Байсанхор тайж
Харагдац
Байсанхор лан тайж (1523[1]-?) нь Монгол улсын хаан байсан Барсболд сайн алаг жононгийн ахмад хөвгүүн Гүнбилэг мэргэн хар жононгийн хоёрдугаар хөвгүүн. Мэргэн хар жононгийн Тансаг[1] их хатнаас төрсөн. Боржигин овогтон, Ордосын баруун гарын Хэгүүд Шувуучин, Урад Тангуд отогт эзэн суусан бөгөөд түүний үр хойчис нь Их Зуугийн чуулганы баруун гарын дундад хошууны (одоогийн Ордосын Отог хошуу) засаг ноёд болжээ. Цол нь Лан тайж хэмээмүй. Ноёндара жононтой эх нэгтэй ахан дүүс.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Байсанхор лан тайж нь Айдабис даян ноён[2], Ууба зоригт ноён[2], Дагачи зайсан ноён[2], Хөндлөн ноён[2] хэмээх дөрвөн хөвгүүнтэй.
- Айдабис ноён бээр Ачит даян ноён, Эчэнги бинт ноён , Мажиг отгон ноён хэмээх гурван хөвгүүнтэй.[3]
- Ууба зоригтын хөвгүүд нь Хагатан хошууч ноён , Цогт тайж, Аму сэнгэ тайж , Дорж дайчин , Туба илдэн[3] болно.
- Дагачи зайсангийн хөвгүүн Банчун хунтайж.[3]
- Хөндлөний хөвгүүн Буймату буюу.[3]