Сунь Ятсен

Сунь Ятсен (Хятад: 孫文; 孫中山; 孫逸仙; латин галиг Sūn Yìxiān, англи. Sun Yat-sen) (1866 оны 11-р сарын 12-нд төрсөн- 1925 оны 3-р сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч. Суны удмын нэр нь Сун Дэминг (кантон хэлээр: Syūn Dāk-mìhng; 孫德明) гэдэг байв. Хүүхэд байхдаа түүний сүүний нэрийг Дай Цэун (Dai-jeuhng; 帝象) гэдэг байжээ.
Сунь 1911 оны 10-р сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хувьсгалч. 1912 онд Дундад Иргэн Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд улс төрийн Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байжээ. Сунь эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.
Сунь Ятсен орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Синхайн хувьсгал зохион байгуулж амжилт олсны дараа Сунь шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сунь нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь Ард түмний гурван зарчим хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).
1924 оны сүүлээр Сунь Ятсен мужуудын цэргийн удирдагчидтай хэлэлцээр хийх найдлагатайгаар Умард Хятад руу аялалд гарсан боловч аяллын явцад хүндээр өвчилсөн байна. Сунь Ятсен 1925 оны 3-р сарын 12-нд түүний зохион байгуулсан "Умард аялал" эхлэхээс нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар нас барсан нь улс орноо нэгтгэх мөрөөдлөө бараг биелүүлсэн гэж үздэг. Түүнийг нас барсаны дараа Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул 1940 онд "Үндэсний эцэг" гэх цол өгчээ.
Монголын тусгаар тогтнолын талаарх түүний байр суурь
[засварлах | кодоор засварлах]Азийн хэд хэдэн орныг эзэрхийлэн дарлаж асан Манж чин улс монгол (ар, өмнөд, Хөх нуур), хятад, төвөд, зүүн туркестан орнууд түүний мөхөлтэй зэрэгцэн туурга тусгаар байдлаа зарламагц хятад орныг нь эзэрхийлэгч манж нарыг умрын бүдүүлэг ху нар хэмээн зарлаж тэднийг хөөж явуулах хэрэгтэй гэх байдлаа эхэн үедээ мин улсын хаадын бунхан дээр тангараг өргөдөг байснаа хувьсгалын дараахнаас "ү цү гүн хэ" буюу 5 үндэстний улс БНУ байгуулах тухай ярих болжээ. 50 гаруй бие даасан үндэстнээс 5 том буюу хятад, монгол, манж, хотон, түвд нар тэгш эрхтэйгээр оршин тогтнох үзэл суртлын санаа юмсанжээ. Одоо ч гэсэн урд хөрш БНХАУ-ын далбаа дээрх 1 том 4 жижиг од нь түүний үзэл санааны үргэлжлэл гэж зарим судлаачид үздэг. Тэр үүднээс хятадын шинэ үндэстэн үүсэх тухай номлох болж жунхуа-миньцү гэсэн нэр томъёололоор гоцү буюу улсын үндэстэн гэх байдлаар тодорхойлох болсон. Түүнийхээр бол хань үндэстэн бол хятадын үе үеийн төрт улсуудын ноёлох нуруу байсаар ирсэн бөгөөд цинь, хан улсаас эхлээд хань үндэстэн үргэлж улсын гол үндэстэн байсаар ирсэн тул нэгдсэн төрт гүрнийг азид манлайлсаар ирсэн. Энэ утгаараа манж, монгол зэрэг бусад угсаатнуудын засаглалын үед хань үндэстний уруудал доройтолын үе байсан боловч тэд бүгд л хятадын түүхийн салшгүй хэсэг. Иймийн тулд үндэстний нэгдлийн зарчимд хань бус дээрх үндэстнүүд хятадын улс үндэстний бүрдэл хэсгүүд мөнөөс мөн гэж сурталдах болсон. Үүнийгээ зөв болгож харагдуулахын тулд хэт давамгайлсан хань үндэстний тоотой харьцуулахад өчүүхэн тоотой хань бус үндэстнүүдийн тэгш эрхийг эдлүүлэх тал дээр ямар ч ач холбогдол өгөх хэрэггүй гэж зүтгэх болсон. Энэ ч байдлаараа тусгаар тогтнолоо өөрсдөөс нь түрүүлж зарласан олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газарт эргээд салан тусгаарлах үзлээ эргэн харж "аугаа их дундад улсын ахлуун элгэн гэр бүлд" ээ эргэн нэгдэхийг ятгаж байжээ. Ер нь бол бусад хятадын улс төрийн хүчинтэй монголын тусгаар тогтнолын эсрэг санал нэг байр суурьтай байв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ROC Government Biography
- Sun Yat-sen in Hong Kong University of Hong Kong Libraries, Digital Initiatives
- Contemporary views of Sun among overseas Chinese
- National Dr. Sun Yat-sen Memorial Hall Official Website
- Dr. Sun Yat Sen Middle School 131, New York City
- Dr. Sun Yat Sen Museum, Penang, Malaysia
- Was Yung Wing Dr. Sun's supporter? The Red Dragon scheme reveals the truth!
- Miyazaki Toten He devoted his life and energy to the Chinese people.
- Sun Yat-sen Memorial Hall A place to commemorate Sun Yat-sen in Guangzhou
- MY GRANDFATHER, DR. SUN YAT-SEN - By Lily Sui-fong Sun
- 浓浓乡情系中原—访孙中山先生孙女孙穗芳博士 - 我的祖父是客家人
- Dr. Sun Yat-Sen Foundation of Hawaii A virtual library on Dr. Sun in Hawaii including sources for six visits
- Who is Homer Lea? Sun's best friend. He trained Chinese soldiers and prepared the frame work for the 1911 Chinese Revolution.