Дагуур ястан

Дагуур
Дагуур ястан
Томоохон хүн амтай улсууд
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Хармөрөн муж, Шинжаан Уйгурын өөртөө засах орон
Хэлнүүд
1999 онд Дагуур хэлтний тоо 96,085 байв.[1]
Шашин
Буддын шашин, Бөөгийн шашин
Холбоотой угсаатны бүлэг
Кидан, Монгол

Дагуур (Хятад: 达斡尔族 Dáwò'ěr zú) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн муж, Шинжаан Уйгурын ӨЗО-д тархан суурьшсан угсаатны нийтлэг. Хятадын засгийн газраас тэднийг Монголчуудын тоонд оруулдаггүй. 2000 онд 132,394 Дагуур хүн тоологдсноор бол Хятадын 56 угсаатнаас тоогоороо 34-д орно.[2]

Дагуур угсаатан өнөө Өвөр Монголын Хөлөнбуйрын Мориндаваа - Дагуурын өөртөө засах хошуундаа голчлон суудаг. 2000 онд Өвөр Монголд 77,188 (үүнээс Хөлөнбуйрт 70,287), Хармөрөнд 43,608 тоотой байна. Шинжааны Тарвагатайд Чин улсын үед очсон Дагуурын хойчис тэндхийн Монголчуудтай холилдон нилээд нь уусчээ.

Дагуурууд Алтай хэлний язгуурын Монгол хэлний бүлэгт харъяалагддаг хэлтэй. 1999 оны нэгэн тооцоогоор 96,085 (дөрөвний гурав нь) нь Дагуур хэлээрээ хэлэлцэж чаддаг ажээ.[1]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол улсууд 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
16-р зууны Сибирь. Энэ зургийг зарим нэг алдаатай хийсэн бололтой. Балагад- буриадын нэг бүлэг. Калмыки-ойрдууд. 16-р зууны сүүлээр ойрдууд Сибирь рүү газраа тэлж халимагууд нүүж эхэлжээ. Телес, телеут нь Алтайчуудтай ойр төрөл угсаатан. Тэр үед киргизүүд Тэнгэр уулын, Сибирийн киргиз гэсэн 2 хэсэгт хуваагдаж байв. Зарим монголчуудыг Лена мөрний дунд урсгал хавиар байсан гэж тэмдэглэжээ. Зурган дээрх байршлаар дагуурчууд (дауры) Онон мөрний дунд урсгалаас Амар мөрний урд эрэг, Ноон, Сунгари мөрний сав газрыг бүхэлд нь хамран Номхон далай хүртэл тархсан байна. 1900 онд хийсэн зураг

Киданы Дахэ овог Дагуур болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дагуурчууд нь жижиг ард түмэн байсан боловч баргууд Байгаль хавиар байх үед тэднийг захирч байв. Баргууд хожим нь дагуурчуудын захиргаанаас гарч одоогийн нутаг болох Хөлөнбуйрт нүүн ирсэн ба барга нь буриадтай гарал нэг учир хэл яриа, ёс заншил ойр байсан ч буриадаас холдож өвөрмонгол, халхтай хамт удаан сууснаас хэл аялга нь халх, өвөрмонгол, буриадын завсрын шинжтэй болжээ.

Дагуурчууд 17-р зуунд Агийн Буриадын тойргоос Амар мөрний 2 эргийн дагуу түүний дунд урсгал хүртэл нутаглаж байв. Нутгийнх нь зүүн зах нь Амар мөрөнд хойд талаас нь цутгадаг Зея, Бурея гэсэн 2 голын дунд урсгалд хүрч байжээ. Орос 17-р зууны эхээр Буриадыг довтолсоны дараа дагуурын нутгийг эзэлж эхэлжээ. Цөөхөн хүнтэй дагуурчууд Оростой удаа дараа хүч тэнцвэргүй тулалдаан хийн энгийн номхон олон иргэнээ алдан урагш Амар мөрөн гатлан Ноон мөрний дагуух Өвөр Монголын нутагт нүүн ирж манжийн захиргаанд оржээ. Амар мөрний хойд эрэг дээрх Албазин бол дагуурчуудын хот байсан ба 1651 онд Орост эзлэгджээ. Орос тэднийг алба төлөхийг шаардахад бид хэдийнэ манжийн албат болсон тул өөр улсад алба төлөхгүй гэж мэдэгджээ. Тэд 20-р зуун хүртэл уламжлалт соёл ахуйгаа сайтар хадгалсан хэвээр байжээ.

Бөөгийн болон Буддын шашин шүтдэг. Саяхан Дагуурыг өвөг Монгол хэлт Киданы хамгийн ойр угсааны хойчис гэж үзэх генетикийн судалгаа хийгджээ.[3] Монгол угсаатантай хамгаас ойр төрөл, Монголын дотор багтах учиртай гэдгээс бас Дагуур Монгол гэж нэрлэгддэг.

Хорлоогийн Чойбалсан гуайн эцгийг Дагуурын Монгол хүн байсан гэсэн нутгийн цуу яриа байдаг. Манж Чингийн сүүлчийн хаан Айсингиоро Пүи-гийн их хатан нь Гобула Ванрон гэгч Дагуур Монголын гүнж байсан ба аав нь Чин гүрний дотоодын хэрэг эрхлэх сайд байжээ.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Дагуурын Монголчуудын нэр нь Киданы Дахэ овгоос гаралтай. Дагуурчуудын нэрээр нь одоогийн Оросын Трансбайкал (одоогийн Өвөрбайгаль муж, Амар мөрний дагуух нутаг) муж болон ойр хавийн газрыг нэрлэжээ. Орчин үед Дагуурын тал хээр нь Монгол Дагуур, Орос Дагуур хэмээн нэрлэгдэх нь бий. Мөн энэ нутгаас гаралтай амьтад нь "Дагуур" гэсэн тодотголтой байх нь бий. Дагуурыг хятадууд "Бутган" Дагуур гэж нэрлэдэг.

Хэл[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Дагуур хэл


Бичиг үсэг[засварлах | кодоор засварлах]

Энэ угсаатны бүлэг нь өөрийн бичиг үсэггүй бөгөөд хүн ам нь ихэвчлэн Хятад үсэг хэрэглэж, цөөн хүмүүс Манж, Монгол бичиг үсэгтэй.

Ахуй амьдрал[засварлах | кодоор засварлах]

Дагуурын ард түмэн голдуу хөдөө аж ахуйд ажилладаг, мөн мал аж ахуй, ан агнуур, загас агнуурыг нэгэн зэрэг эрхэлдэг. Тэдний хүнсний гол бүтээгдэхүүнд шар будаа, гурвалжин будаа, махны үндсэн төрөлд ангийн мах ордог байсан бол одоо голдуу гэрийн тэжээвэр амьтдын мах буюу гахай, үхэр, хонь, тахианы мах зохиолох болжээ. Хоккей бол дагуурын хамгийн эртний уламжлалт спорт юм.

Дагуур монголчууд нь Монгол хэлний төрөл болох Дагуур хэлээр ярина. Дагуур хэл нь Бутха[4], Хайлаар, Цэцхар гэсэн аялгуунуудтай болно.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалжууд[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Ethnologue сүлжээ: Дагуур хэл
  2. Хятадын статистикийн эмхэтгэл 2003
  3. Li Jinhui (08/02/2001). "DNA Match Solves Ancient Mystery". china.org.cn
  4. [1]