Гүнбилэг жонон
Appearance
Гүнбилэг жонон (1506-1542/1550[1]) бол Даян хааны дунд хөвүүн Барсболд жононгийн ахмад хөвүүн юм. Улаан барс жилд төрсөн.[2] Тэрээр эцгийнхээ дараа жонон цолыг залгамжлаад, 1519-1542/1550[1] оныг хүртэл Ордос түмнийг дангаар удирдаж, их хаанд нэр төдий захирагдаад, түүний үед баруун түмэн их хүчирхэг болсон. Түүний нэрийг түүхэнд Гүмэли, Гүнбилиг, Мэргэн хар жонон гэх зэргээр бичсэн байна. Эдгээр нь дуудлага, бичлэгийн зөрүү, буруу сонссон, эсхүл цолоор нь нэрлэх явдалтай нягт холбогдож байдаг. Түүнийг нас барсны дараа дүү Алтан нь эрх мэдлийг нь булааж авсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Өвөг эцэг: Даян хаан
Эцэг: Барсболд жонон
Хатад
[засварлах | кодоор засварлах]- Тансаг хатан[1]: Түмэд Ханлины Найлан Шигэрийн охин.[1] Ноёндарь жонон, Байшонхор тайжийг[1] төрүүлсэн.
- Эшигэ хатан[1]: Халх Жалайрын Эсэн шигэчиний охин.[1] Ойдарма номхон ноёныг[1] төрүүлсэн
- Алтанчу сайн хатан[1]: Түмэд Монголжины Чэгүдийн Хоосай тавнангийн охин.[1]Номтарни гоо тайж, Буянхули дурал тайж, Базар үйзэн, Бадамсамбуу сэцэн[1] нарыг төрүүлсэн
- Намурча хатан[1]: Ибарай тайшийн охин.[1] Намудара дархан ноён, Унлахан илдэн ноён[1] хоёрыг төрүүлсэн.
Ах дүүс
[засварлах | кодоор засварлах]Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Ноёндара жонон: Ордосын Дөрвөн хороо отогт эзэн суув[1]
- Байсанхор тайж: баруун гарын Хэгүүд шувуучин, Урад тангуд отогт эзэн суув[1]
- Ойдарма номхон ноён: баруун гарын Далад ханлин, Мэргид Баханас дээр эзэн суув[1]
- Номтарни гоо тайж:баруун гарын бэсүд, үүшин дээр суув[3]
- Буянхули дурал тайж: баруун гарын Бэтэгин, Халигучин дээр эзэн суув[3]
- Базар үйзэн: зүүн гарын Хуучид, Хэриеэс дээр суув[3]
- Бадамсамбава сэцэн баатар: зүүн гарын Чагад, Мянгад, Хоньчин, Хояагучин дээр суув[3]
- Намудара дархан ноён: баруун гарын дөрвөн отог Уйгурчин дээр суув[3]
- Онлаган илдэн ноён: баруун гарын гурван отог Амахай-тан дээр суув.[3]
Өмнөх Барсболд жонон |
Монгол улсын Жонон 1519-1542 |
Дараах Ноёндарь жонон |