Jump to content

Ойдарма номхон ноён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ойдарма номхон ноён (1523-?) нь Монголын Ордос түмний эзэн боржигин овгийн Гүнбилэг мэргэн хар жононгийн гутгаар хөвгүүн юм. Халх Жалайрын Эсэн шигэчиний охин Эшигэ хатнаас 1523 он буюу харагчин хонин жилд төрсөн. Байсанхор тайжтай нас чацуу. Тэрбээр Ордосын баруун гарын Далад ханлин, Мэргид Баханас[1] хэмээх хоёр отог дээр эзэн суув. Ордосын Их зуугийн чуулганы баруун гарын хойд хошуу (одоогийн Хангин хошуу), зүүн гарын хойд хошуу (одоогийн Далад хошуу)-ны засаг ноёдын өвөг дээдэс болсон.

Тэрбээр зургаан хөвгүүнтэй.

  1. Дэгэй хошууч хунтайж[2]: Тэрбээр Хятад хунтайж, Лам очир илдэн, Түмэндари сэцэн хошууч[3] хэмээх гурван хөвгүүнтэй.
  2. Хайнуг баатар ноён[2]: Тэрээр Хятад даеи баатар Гүжэгэчи хулачи, Түмэй мэргэн ноён, Вибаши ноён, Хүсэндэй ноён[3] гэх таван хөвгүүнтэй.
  3. Нахиа хөндлөн дайчин[2]: Уймусун зайсан хошууч, Санжай чөөхүр ноён.[3]
  4. Чөрүхэ чинбаатар[2]: Хатан баатар, Чин баатар хоёр буй.[3]
  5. Точи сэцэн хүнхүр[2]: Үнүгүн хунтайж, Эшигэн тайж, Шибандара тайж, Эсхэл тайж дөрвөн буй.[3]
  6. Хүсэл үйзэн: Дорж үйзэн, Саган хунтайж[3]
  1. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.138
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.139
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.145