Бугат хот
Бугат хот![]() ![]() |
|
---|---|
аймгийн энтэй хот | |
хят. 包头市 — bāotóu shì | |
Бугын хөшөө | |
Өвөр Монгол орон дахь Бугат хотын нутаг | |
Улс орон | ![]() |
Муж, орон | Өвөр Монголын ӨЗО |
Аймаг, тойрог | Бугат хот |
Хошуу, шянь (10) | 7 дүүрэг, 1 шянь, 2 хошуу |
Захирг. байр | Хөндлөн дүүрэгт байдаг |
Газар нутаг | 27,768 км² |
Газрын байц | д.т.д. 1065 м |
Хүн ам (тоол.) | 2010 онд 2,650,364 хүн |
Нягт сийрэг | 95 хүн/км² |
Ард түмэн | 94.2% - хятад, 3.0% - монгол |
Нутгийн олон | Бугатынхан |
1809 он | Суурин үүссэн |
Цагийн бүс | Чунчингийн цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +86 472 |
Шуудан-дугаар | 014000 |
ТХ-улсын дугаар | 蒙B |
Цахим хуудас | baotou.gov.cn (хятадаар) |
Бугат (Монгол бичиг: Бугуту, Хятад ханз: 包头) нь Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд өөртөө засах орны хамгийн том хот болно.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Бугат тойрог хот нь засаг захиргааны хувьд хошуутай тэнцэх түвшний 7 дүүрэг, 1 сиан, 2 хошуу, бүгд 10 нэгжид хуваагдана. Баян-Овоо Уурхайн дүүргээс бусад зургаан дүүрэг хотжсон нутаг бөгөөд нийлж Бугат хот хэмээгдэнэ. Монголчууд Дархан Муумянган Холбоот хошуунд голчлон суурьшдаг.
Нэр | Ханз | Хүн ам (2004 онд) | Нутаг дэвсгэр (км²) | Нягтрал (хүн/км²) | |
---|---|---|---|---|---|
1 | Хөндлөн дүүрэг | 昆都仑区 | 440,000 | 119 | ,697 |
2 | Донхэ дүүрэг | 东河区 | 380,000 | 85 | 4,471 |
3 | Чинсань дүүрэг | 青山区 | 310,000 | 67 | 4,627 |
4 | Шигуай дүүрэг | 石拐区 | 60,000 | 619 | 97 |
5 | Баян Овоо Уурхайн дүүрэг | 白云鄂博矿区 | 20,000 | 303 | 66 |
6 | Жиуюань дүүрэг | 九原区 | 180,000 | 1,688 | 107 |
7 | Биньхэ шинэ дүүрэг | 滨河新区 | 40,000 | 88 | 455 |
8 | Гүян сиан | 固阳县 | 210,000 | 5,021 | 42 |
9 | Түмэд баруун хошуу | 土默特右旗 | 350,000 | 2,368 | 148 |
10 | Дархан Муумянган холбоот хошуу | 达尔罕茂明安联合旗 | 110,000 | 17,410 | 6 |
Түүх[засварлах | кодоор засварлах]
Бугат хотын байгаа газарт эртнээс нааш нүүдэлчин монголчууд суурьшсаар иржээ. Бугат хот Манж Чин гүрний үед 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан ажээ.
Бээжин хүртэл төмөр зам тавигдсанаас хойш хотын хөгжил түргэсэв. Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар 1934 онд Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ.
Залуу Оуэн Латтимор Бугат хотод 1925 онд очиж байх үед "Худалдаачдаар дүүрсэн 2 гудамжтай, ноорхой пингээр дүүрсэн хот" байсан аж. Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, энд төмөр замд ачигдан дорныг зорьдог байв. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байжээ. Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн зам байсан аж.[1]
Ашигт малтмал[засварлах | кодоор засварлах]
Бугат хотын дэргэд 1950-д онд зөвлөлтийн геологичид асар том төмрийн ордыг илрүүлэн нээж, хайгуулыг нь хийсэн байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл Баотоу бую Бая-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт Газрын ховор элеэментийн буюу Газрын ховор шорооны элементийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээс Газрын ховор элементийг нь авч ашигладаг. хятад нь дэлхийн Газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд түүнээсээ 90 гаруй хувийг нь зөвхөн Баян-Овоогийн ордоос олборлодог байна.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
2000 оны тооллогоор:
Угсаатны нэр | Хүн ам | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад | 2,122,737 | 94.16% |
Монгол | 67,209 | 2.98% |
Хотон үндэстэн | 36,234 | 1.61% |
Манж | 22,826 | 1.01% |
Солонгос | 848 | 0.04% |
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- ↑ Оуэн Латтимор, Туркестаны цөл уруу, 1928. х.7-8.