Шарын Чимэдцэеэ
Шарын Чимэдцэеэ | |
Төрсөн он | 1956 он |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Сүхбаатар аймгийн Уулбаян сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | ![]() |
Ажил үйл | дуучин |
Урсгал | Уртын болон бусад |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУГЖ МУАЖ |
Шарын Чимэдцэеэ (Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хөхөө сард “Хоолой” гэдэг газар 1958 онд төрсөн)- МУАЖ, уртын дуучин.
Намтар[засварлах | кодоор засварлах]
- 1975 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажилласан.
- 1994 онд Морин хуурын чуулгын дуучин,
- 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байна. Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Дуучин болсон хугацаанд 6-н удаа хандивын тоглолт хийсэн.
Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явж Японы Suntory hall alcoross, АНУ Сarnegle hall, Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулсан.
Чингис хааны дэлхийн Академийн жинхэнэ гишүүн, академич.
Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
- Жаахан шарга, Дарьганга, үзэмчин, урт богино дууны түүвэр,
- “Дууны шуранхайд шүлэг төрнө” яруу найргийн түүвэр,
- “Алтан хөхийн оргил”,
- “Алтан овоо”,
- “Ижий буурал гол”,
- “Тэнгэрийн тэртээх аялгуу”,
- "Тэнгэр ээж минь өршөө",
- “Ижий оролсон нутаг”,
- “Бүүвэйн аялгуу”,
- “Хурдан морины марзай гийнгоо” зэрэг СD-нүүдийг гаргасан.