Монголын бөө мөргөл
Харагдац
Төв Азийн өвөрмөц соёл иргэншлийг бүрдүүлсэн нүүдэлчин монголчуудын эртний шүтлэг бол бөө мөргөл юм. Бөө мөргөл нь Мөнх хөх тэнгэр, Байгаль дэлхий, Өвөг дээдсээ дээдлэн шүтдэг. Гадаад түүхэн эх сурвалжаас авч үзвэл Хүн анх бий болохоос үүссэн байсан ба Монголын алтан ургийн сүүл хүртэл бөө мөргөл гол шүтлэг нь байсаар иржээ. Монголд Шарын шашин /Хинаян/ нэвтэрснээс хойш уламжлалт байдлаа цөөнх нь хадгалан үлдсэн ба бөөгийн зан үйлийг авч үлдэхийн тулд шарын шашны эд зүйлсийг хэрэглэх болсноор шарын бөө гэх өрөөсгөл ойлголт бий болж үүнээс үүдэн хоорондоо эрс ялгаатай болсон байна. Бөө мөргөлийг онго тэнгэр, улаач, түшээ нар авч явдаг.