911 оны Синхайн хувьсгалын буюу монголчуудын нэрлэсэнээр цагаагчин гахай жилийн хувьсгалын нөлөөгөөр Манж Чин улсын дэглэм унаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг тунхаглаж Сунь Ятсен ерөнхийлөгч болжээ. Гэвч Хятадад нэгдсэн төр улс удаан оршин тогтносонгүй. Цэргийн генерал болгон өөрийн эзэмшил болгоноо тусгаар улс болгон зарлаж, тэдгээр цэргийн эрхтнүүд нь хоорондоо дайсагналцаж байв. 1914 оны 1-р сард генерал Юан Шикай парламентыг тараан, өөрийн дэглэмийг Хятадын ихэнх нутагт тогтоож чаджээ. Юан Шикайн дэглэм удаан оршин тогтносонгүй, бас л хоорондоо иргэний дайн хийсээр байв. Тухайн үед Хятад орныг биеэ даасан цэргийн эрхтнүүд хэдэн арван хэсэг болгон тусад нь захирч байлаа. Жишээ нь, ганц Сычуань мужийг гэхэд л бие даасан 7, 8 генерал хэсэг, хэсгээр нь захирч байв. Энэ үед Хятадад улс төрийн хамгийн том хоёр бүлэглэл байсан нь Гоминдан буюу гамин нам, нөгөөх нь Хятадын коммунист нам билээ. Энэ хоёр намын зөрчил 1920-иод оноос эхтэй бөгөөд 1920-иод оны сүүлээр коммунистууд байн, байн бослого гаргах болов. 1930-аад оны эхээр ХКН нь ЗХУ-ын тусламжаар гамингийн эсрэг тулалдах чадвар бүхий байнгын армитай болжээ. Энэ үед Гоминдан намыг Чан Кайши, харин ХКН-ыг Мао Зэдун нар удирдаж байв. 1930-аад оны дундуур талууд ширүүн тулалдаанууд хийж эхлэсэн юм. Гэвч, япончуудын Хятадын эсрэг явуулж байсан дайнаас улбаалж хоёр нам 1937 оны 7-р сарын 5-нд эвлэрэх гэрээ байгуулж Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг нэгдэсэн байна. Дэлхийн II дайны дараа япончууд Хятадаас гарсны дараа 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулж засгийн эрхийг авсан байна. Харин Чан Кайши тэргүүтэй гоминданууд Тайвань арал руу зугтаж, одоог хүртэл тэнд өөрсдийн засаг захиргааг байгуулж оршин тогтносоор байна. Хятадын иргэний дайн нь 1927 оны 4-р сараас 1950 оны 5-р сарын хооронд Гоминьдан буюу Хятадын үндсэрхэг нам болон Хятадын коммунист намуудын хооронд үргэлжилсэн бөгөөд 1927 онд умардын аянаар эхэлсэн юм. Үндсэрхэг буюу Гоминьдан намыг барууныхан дэмжиж байсан бол Ардын Чөлөөлөх Арми буюу Хятадын коммунист намыг Зөвлөлт Холбоот Улс дэмжиж байжээ.
Иргэний дайн 1950 он гарч байж 23 жилийн дараа дууссан боловч албан ёсоор гал зогсоогүй юм. Үүнээс хойш 1949 оны 10-р сарын 1-нд эх газрын Хятадад Бүгд Найрамдах Хятад Ард Улс шинээр байгуулагдсан бол БНХУ Тайвань, Пескадор ба Фужиань гэх мэт бусад жижиг арлууд дээр товхиносон юм. Өнөөг хүртэл хоёр тал гал зогсоож, энхийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа нилээд хөгжүүлсэн байна.
Үйл явдлын өрнөл
[засварлах | кодоор засварлах]Бэйян хугацаа
[засварлах | кодоор засварлах]1911 онд Чин улс нуран унаж, Хятад нь Warlord era (?) хэмээгддэг эрин рүү орсон юм. Хятадын умард хэсэгт хяналтаа тогтоож байсан Эзэн хаант ёсны эсрэг бөгөөд үндэстний эв нэгдлийн үзэл санаатай Гоминдан намынхан болоод БНХУ-ын ерөнхийлөгч Сунь Ятсен нар цэргийн эрхтнүүдийг дарахын тулд гаднаас тусламж эрэлхийлж байлаа. Гэвч баруунаас дэмжлэгийг эс олсон тул 1921 онд тэрээр Зөвлөлтөөс дэмжлэг хүсчээ. Улс төрийн хожооны үүднээс Зөвлөлтүүд Сунь Ятсенийг дэмжих болсон бөгөөд зэрэгцүүлээд Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулжээ.
1923 онд Сунь ба Зөвлөлтийн төлөөлөгч Адольф Йоффе нар Шанхайд уулзан Хятадын нэгдэлд зөвлөлт туслах хамтарсан мэдэгдэл хийв. Уг мэдэгдэл ёсоор Коминтерн, Куоминтанг ба Хятадын коммунист намуудын хамтын ажиллагааг тунхагласан бөгөөд Комминтерний төлөөлөгч Михаил Бородин 1923 онд Хятадад ирэн, улмаар Хятадын коммунист нам Куоминтангд элсэв.
1923 онд Сунь Ятсен өөрийн итгэлт хүн болох Чан Кайшиг улс төр ба цэргийн эрдэм суралцуулахаар нилээд олон сарын хугацаатайгаар Москва руу илгээж байжээ. Эргэж ирээд тэрээр “Вампуа цэргийн академийн” дарга болжээ. Зөвлөлтүүд тус академийг сургалтын материал, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, тэр дотроо зэр зэвсгээр хангаж байсан юм. Түүнчлэн олон нийтийг мобилизаци хийх арга техникийг тэнд заадаг байсан ажээ. Коммунист намын олон гишүүн тус сургуульд сурч байсны нэг нь Жоу Эньлай байв.
Тэр үед коммунист намын бүрэлдэхүүн цөөн байсан бөгөөд 1922 онд 300, 1925 онд 1500 гишүүнтэй болсон байв. Харьцуулахад Гоминдан нам 1923 оны байдлаар 50,000 гишүүдтэй байжээ.
1925 онд Сунь Ятсен нас барснаас хэдхэн сарын дараа Үндэсний хувьсгалт армийн ерөнхий коммандлагч Чан Кайши Умардын аянгаа эхлүүлэв. Гэтэл 1926 оноос Гоминдан нь зүүн болон баруун жигүүрт хуваагдах болов. Энэ дотроо коммунистууд ч олшров. 1926 оны 3 сард Жон Шан хөлгийн хэрэг явдлаар барьцаалахыг оролдсоноос хойш Гоминдан намын удирдлагад Коммунистуудыг оруулахыг хориглосон юм.
1927 оны эх гэхэд Гоминдан болон коммунистуудын сөргөлдөөн өрнөсөөр хувьсгал гарах түвшинд хүрчээ. Коммунистууд болоод куоминтангийн зүүн жигүүрийнхэн Гуанжоугаас Ухань хүртэлх мужуудын засаг захиргаанаас Куоминтангийн удирдлагыг зайлуулахаар шийдэв. Харин варлорд Сун Чуанфангд ялагдсан Чан Кайши зүүн тийш Жиагси руу нүүж байв. Зүүн жигүүрийнхэн Чаны шаардлагад татгалзсан бөгөөд Чан зүүнийхнийг Сунь Ятсены “Ард түмний 3 зарчмыг зөрчин, урваж” ЗХУ-аас даалгавар авсан хэмээн буруутгав.
4 сарын 7-нд Чан Кайши болон бусад Гоминды удирдагчид уулзаж, коммунист арга барил нь нийгэм болоод эдийн засгийн хувьд хохиролтой болохыг ярилцсан байна. Улмаар Куоминтаны зүүн жигүүрийнхэн Хятадын коммунист намын олон зуун гишүүдийг баривчлан цаазлав. Уг явдал 4 сарын 12-ны хэрэг буюу Коммунистуудын үйлдсэн Шанхайн аллагад хүргэв. Коммунистууд Наншан, Чангша, Шандоу болон Гуанжоу хотуудыг эзлэхийг оролдов. Хунань мужид “Намрын ургацын бослого” хэмээх зэвсэгт орон нутгийн бослогыг Мао Зэдун тэргүүлэн тариачид болоод коммунистууд гаргав. Бослого амжилтгүй боллоо. Яг энэ үед Хятад 3 нийслэлтэй болоод байсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийслэл Бээжин, коммунистууд болон зүүн жигүүрийн куоминтангчуудын нийслэл Үхань болоод баруун жигүүрийн куоминтангчуудын нийслэл Наньжин нар юм.
Гоминданы үе
[засварлах | кодоор засварлах]Гоминданчууд варлордуудын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэн 1928 оны 6 сард Бээжинг эзлэв. Үүний дараа Наньжинд төвтэй Засгийн газар дийлэнхи дорнод Хятадад хяналтаа тогтоон, уг засгийн газрыг Хятадын цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн засаг хэмээн олон улс зөвшөөрөв. Гоминданы Засгийн газар Сунь Ятсений хувьсгалын гурван шатны онолын дагуу буюу цэргийн нэгтгэлт, улс төрийн асрамж /халамж, сургалт/, үндсэн хуулийн ардчиллаар явахаа зарлав.
1920-иод оны туршид Хятадын коммунист нам шахагдаж, хөдөө орон нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд 1927 оны 8-р сарын 1-нд Нанчаны бослогыг зохион байгуулжээ. Тэд тариачидтай эвсэж байсан бөгөөд өмнөд Хятадын нилээд нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон байна. Куоминтангийн цэргүүд ч араас нь нэхэн хөөсөөр байв. Энэхүү үеийг 10 жилийн дайн хэмээн нэрлэдэг бөгөөд Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг “Хоёрдугаар нэгдсэн фронт” байгуулагдах хүртэл энэ нь үргэлжилсэн юм.
1930-аад оны үед Төв талбарын дайн гээч болсон бөгөөд Коммунистуудыг бүслэн хаах зорилготой байв. Уг ажиллагаа 5 ажиллагаа болж өрнөсөн бөгөөд 1, 2-р ажиллагаа бүтэлгүйтэж, 3-р ажиллагаа нь Мугденгийн хэрэг явдлаас болж өрнөөгүй байна. 4-р ажиллагаа /1932-1933/ эхэн үедээ амжилт олж байсан ч бас л бүтэлгүйтэв. Эцэст нь 1933 оны сүүлээр Чан 5-р ажиллагаагаа эхлүүлж, Зөвлөлт Жиангси мужийг тойруулан бэхлэлт босгон бүсэлж эхлэв. Куоминтангийн цэргүүд тус бүр нь 5 милийн зайтай бэхлэлтүүдийг уйгагүйгээр босгон бүсэлж, коммунистуудыг хангамж болон хүнснээс нь тусгаарлав. Куоминтангчууд хөөж эхэлсэн бөгөөд коммунистуудын ухралт бүтэн нэг жил үргэлжилж, 12500 км зам туулсан нь Урт жагсаал /Long March/ хэмээн алдаршжээ.
Энэхүү урт жагсаал Чан Кайши болон түүний Хятадын ислам холбоотон Ма бүлэгт баруун хойд хятадад шахагдан, бут ниргүүлснээр дуусгавар болов. Коммунистуудын арми замын дунд тариачид, ядуучуудыг эгнээндээ элсүүлж, газрын эздийн өмч болон зэр зэвсгийг дээрэмдэх замаар өөрийгөө сэлбэж байсан ч Зөвлөлт Хятадын Бүгд Найрамдах улс /Жиангси муж/-аас 90-100 мянган хүнтэйгээр эхэлсэн урт жагсаал нь Шаанси мужид 7-8 мянган хүнтэй үлдсэнээр эцэс болжээ. Эндээс Хятадын коммунист намын үндэслэгчдийн нэг Жанг Гуатуогийн улс төрийн манлайлал эцэс болж, их ухралтыг хийсэн Маогийн нэр хүнд Хятадын коммунист намын дотор өсөн нэмэгдэв. Гэвч 1934 оны 10 сард коммунистууд бэхлэлтийг аргалан зугтаж чадлаа.
Хятад-Японы хоёрдугаар дайнд генералиссмус Чан Кайшигийн хүч нилээд сулрав. Японы Манжуур дахь түрэмгийлэл, түүний дараах эзэмшлийн үед Чан Кайши Хятадын коммунист намыг өөрийн гол өрсөлдөгч, дайсанд тооцон, тэдэнтэй хамтран Японы эсрэг тэмцэхээс эрс татгалзаж байв. Харин 1936 оны 12 сарын 12-нд Гоминданы генералууд болох Жан Шуэлянь болон Ян Хучен нарт барьцаалагдаж, тэд түүнийг ХКН-тай эвлэрэхийг тулгав. Ингээд хоёр тал “хоёрдугаар нэгдсэн фронт” гэгчийг байгуулан өөрсдийн эрч хүчийг нэгтгэн нийтийн дайсан Японы эсрэг хамтран тулалдах болов. 1937 оноос японы онгоцууд Хятадын хотуудыг бөмбөгдөх болж, сайтар зэвсэглэн цэргүүд нь умард болон эргийн зүгээс давших болов.
ХКН болон КМТ нарын Хоёрдугаар нэгдсэн фронт нь яг үнэндээ нэр төдий байв. Хятадын Коммунистууд Японтой хийсэн томоохон тулалдаануудад оролцохоос зайлсхийн, партизаны дайныг илүүтэй явуулж байлаа. Хоёр тал Хоёрдугаар нэгдсэн фронтод нэгдсэн нэрийн дор дотроо ч мөн хагаралдан Японд эзлэгдээгүй нутаг дэвсгэр дээр жижиг хэмжээний тулгаралтууд хийсээр байв. Ерөнхийдөө Хятад-Японы хоёрдугаар дайн нь ХКН-д ихээхэн хожоотой тусаж байсан бөгөөд КМТ-ны японтой хийж байсан дайн гарз хохирол ихтэй, Чан Кай-шикт хүнд тусч байлаа. Япончуудын үйлдсэн харгислал нь хятадын тариачдын дургүйцлыг ихээр төрүүлж коммунист намд олноороо элсэх болов. Коммунистууд дорвитой байлдаан хийгээгүй боловч тэдний хийж байсан партизаны дайн нь олон нийтийн дунд нэр хүндийг олж Японы эсрэг тэмцлийн манлайлагч хүчин мэтээр харагдуулж байв.
Ингээд 1945 он гарч Хирошима болон Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяж үг дуугүй бууж өгөх тухай АНУ-ын Японд тулган хүлээлгэсэн гэрээ ёсоор Япон нь Хятад дахь эзэлсэн нутгаас цэргээ гаргахдаа бууж өгч, зэр зэвсгээ Гоминьданд хүлээлгэн өгөх ёстойгоос ХКН-д биш байв. Харин Манжуурт Япон нь ЗХУ-д бууж өглөө. Гэтэл Гоминдан Манжуурт ямар ч анги, нэгжгүй байв. Чан Кайши Японы цэргүүдэд зэр зэвсгээ хамгийн ойр дайралдах Гоминьданы харуулын цэгт хураалгах, харин ХКН-д өгч болохгүй тухай сануулан тушаасаар байлаа.
Дайны дараах анхны зөвлөлдөх уулзалтанд Чан Кайши болон Мао Зэдун нар 1945 оны 8 сарын 28-наас 10 сарын 10-ны хооронд Чунцынд уулзсан байна. Хоёр тал аль аль нь энх тайванч бүтээн босголтыг чухалчилж буйгаа илэрхийлсэн боловч товч тодорхой ямар ч үр дүн хурлаас гарсангүй. Энхийн яриа хэлэлцээ явагдаж байх үед ч хоорондын тулалдаан үргэлжилсээр байсан бөгөөд 1946 оны нэг сард эвлэрэл тогтоход л намжсан гэдэг.
Дэлхийн II дайны Дорнод Азийн хэсэг дэх сүүлийн нэг сард Зөвлөлтийн арми Манжуурын Стратегийн Довтолгооны Ажиллагаа гэгчийг зохион байгуулан Манжуур дахь Японы хүчний эсрэг Монгол-Хятадын хилийн зүгээс дайрав. Уг тулалдаан Квантуны армийн байлдах чадваргүй болгож, ЗХУ-ын эзэмшилд бүх Манжуур орсон юм. Түүнчлэн 700 мянган япон цэргүүд оросуудад олзлогдсон байна. Гэтэл Чан Кайшид нэгэн айдас төрөх болсон нь Оросууд тус бүс нутгаас гарсны дараа ХКН-аас Манжуурыг хамгаалах хангалттай нөөцгүй байгаа гэдэг асуудал байв. Тиймээс тэрээр Оросуудыг Манжуурт аль болох удаан хугацаагаар суухыг хичээнгүйлэн хүсч, харин энэ хооронд маш сайн сургагдсан, зэвсэглэл сайтай цэргүүдээ тус бүст байршуулаад авахыг чармайж байлаа. Ингээд АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусламжтайгаар агаарын зөөвөрлөх ажиллагааг Гоминьданы цэргүүд гүйцэтгэж, Хойд Хятад дахь гол хотуудад шүхрээр буусан байна. Харин тус бүсийн хөдөө-орон нутгийн хэсэг нь аль хэдийн ХКН-ын мэдэлд орсон байжээ. Гэтэл Зөвлөлтүүд Умард Хятадын нутгаас гарч явахдаа зориудаар хамаг аж үйлдвэрийн төвүүдийг нь тонон дээрэмдэж, устгаж, зөөж болох зүйлсийг нь дайнд сүйдсэн эх орон руугаа зөөгөөд явчихсан байв (Уг зүйлсийн үнэ цэнэ 2 тэрбум ам.доллар гэдэг).
Эвлэрэл 1946 оны 6 сард эвдэрч, ХКН болон Гоминьданы хооронд бүрэн хэмжээний дайны гал дахин авалцлаа. Ийнхүү Хятад орон 3 илүү жил үргэлжилсэн иргэний дайны хөлд нэрвэгдлээ.
Энэ үеийг Хятадын коммунист суртал ухуулгад “Чөлөөлөх дайн” хэмээн нэрийдэх нь ч бий. Энэ үед АНУ Гоминьданд олон зуун сая долларын өртөг бүхий дайны хангамж болон цэргийн тоног төхөөрөмжүүдийг тусламжаар буюу зээлээр олгож байлаа. Мөн Гоминьданы цэргүүдийг төв Хятадаас Зүүн хойд Хятад (Манжуур) руу зөөвөрлөж өгсөн юм. Ерөнхийлөгч Трумэн “Япончуудыг ашиглан Коммунистуудыг тогтоон барих” бодолтой байв. Иймээс зарим бүс нутгуудад Япончуудыг зэвсгээ хураалган, тэнгсээр аялан эх нутагтаа буцах хугацааг зориудаар хойшлуулж байсан гэдэг. Ингээд Гоминьданы цэргүүд ирж, мөн АНУ-ын 50 мянган тэнгисийн цэрэг газардсаны эцэст л япончуудын зэвсгийг хураасан гэдэг.
ХКН нь зэр зэвсгийн хөгжлийн түвшингээр Гоминьданаас хол хоцорч байсан ч тэдний гол давуу тал нь үзэл суртал, суртал нэвтрүүлгийн хүчтэй ажиллагаа, сүлжээндээ байжээ. Тэдний гол давуу тал нь газрын шинэчлэлийн сурталчилгаа байв. Энэ нь хэрвээ тосгоны ядуу, газаргүй, хагас өлсгөлөн тариачид ХКН-ын төлөө тулалдах юм бол газрын эздээс газрыг нь шилжүүлэн авч, тариалангийн газартай болно гэдэг байв. Түүнчлэн тодорхой хэмжээгээр ЗХУ цаагуураа ХКН-ыг дэмжиж, зэр зэвсэг, санхүүжилтээр хангаж байсан байна. Түүнчлэн чөлөөлөгдсөн бүс нутгаас коммунистууд япончуудын тодорхой тооны танк, бусад зэр зэвсгийг олзлон авч ашигласан төдийгүй гоминьданы олзлогдсон, сайтар бэлтгэгдсэн цэргүүдийг ч зорилгодоо ашиглах болсоноор хүндрэлтэй асуудлаа шийдэв. Тэдний мөн нэг харьцангуй давуу тал нь хүн хүчний шавхагдашгүй нөөцтэйд байлаа.
Чан Кайши хэдийгээр хичээнгүйлэн гуйж байсан ч 1946 оны 3 сараас генерал Малиновскийн удирдсан Зөвлөлтийн улаан армийн ангиуд Манжуураас цэргээ татаж эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн Сталин, Мао нарын тохирсон ёсоор ХКН-ын хүчин байршлуудыг эзлэх боллоо. Сталины бодлоор Маогийн цэргүүдийн хяналтанд дор хаяж Манжуурын умард хэсэг байх ёстой байв. Зөвлөлтүүд гарснаар бүрэн хэмжээний дайн тус бүсд гарах нөхцөл бүрэлдлээ.
1947 оны 3 сард гоминьдан ХКН-ын нийслэл болох Йенанийг эзэлж бэлэг тэмдгийн шинжтэй ялалт байгуулав. 1948 оны сүүлээр ХКН Шенянь ба Чанчун гэх мэт умардын хотуудыг Ляошений ажиллагаагаараа эзлэн хяналтаа тогтоов. Гоминьданы хамгийн шилдэг арми болох Шинэ нэгдүгээр арми нь Чанчун хотын бүслэлтийг хамгаалж 6 сар тулалдсаны эцэст ялагдаж ихээхэн хэмжээний танк, хүнд их буу болон бусад зэвсэглэл зэрэг давшилтын хэрэгслийн хамт олзлогдов. Уг бүслэлтийн үед энгийн ард иргэд олноор үрэгдсэний 300 мянга нь өлсгөлөнгөөс болж амиа алджээ. 1948 оны 4 сард Луоянг хот мөн коммунистуудад бууж өгч, Гоминьданы армийн хангамж тасалдав. Түүний дараа 9 сард ХКН Жинань, Шандунь мужуудыг ширүүн тулалдааны үр дүнд эзэлжээ.
1948 оны сүүл, 1949 оны эхээр явагдсан Хуайхай ажиллагаагаар ХКН Хятадын зүүн төвийн бүс нутагт бүрэн хяналтаа тогтоов. Дараа нь Бэйпин-Тианжины ажиллагаа 64 хоногийн турш тун ширүүн явагдаж, 1949 оны 1 сарын 31-нд ялалтаар өндөрлөсөн байна. Хятадын Ардын Чөлөөлөх арми Жанчхүү, Тианжинь болон Дагу, Бейпин боомтууд дахь тулаанд маш хүнд гарз хохирол амсав. Энэ ажиллагаанд КМТ-ны 600 мянган цэргийн эсрэг 890 мянган цэргээр сөржээ. Ганц Жанчхүүд л гэхэд 40 мянган коммунист нас барсан гэдэг. Харин КМТ-ны хохирол нийтдээ 520 мянга болсонд амь үрэгдсэн, шархадсан болон олзлогдсон цэргүүд орно.
4 сарын 21-нд коммунистууд Янцы мөрнийг гатлан Гоминьдан Бүгд Найрамдах Хятад улсын нийслэл Нанжин хотыг эзэллээ. Улмаар 1949 оны сүүл гэхэд Ардын чөлөөлөх арми КМТ-ны үлдэгдлүүдийг Өмнөд хятад руу үлдэн хөөв. Гоминьданы засгийн газар 4 сарын 23-нд Нанжинаас ухран Кантон (Гуанжоу)-нд 10 сарын 15 хүртэл байрлаж, тэндээсээ Чунцынд 11 сарын 23 хүртэл байрлаж, тэгээд 12 сарын 10-нд Тайпей руу зугтаах хүртлээ Чендуд тус тус байрлажээ. Дайныг тоймловол 1946 оны 7 сараас 1950 оны 6 сар хүртэлх хугацаанд Хятадын Ардын чөлөөлөх арми Гоминьданы 8,071,350 хүнийг жагсаалаас гаргаснаас 6,360,000-ийг олзлох буюу урвуулсан байна.
Ингээд 1949 оны 10-р сарын 1-нд Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг тунхаглан Бэйпинг нийслэлээ болгон, нэрийг нь Бээжин болгон сольсон юм. Чан Кайши тэргүүтэй 2 сая националистууд эх газрын Хятадыг орхин Тайваны арал руу очин суурьшив. БНХАУ БНХУ-ын эзэмшилд байдаг Кинмень арал руу дайрсан боловч бут цохигдсоноор цааш Тайван руу давших зам хаагдсан юм. 1949 оны 12 сард Чан Тайваны арлын Тайпей хотыг БНХУ-ын түр нийслэл хэмээн зарласан бөгөөд өөрийн засгийн газрыг Хятадын цорын ганц хууль ёсны засаг хэмээн нотолсоор байлаа.
Коммунистууд 1950 онд Хайнань арал, Ваншаны арлууд болон Жоушан арал руу цэрэг илгээн эзэлж авсан юм.
Тайваны арал руу зугтан гарсан эхэн үед АНУ Чан Кайшигийн Засгийн газрыг дэмжих төдийлөн сонирхолгүй болоод байсан боловч 1950 оны 6 сард Солонгосын хойгийн дайн дэгдсэнээр Коммунистууд Чан Кайшийг ялсан явдлын улс төр, үзэл суртлын үнэ цэнэ өсч АНУ-ын Ерөнхийлөгч Харри С.Трумэн АНУ-ын 7-р усан флотыг Тайваны хоолой руу авчран, БНХУ ба БНХАУ-ын хоорондох болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх болсон байна.
1949 оны 6 сард БНХУ эх газрын Хятадын бүх усан боомтуудыг хааснаа зарлаж, өөрийн усан онгоцнуудаа Фужиан мужийн Мин голын цутгалаас Манжуур дахь Ляо голын цутгал хүртэл эргүүлд гаргасан нь төмөр замын хөгжил муу, далай тэнгисийн тээврийн ач холбогдол өндөртэй БНХАУ-д ихээхэн бэрхшээл, төвөг учруулав.
Эх газрын Хятадыг алдсаны дараа 12,000 цэрэгтэй Гоминьданы хүч Бирм руу зугтан гарч, Өмнөд Хятадын зүг үргэлжлүүлэн партизаны дайн хийсээр байв. Тэдний удирдагч, генерал Ли Ми тэр битгий хэл БНХУ-аас цалин авч, Юньнань мужийн захирагч гэсэн нэр төдий цолтой болов. АНУ уг ажиллагааг дэмжин, АНУ-ын Тагнуулын төв газар тэдэнд бүх талаар туслалцаа үзүүлж байлаа. Харин 1953 онд Бирмийн засгийн газар НҮБ-д гомдол мэдүүлснээр АНУ БНХУ-ыг цэргүүдээ татахыг шахах болов. 1954 оны эцэс гэхэд 6 мянга орчим цэрэг Бирмийг орхин гарч, Ли Ми армиа татан буулгаж байгаагаа зарлав. Гэсэн хэдий ч нилээд олон мянган цэрэг үлдэж хоцрон, БНХУ-ын зүгээс тэдэнд хангамж үзүүлж, удирдлагаар хангаж байсан гэдэг. Мөн нэмэлт хүч ч нууцаар илгээдэг байсан байна.
1954 оны 9-р сарын 3-нд Тайваны хоолойн анхны хямрал гарч, ХАЧА Күэмой руу их буугаар галлан, Дачэний арлууд руу шууд заналхийлэх боллоо. 1955 оны 1-р сарын 20-нд ХАЧА Ижяншань арлыг эзлэн, уг арал дээр байрлаж байсан БНХУ-ын 720 хүнтэй хуаран цэргийг хүйс тэмтрэв. Мөн сарын 24-нд АНУ-ын Конгрессоос Формозагийн шийдвэр гэгчийг гаргасан нь Ерөнхийлөгчид БНХУ-ын эрэг хавийн арлуудыг хамгаалах эрх олгосон юм. 1955 оны 3 сард ХАЧА их бууны галаа зогсоосноор Тайваны хоолойн анхны хямрал эцэс болжээ.
Тайваны хоолойн хоёрдугаар хямрал 1958 оны 8 сарын 23-нд эхэлж, хоёр талаас БНХУ-ын Күэмой, БНХАУ-ын Амой руу харилцан галласан бөгөөд тэр оныхоо 11 сард дуусгавар болжээ.
Тайванийн хоолойн гуравдугаар хямрал 1995-1996 оны хооронд БНХАУ-ын зүгээс Тайваниас холгүй газар луу пуужин харвалтын хэд хэдэн цуврал туршилт явуулснаас үүдэн дэгдэж байв.
Хоёр талын дайсагнал эцэс болоогүйгээр зогсохгүй өнөөг хүртэл хоёр тал дайныг эцэс болгох тухай Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа юм.