Jump to content

Сүхбаатар сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэ сумыг бусад Сүхбаатараас ялган таниарай.
Сүхбаатар сум
ᠰᠦᠬᠡᠪᠭᠠᠲᠤᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Жавхлант Шарга1924 он
Одоогийн нэр1943 он
Дарханхаан сум нийлсэн1964 он
Газар нутаг
  Нийт12,762 км2 (4,927 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,627
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Сүхбаатар нь Сүхбаатар аймгийн сум юм.

1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж "Суварган говь" гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна.1964 онд Сүхбаатар сум, Дарханхаан сумд нийлж Сүхбаатар сумаараа нэрлэгдэх болсон.

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1978 онд гарч Д. Сүхбаатарын хөшөө, музей, соёлын төв, сургууль, цэцэрлэг, ясли, зочид буудал, эмнэлэг, дэлгүүр, ахуй үйлчилгээний төвийн барилга барьж орчин үеийн тохилог суурин бий болсон юм.

1922 оны намар их жанжин Д.Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх (сумын төвөөс баруун тийш 8 км) гэдэг газарт хичээнгүйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембүү тавьж барихад, Д.Сүхбаатар Ёсыг хүндэтгэн хадгий чинь авьяа гээд:

Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья

гэж ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм. Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн үндэс суурь гэж үздэг.

Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт:  Улаанбаатар хотоос 610 км,  Дорнод аймгаас 170 км,  Аймгийн төвөөс 54 км зайд байрладаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумд, Дорнод аймгийн, Хөлөнбуйр, Булган, Матад сумдтай хиллэдэг.БНМАУ-ын Бага хурал, Ардын Их хурлын депутатаар З.Долгор, С.Зундуй, Ж.Нямбуу, Н.Осгон, Ш.Сугар, Олон улсын байгууллагын нэр хүндтэй Академич цол хүртсэн, Монгол улсын 1992 оны шинэ үндсэн хуулийг батлалцсан Шаравын Цэндбаяр нар удаа дараа сонгогдож байсан бол УИХ-ын гишүүнээр Р.Буд, С.Батболд нар удаа дараа сонгогдон ажиллаж байна. Тус сумаас Жанжин Д.Сүхбаатар, С.Батболд нарын Монгол улсын Ерөнхий сайдууд, олон олон сайдууд төрж гарсан билээ. Сүхбаатар сумын үе үеийн дарга нар 1.Дэлхийцэцэг 1924-1926 он 2.Б.Баатар 1926-1934 он 3.Пүрэвжав 1934-1935 он 4.Нүржав 1935-1940 он 5.Д.Даваа 1940-1942 он 6.Г.Гомбо 1942-1950 он 7.Ш.Товуу 1950-1959 он 8.Б.Цэгмид 1959-1964 он 9.А.Очирчүлтэм 1964-1968 он 10.Н.Усан-Их 1968-1973 он 11. Т.Дорждэрэм 1973-1975 он 12. Ц.Гомбосүрэн 1975-1980 он 13. Б.Раднаа 1980.04-1980.11 он 14. Ч.Цэндсүрэн 1980-1990 он 15. Б.Ядамсүрэн 1990-1991 он 16. Д.Шаалуу 1991-1996 он, 2001-2004 он 17. Ц.Лхамсүрэн 1996-2000 он 18.Ч.Жамъяан 2000.10-2000.12 он 19. И.Батсүх 2004-2008 он 20. Ц.Эрдэнээ 2009 оноос

Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялгана, ерхөг, хиаг, агь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай Талбулаг, Дүнгэнэдгийн рашаан, Хайлст ханан, Хаахлайн цэвэр цэнгэг ус, Зүүн, Баруун баян гол, Гүнбулаг, Яргайт, Наранбулаг, Тугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит, Төмөртэй, Арын нуур, Алтатын нуруу зэрэг нүүрс, цайр, өнгөт металлын орд баялагтай. Нутгийн сүсэг бишрэлт Дарханхан, Хундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн түвшнээс дээш 1224-1317 метр өргөгдсөн. Сумын төв нь Хайлааст хол оршино. 198,8 мянган малтай. Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт:  Улаанбаатар хотоос 610 км,  Дорнод аймгаас 170 км,  Аймгийн төвөөс 54 км зайд байрладаг. Ñ¿õáààòàð àéìãèéí Ýðäýíýöàãààí, Àñãàò, Õàëçàí, Óóëáàÿí, ̺íõõààí, Ò¿ìýíöîãò ñóìä, Äîðíîä àéìãèéí, Õºëºíáóéð, Áóëãàí, Ìàòàä ñóìäòàé õèëëýäýã.

Одоо сумын төвд 8-н жилийн дунд сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, Д.Сүхбаатарын музей, соёлын төв, холбоо, банкны 2 салбар, цагдаагийн хэсэг, үйрийн телефоны бүх опероторууд ажиллаж байна. Нийт 198188 толгой малтай. Талхны цех, үсчин, халуун усны газар, сумын Телевиз, ОНӨААТҮГазар, хоршоо нөхөрлөл 2, малчны бүлэг 59,Гэр ахуйн оёдлын цех, Монгол оёдлын цех, Блокны 3 цех, Шахмал өнгөт хавтангийн цех, Сүүний чиглэлийн үхрийн фермер, Комьютер үйлчилгээ, гэрэл зургийн газар, Хүнсний ногооны аж ахуй, Гутал засвар, интернеь кафе, Караоке, цайны газрууд, зочид буудлууд, дугай засвар, авто засвар, мал эмнэлэгүүд, ариун цэврийн цаасны цех зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.. Нутгийн ихэнх хэсэг нь хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.

3,2 мянган хүн амтай. Их жанжин Д.Сүхбаатар, ардын хувьсгалын партизан Даш, Дамчаа, Намжил, хөдөлмөрийн баатар Н.Осгон, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосүрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, Даншигийн наадамд 12 удаа түрүүлсэн алдарт аварга Өсөхбаяр, улсын начин Хайдав, Л.Дашдаваа, Ж.Чулуун ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан монгол улсын гавъяат саальчин Шавдангийн Сугар, Далхаагийн Цэгмид, Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Р.Буд, дипломатич Дүгэр, Хангай нар болон бусад олон олон алдартанууд энэ нутгаас төрөн гарчээ.