Урадын хойд хошуу
Урадын хойд хошуу
乌拉特后旗 · ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ | |
|---|---|
| Солбицол: 41°04′53″N 107°04′17″E / 41.0815°N 107.0715°EСолбицол: 41°04′53″N 107°04′17″E / 41.0815°N 107.0715°E | |
| Улс | |
| Өөртөө засах орон | Өвөр Монгол |
| Аймгийн энтэй хот | Баяннуур |
| Хошууны төв | Баянбулаг балгас |
| Газар нутаг | |
• Нийт | 24,530 км2 (9,470 бээр2) |
| Хүн ам (2020)[1] | |
| • Нийт | 53,946 |
| • Нягтрал | 2.2/км2 (5.7/бээр2) |
| Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
| Вэб сайт | www |
| Урадын хойд хошуу | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хятад нэр | |||||||
| Хялбаршуулсан | 乌拉特后旗 | ||||||
| Уламжлалт | 烏拉特後旗 | ||||||
| |||||||
| Монгол нэр | |||||||
| Монголын Кирилл | Урадын хойд хошуу | ||||||
| Монгол бичиг | ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ | ||||||
| |||||||
Урадын хойд хошуу — Хятад улсын Өвөр Монгол орны Баяннуур хотын харьяа хошуу.
Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь Зүүн гүнгийн хошуу байв, Улаанцавын чуулганд харьяалуулжээ.[2]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хошуу Хятад-Монголын хил дагуу байна. Улсын хил 195 км зурайна. Хилийн цаана Өмнөговь байна.
Урадын хойд хошуу 24,925 км² газар нутагтай. Говь, цөл газар. Богд уул гэж бий.
Хошууны төв Баянбулаг балгас Линьхө дүүргээс 50 км зайтай.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Урадын дундад хошуу 2004 онд 65,000 хүнтэй байв. Монгол, хятад үндэстэн байдаг.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]
Урадын хойд хошуу дотроо 3 балгас, 2 сум болж хуваагддаг.
| Нэгж | Нутгийн нэр |
|---|---|
| балгас | Баянбулаг | Цог-Өндөр | Хөх-Өндөр | |
| сум | Баянчандмань | Буянт | Өлзий | Өгөнгол | Хөгц | Наранбулаг | Баянговь | Баян-Өндөр |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Урад монголчуудыг Чин улс 1648 онд Улаанцавын чуулганы харьяанд гурван хошуу болгон хуваарилжээ.
Дундад Иргэн Улсын үед 1914 оноос Суйюань тусгай захиргаат нутаг, 1928 оноос Суйюань мужийн харьяанд хамаарав.
БНХАУ-ын үед Улаанцав аймгийн харьяанд Урадын дундад хошууны хамтаар нэгэн хошуу болсон ба 1958 онд Баяннуур аймгийн харьяанд очсон. 1982 онд одоогийнхоо нэрээр хоёр хошуу салсан.
2003 онд Баяннуур аймаг нь аймгийн түвшний Баяннуур хот болон өөрчлөгджээ.
| Нэр | Цол | Бүрэн эрхийн хугацаа | Тайлбар |
|---|---|---|---|
| Туба | Засаг, улсын түшээ гүн | 1648-1656 | |
| Qayise | Засаг, улсын түшээ гүн | 1656-1669 | |
| Цамц | Засаг, улсын түшээ гүн | 1669-1686 | |
| Дүүрэн | Засаг, улсын түшээ гүн | 1686-1713 | |
| Норовринчин | Засаг, улсын түшээ гүн | 1713-1717 | |
| Шарав | Засаг, улсын түшээ гүн | 1717-1742 | |
| Сономжамсан | Засаг, улсын түшээ гүн | 1742-1755 | |
| Сономравдан | Засаг, улсын түшээ гүн | 1755-1775 | |
| Цэвдэндонров | Засаг, улсын түшээ гүн | 1775-1802 | |
| Раднаабал | Засаг, улсын түшээ гүн | 1802-1834 | |
| Хубит | Засаг, тэргүүн зэргийн тайж | 1834-1852 | |
| Ванчигсэрэн | Засаг, улсын түшээ гүн | 1852-1867 | |
| Сэрэннамжил | Засаг, улсын түшээ гүн | 1867-1897 | |
| Мулжидорж | Засаг, улсын түшээ гүн | 1897-1912 | |
| Эрхсэцэнжамбал | Засаг, хошууны бэйс | 1912-1936 | |
| Чимэдринчиндорж | Засаг, хошууны бэйс | 1936-1945 | Эрхсэцэнжамбалын дүү. Гүнгэсэрэн хэтэрхий залуу байсан тул Чимэдринчиндорж түүний өмнөөс хошууг захирчээ. 1936 онд туслагч тайж. 1938 онд түүнийг Дэмчигдонровыг дэмжсэнийх нь төлөө Мэнжян засгийн газар албан ёсоор Засаг хошууны бэйс томилсон. |
| Дэлгэр | 1940-1949 | Хятад нэр: Ба Юн Ин (巴雲英). Гүнгэсэрэнийн ээж. Гүнгэсэрэн хэтэрхий залуу байсан тул Дэлгэр түүний өмнөөс хошууг захирчээ. Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр тэрээр Хятадын засгийн газрыг дэмжиж байв. 1949 оны дараа тэрээр Хятадын Коммунист Намд элссэн. | |
| Гүнгэсэрэн | Засаг, хошууны бэйс | 1940-1949 | Эрхсэцэнжамбалын хүү. 1940 онд түүнийг Хятадын засгийн газар засаг хошууны бэйс томилсон. Тэр залуу хэвээр байсан тул ээж Дэлгэр (Ба Юн Ин) нь түүний өмнөөс түүний хэргийг хариуцдаг байв. |
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
- 1 2 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 73–74. ISBN 978-7-227-06076-5.
- ↑ 清史稿/卷209