Япон-хятадын дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хятад-Японы хоёрдугаар дайн» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Хятад-Японы хоёрдугаар дайн
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны Номхон дайн фронт (1941 оноос)
Хятад-Японы хоёрдугаар дайн
Японд эзлэгдсэн мужуудыг улаан өнгөөр тодруулсан байдал.
Огноо Minor fighting since September 18, 1931
Full scale war: July 7, 1937 – September 9, 1945
(Загвар:Age in years, months, weeks and days)
Байрлал Эх газрын Хятад, Бирма
Үр дагавар
Газар нутгийн
өөрчлөлт
China recovers all territories lost to Japan since the Treaty of Shimonoseki.

Korea divided between US and Soviet forces.

Байлдагч талууд
Загвар:Country data Republic of China (1912–49)[lower-alpha 1]
with foreign support
Merchant flag of Japan (1870).svg Япон

with collaborator support

Удирдагчид
Загвар:Flagdeco Chiang Kai-shek

Загвар:Flagdeco Chen Cheng
Загвар:Flagdeco Cheng Qian
Загвар:Flagdeco Yan Xishan
Загвар:Flagdeco Li Zongren
Загвар:Flagdeco Xue Yue
Загвар:Flagdeco Bai Chongxi
Загвар:Flagdeco Wei Lihuang
Загвар:Flagdeco Du Yuming
Загвар:Flagdeco Fu Zuoyi
Загвар:Flagdeco Sun Liren
Mao Zedong
Zhu De
Peng Dehuai
Lin Biao
Загвар:Flagdeco Joseph Stilwell
Загвар:Flagdeco Claire Chennault
Загвар:Flagdeco Albert Wedemeyer

Загвар:Flagdeco Hirohito

Загвар:Flagdeco Korechika Anami
Загвар:Flagdeco Yasuhiko Asaka
Загвар:Flagdeco Shunroku Hata
Загвар:Flagdeco Seishirō Itagaki
Загвар:Flagdeco Kotohito Kan'in
Загвар:Flagdeco Iwane Matsui
Загвар:Flagdeco Toshizō Nishio
Загвар:Flagdeco Yasuji Okamura
Загвар:Flagdeco Hajime Sugiyama
Загвар:Flagdeco Hideki Tōjō
Загвар:Flagdeco Yoshijirō Umezu
Загвар:Flagdeco Seizo Ishikawa
Загвар:Flagdeco Puyi
Flag of the Republic of China-Nanjing (Peace, Anti-Communism, National Construction).svg Wang Jingwei

Цэргийн хүч
5,600,000 Chinese
ROC Air Force: 645 combat aircraft (1937-1941)[1]
3,600 Soviets (1937–40)
900 U.S. aircraft (1942–45)[2]
4,100,000 Japanese[3]
400 army and navy aircraft (1937-1941)[1]
900,000 Chinese collaborators[4]
Хохирол
Nationalist: 1,320,000 killed, 1,797,000 wounded, 120,000 missing, and 17,000,000–22,000,000 civilians dead [5]
Communist: 500,000 killed and wounded.
Japanese estimates—including 480,000 dead in total and 1.9 million military casualties [6][lower-alpha 2]
Contemporary PRC studies: 1,055,000 dead
1,172,200 injured
Total: 2,227,200 [7]
Nationalist Chinese (ROC) estimates—1.77 million deaths, 1.9 million wounded[3]
  1. Generalissimo Chiang Kai-shek was the leader of Nationalist Government that led a Chinese united front which included Nationalists, Communists, and regional warlords.
  2. This number does not include as casualties of large number of Chinese collaborator government troops fighting on the Japanese side.

Хятад-Японы хоёрдугаар дайн нь 1937 оны 7 сарын 7-ноос 1945 оны 9 сарын 2 хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс ба Японы эзэнт гүрний дунд болсон. Хятадууд нь Японтой байлдахдаа Герман, ЗХУ болон АНУ-аас эдийн засгийн тусламж авч байсан байна. Солонгос, Ляодунгийн хойгт байрлаж байсан Японы хуурай замын багахан нэгтгэл япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэн 1931 оны есдүгээр сараас хятад, японы дайн эхэлж Квантуны Арми хэмээх томоохон бүлэглэлийг бий болгож тус бүс нутаг Хятадад дайн явуулах гол бааз, түшиц газар болов. 1932 оны нэгдүгээр сарын сүүлчээр японы адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улсыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ.Генералиссимус Чан Кайши хятадын Улаан армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй. Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ.Японтой дайн хийж эхлэх үед Чан Кайши тааруу сургагдсан, зохион байгуулалт-сахилга бат муутай 1 сая 900 мянган цэрэг (зөвхөн 100 000 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй Герман, Итали,Франц мэргэжилтнүүдийн сургасан явган цэргийн 10 явган дивиз л японы армитай эн тэнцүү тулаан хийх чадвартай байлаа), хуучирсан 500 нисэх онгоц, 70 танк, 1 мянга гаруй их буу, хуучирсан 10 байлдааны усан хөлөг, 15 харуулын болон мина тээгч завьтай байв. Япончуудын эсрэг тэмцэлд зөвлөлтийн хилийн бүс нутагт 150 мянган хүнтэй партизаны армитай ХКН-ыг Чан Кайши дэмжиж тэднээс 45 мянган партизантай хамтран Наймдугаар аялан байлдах арми байгуулж захирагчаар нь Чжу Дэг томилжээ.Милитарист Япон улс Хятадын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулахад 240-300 мянга орчим хүнтэй 12 дивиз, 1300 орчим танк, 1 мянга орчим танк, хуягт тээвэрлэгч, 1,5 мянган их буу гаргаж тэнгисийн цэргийн тодорхой хүчээр дэмжүүлж генерал С.Хатаг командлагчаар нь томилжээ.Японы эзэн хааны арми эрчтэй давшиж Бээжин хот, Хаунхэ мөрний хойд хэсгийн нутгийг эзлэв. Нанжиний Засгийн газар ЗХУ-д хандаж 1937 оны наймдугаар сарын 21-нд харилцан үл довтлолцох тухай гэрээ байгуулснаар зевлөлтийн тусламж ирж 1939 оны хоёрдугаар сар гэхэд Хятадад зөвлөлтийн 3665 цэргийн мэргэжилтэн байлдааны ажиллагаанд оролцож байлаа. 1937 оны 12 дугаар сард Шанхайгаас давшсан японы цэрэг Гоминданы нийслэл Нанжин хотыг эзлэж ширүүн тулалдаанд хятадын арми бараг бүх танк, нисэх онгоцоо алдаж Чан Кайши нийслэлээ Ханькоу хотод нүүлгэн шилжүүлэв. Тэрбээр цэргийн хүчээ сэлбэж 1939 оны дунд үе гэхэд гурван саяд хүргэж Тайэрчжуаны ойролцоо болсон байлдаанд дайсанд их хохирол учруулжээ. Гэвч япончууд сөрөг дайралт хийж Ханькоу хотыг булаан авч Чан Кайши нийслэлээ Чунцин хот руу нүүлгэв.Номхон далайд болж байсан байлдааны ажиллагааны шалтгаанаар япончууд Хятад дахь байлдааны ажиллагааг намжаажээ. Гэвч 1945 оны эхээр өргөн давшилт хийсэн ч хятадын цэрэг Чандэ, Чжэнзян голуудын орчим зогсоож чаджээ.1945 оны таваас наймдугаар саруудад гоминданы командлал сөрөг давшилтад орж Кантон хотын ойролцоо японы зуун мянга орчим хүнтэй бүлэглэлийг бүслэв. Наймдугаар сарын 8-нд ЗХУ Японд дайн зарлаж Квантуны армийг бут ниргэж буулган авч Хятадын фронтод байлдаж Японы бусад бүлэглэлийн анги нэгтгэлүүдийн хангамжийг тасалсаны улмаас бууж өгөхөд хүрчээ.

Цэргийн гэмт хэрэг[засварлах | edit source]

Сэтгэл санааны доройтол, хээл хахуульд автсан Гоминданы арми нь Засгийн газраа байрлаж байсан Нанжин хотыг тууштай хамгаалалгүй бараг зүгээр шахуу тавьж өгснөөр 1937 оны арванхоёрдугаар сарын 13-нд аймшигтай харгислал үйлдэх үндэслэл бүрэлдсэн билээ. Япончуудаас олон арван мянган хүнээр илүү байсан ч удирдлага нь сул дорой, хоцрогдсон техник хангамж, өөр өөр олон мужаас татагдсан цэргүүд хэл нэвтрэлцэхгүй(хамгийн гол нь офицер,унтер-офицер (бага дарга) нарын байлдааны бэлтгэл, тасаг салаа удирдах дадлага туршлага муу зэргийг дайсан япончууд болон Хятадад байрлаж ЗХУ болон барууны орнуудын ЭСЯ-ны цэргийн атташе нарын ажиглалт дүгнэлтээр тодорхойлогдсон) зэрэг олон шалтгааны улмаас бууж өгсөн Гоминданы армийн олон мянган цэрэг, Нанжин хотын энгийн номхон иргэд гээд 300 мянга, зарим эх сурвалжийн баталж байгаагаар 500 мянга гаруй хүнийг зургаан долоо хоногийн дотор хүйс тэмтэрсэн нь түүхэн үнэн. Бууж өгсөн нангиад цэргүүдийг эх орныхоо төлөө тэмцэх чадваргүй, арчаагүй, ямар ч хэрэггүй “хоолны сав” гэсэн үндэслэлээр шууд л буудан хороосон. Цаашлаад хотод орсон Япон цэргүүдийн харгислал ухаан санаанд багтамгүй. Айрис Жан нэртэй Калифорнид амьдардаг эрдэмтний “Нан­жи­ны хүчирхийлэл” зэрэг олон номонд энэ аймшгийн ту­хай цөөнгүй баримтыг өгүүлсэн бай­даг. Жишээлэхэд, Япон цэргүүд нь нангиад иргэдийг жадаар дайрах, сэлмээр цавчих чадвараа шалгах амьд хүүхэлдэй болгон ашиглаж байв. Цэргүүд нь эм хүйстэй гэсэн болгоныг хөгшин залуу, хүүхэд гэлтгүй эзэмдсэн. Үүнээс жилийн дараа 20 мянга га­руй нангиад эмэгтэйгээс амиа егүүтгэлгүй үлдсэн хэд нь булаан эзлэгчийн хүүхдийг тээх­гүй гэсэндээ амиа хорлож зарим нь төрсөн хүүхдээ өөрсдөө егүүтгэж байсан гэдэг. Тухайн үед Гоминданы Засгийн газрын нийслэл байсан хот болохоор эрх баригчдыг дагаад Герман тэргүүтэй Европын их гүрнийн Элчин сайдын яам, консулын газрууд энэ хотод байрлаж байсан юм. Эдгээр Элчин сайдын яамны ажилтнууд нангиад иргэдэд гол төлөв дээрэнгүй, үл тоосон байдлаас ханддаг байсан ч япончуудын харгислалыг хараад тус бүртээ боломжоороо олон хүн аврахаар хичээл зүтгэл гаргасан нь бас л түүхэн үнэн. Хэдхэн жилийн дараа еврейчүүдийг хэдэн саяар нь устгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нацист Германаас Нанжинд байрлаж байсан консул нь Берлин рүү илгээсэн албан ёсны тайландаа япончуудын авирыг “араатны” гэж онцолсон байдаг. Цаашлаад Европын сонины сэтгүүлчид байсан тулдаа энэ аймшигтай харгислалын тухай мэдээг дэлхий нийт олж мэдсэн билээ. Өрнө дахин энэ тухай ингэж баримтжуулсан мэдээ цуглуулаагүй, олон нийтэд цацаагүй бол өдгөө ийм хэрэг гарсан эсэх нь ч эргэлзээтэй хэвээр үлдэх байсан биз. Японы арми Дотор газар энэ мэтээр хийсэн харгислал өч төчнөөн.Японы “NHK” агентлаг Нанжины алан хядлага газар авч байсныг үгүйсгэсэн мэдээлэл цацсан нь Хятадын ард түмэн төдийгүй Өмнөд Солонгос, Ази Номхон далайн орнуудын дургүйцлийг ихэд төрүүлсэн юм. Токио хотын захирагчийн сонгуульд баруун жигүүрээс нэр дэвшигч Наоки Хякута компанит ажлынхаа үеэр “Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй шүү дээ” гэж хэлсэнийг “Асахи” сонин иш татжээ. Түүгээр ч барахгүй дайнд оролцогч талууд бүгд харгислал үйлдсэн болохоор Япон хүүхдүүдэд ийм зүйл ярих шаардлагагүй гэж хэлсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абе Япон, Солонгос, Хятадын харилцааг дэлхийн нэгдүгээр дайны үеийн Америк, Германтай адилтгасан учраас Азийн Гитлер гэж нэрлэгдсэн билээ. Тэгвэл Японы удирдагчдын үгүйсгэж буй Нанжины хядлагын гашуун түүхийн баримтыг эргэн сөхье. Эдгээр зургуудийг Япон цэргүүд авч хожим нь Хятадууд сэргээн хуулбарласан юм. nanjing-massacre-whitewash-06 Нанжины хядлага гэж нэрлэгдсэн Японы армийн хүчирхийлэл дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1937 оны 12-р сарын 13-наас эхлээд зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Тухайн үеийн Хятадын нийслэл Нанжины иргэдийг эмэгтэйчүүд, хүүхэд гэж ялгалгүй үй олноор нь хядсан энэ хэрэг түүхэнд хар толбо болон үлдэж өнөөг хүртэл улс төрийн маргаан дагуулсаар байна. head1d049465a67caa1ecbig 300 мянган хүний амийг авч одсон аллага Нанжин хотыг хар дарсан зүүд мэт болгожээ. Японы цэргүүд архи уун согтож, гудамжаар сэлгүүцэж охид, бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул хийн, хүмүүсийг шатааж хөнөөн дураараа дургиж байв. Японы эзэрхийллийн эхний дөрвөн өдрийн дотор хорин мянган эмэгтэй хүчиндүүлж дийлэнхийг нь зэрэмдэглэн хөнөөжээ. Nanking-massacre3 Үгүйсгэх арга энэ гашуун түүхийг Японы улс төрчдийн зарим нь ийм зүйл огт болж байгаагүй гэж мэлздэг юм. Аллага үнэхээр аймаар. Ихэнх хүмүүсийг жадаар сүлбэж, толгойг нь цавчин, амьдаар нь шатаасан бол эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлж цувуулан, балчир хүүхдийг хүртэл хядаж байж. babies

Эмэгтэйчүүдийг төдийгүй, бага насны охидыг хүчирхийлээд дараа нь зэрлэгээр хөнөөж байжээ. Хохирогчдын цус урсаж, гол мөрөн тэр чигтээ улаан өнгөтэй болсон талаар баримтад дурдсан байдаг. Эрчүүдийг нь олсоор хүлэж буудан хороодог байв. 1540 Хятадын иргэдээс гадна Нанжинд бизнес эрхэлж байсан гадаадынхан болон олон улсын байгууллагын ажилтнууд эх нутагтаа харьж чадалгүй тэндээ үүрд нойрссон түүхтэй. 1089516678166 Дайн эхлэхээс өмнө иргэд амар жимэр өлсгөлөн зовлонг мэдрэлгүй амьдарч байсан талаар тухайн үед амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг. Тэндээс амьд үлдсэн буурай "Залуу охидыг эгнүүлэн зогсоож байгаад хамгийн үзэсгэлэнтэйг нь хүчирхийлсэн. Тухайн үед би үсээ хуссан болохоор эрэгтэй хүн шиг харагдаж амьд үлдсэн" гэж дурсчээ. Эрэгтэй хувцас өмсөж, нүүрэндээ хар хөө түрхэн амьд гарч байсан түүх олон бий. Харилцаа холбооноос бүрэн таслагдсан Нанжин хотын түүхийн хар мөр өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд бат бөх оршсоор. Нанжин хотыг Японы 30-50 мянган цэрэг бүслэж байсан гэж үздэг. behead Харин тухайн үеийн Японы цэргүүд Хятадын иргэдийг хэдэн мянгаар нь хүлж танкаар буудан цогцсыг нь голд шидсэн тухайгаа дурссан байдаг. Гэхдээ танкаар буудсан ч гэсэн ихэнх нь үхээгүй байсан тул жадаар цохиж хөнөөсөн байна. Япон цэргүүд хүмүүсийн орилох өрөвдөлтэй дууг өнөөг хүртэл мартаж чадаагүй. [8]

Эшлэл[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Air Warfare: an International Encyclopedia Vol. 1, 2000, edited by Walter J. Boyne, ISBN 1-57607-729-2, pp. 125–127.Air Warfare:
  2. Taylor, p. 645.
  3. 3.0 3.1 Hsu, p. 535.
  4. Jowett, p. 72.
  5. Clodfelter, Michael "Warfare and Armed Conflicts: A Statistical Reference", Vol. 2, pp. 956.
  6. Dower, John "War Without Mercy", pp. 297.
  7. Liu Feng, (2007). "血祭太阳旗: 百万侵华日军亡命实录". Central Compilation and Translation Press. ISBN 978-7-80109-030-0. Note: This Chinese publication analyses statistics provided by Japanese publications.
  8. [1]