Мэнжян
1939 он–1945 он | |||||||||
Төлөв | тоглоомын улс | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийслэл | Хаалган | ||||||||
Нийтлэг хэл | хятад, монгол, манж | ||||||||
Төр засаг | дарангуй засаг | ||||||||
Төрийн тэргүүн | |||||||||
Түүх | |||||||||
• үүсэн байгуулагдсан | 1939 он | ||||||||
• татан буугдсан | 1945 он | ||||||||
Мөнгөний нэгж | Мэнжянгийн төгрөг | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | ![]() |
Мэнжян (хят. 蒙疆 ~ «Монголын хязгаар нутаг» буюу «Монголын Өөртөө Засах Холбоот Засгийн Ордон» монгол бичгээр ᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ
ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠤ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠣᠷᠳᠣᠨ) — 1939-1945 онд Өвөр Монгол оронд тогтсон, Японы тоглоомын улс байв.
Нэр[засварлах | кодоор засварлах]
Энэ улсын бүтэн нэр нь янз бүр солигдож байсан бөгөөд «монгол хязгаар нутаг» гэсэн утгатай Мэнжян (Мөнжян, Мэнзян, Мэнцян) гэсэн товч, оноосон, хятад нэрээр түүхэн дэх бусад монгол улсаас ялган таньдаг.
Оршил[засварлах | кодоор засварлах]
1931 онд Японы эзэнт гүрэн Дундад Иргэн Улс (ДИУ) руу дайран Манжуурыг эзлэн авж Манж-гог үүсгэсэн бөгөөд цааш Өвөр Монголын болон Бээжин хавийн мужуудад нэвтэрчээ.
1933 оноос Цахар мужийг эзэлж 1936 онд Дэмчигдонров вангийн тэргүүлсэн «Монголын цэрэгжсэн засгийн газар» байгуулагдав. 1939-1937 онд Суйюянь мужийн нутгийг авсан. 1937 онд «Монголын нэгдсэн автономит засгийн газар» гэх болсон.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1939 онд Цахарын өмнөд хэсэг, Шаньсигийн умард хэсэг автономит засгийн газарт нэгдэж шинээр «Мэнжянгийн нэгдсэн автономит засгийн газар» гэдэг болов. Засгийн газар Хаалган хотын ойр Жанбэйд байсан.
1941 онд «Монголын өөртөө засах холбоо» нэртээ болсон ба Ван Жинвэйн Наньжинд байгуулсан, Японы мэдлийн Хятадын засгийн газарт нэр төдий хамаарах болжээ. Үнэндээ бол өөрийгөө бүрэн засч байв.
1945 оны Зөвлөлтийн үүсгэсэн Чөлөөлөх дайнд Япон ялагдан бууж өгсний хамт дуусаж татан буугдсан.
Зураг[засварлах | кодоор засварлах]
Дэ ван (зүүн гар талд) Мэнзяний армийн ерөнхий командлагч Буяндэлгэр (төвд) болон бусад хамтрагчийн хамт
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
