Jump to content

Баруун Үзэмчин хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баруун Үзэмчин хошуу
西乌珠穆沁旗ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠦᠵᠦᠮᠦᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Баруун Үзэмчин, Өвөр Монгол
Баруун Үзэмчин
Баруун Үзэмчин
Өвөр Монгол дахь байршил
Баруун Үзэмчин, Хятад
Баруун Үзэмчин
Баруун Үзэмчин
Баруун Үзэмчин (Хятад)
Солбицол: 44°36′N 117°37′E / 44.600°N 117.617°E / 44.600; 117.617Солбицол: 44°36′N 117°37′E / 44.600°N 117.617°E / 44.600; 117.617
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
АймагШилийн Гол
Хошууны төвБалгаргол балгас
Газар нутаг
  Нийт
22,380 км2 (8,640 бээр2)
Хүн ам
 (2020)[1]
  Нийт99,255
  Нягтрал4.4/км2 (11/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Бүсийн дугаар+86 (0)0479
Вэб сайтwww.xwq.gov.cn
Баруун Үзэмчин хошуу
Хятад нэр
Хялбаршуулсан西乌珠穆沁旗
Уламжлалт西烏珠穆沁旗
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньXī Wūzhūmùqìn Qí
Монгол нэр
Монголын КириллБаруун Үзэмчин хошуу
Монгол бичигᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠦᠵᠦᠮᠦᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Галиглал
SASM/GNCBaraɣun Ujumučin qosiɣu

Баруун Үзэмчин хошуу (монгол бичгээр - барагун үзүмүчин хошигу; хятадаар 西乌珠穆沁旗 - xī wūzhūmùqìn qí) — БНХАУ-ын ӨМӨЗОШилийнгол аймгийн харьяа хошуу. Аймгийнхаа Шилийн хот, Зүүн Үзэмчин хошуу, өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг. 22,960 км2 газар нутагтай. 2005 онд 72 мянган хүнтэй байхад хүн амын 68% нь Монгол үндэстэн байсан. 2010 оны байдлаар 87,614 хүн оршин сууж байгаа. Хошуу дотроо хошууны төв Балгаргол балгаснаас гадна Хоолтынгол, Жирийнгол, Баянхуа гэх балгад, Баянхошуу нэрт суманд хуваагддаг.

Баруун үзэмчин хошууг 1641 онд байгуулж, Шилийн Голын чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нэр нь Үзэмчин баруун гарын хошуу байв.

Засаг ноёдын үе залгамжлал[2][3]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
ДоржЗасаг, хошой Сэцэн чин ван1641-1646
ЦагаанбабайЗасаг, хошой Сэцэн чин ван1646-1658
СуданиЗасаг, хошой Сэцэн чин ван1658-1691
СэдэндондовЗасаг, хошой Сэцэн чин ван1691-1733
РавданнамжилЗасаг, хошой Сэцэн чин ван1733-1748
ПунцагравданЗасаг, хошой Сэцэн чин ван1748-1779
Маха СохаЗасаг, хошой Сэцэн чин ван1779-1790
БалжирравжайЗасаг, хошой Сэцэн чин ван1790-1814
ДоржжигмэднамжилЗасаг, хошой Сэцэн чин ван1814-1834
ПунцагнамжилЗасаг, хошой Сэцэн чин ван1834-1884
АлтанхуягтЗасаг, хошой Сэцэн чин ван1884-1898
СодномравданЗасаг, хошой Сэцэн чин ван1898-1937
  1. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
  2. 清史稿/卷209
  3. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 58–59. ISBN 978-7-227-06076-5.