Барсболд хаан
Appearance
(Барсболд жонон-с чиглүүлэгдэв)
Барсболд Жонон | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1517–1519 |
Хаан суусан | 1517 |
Бүтэн нэр | Барсболд |
Төрсөн огноо | 1488 |
Өнгөрсөн огноо | 1519 |
Хүүхэд | Гүнбилэг жонон Алтан хан |
Эцэг | Батмөнх Даян хаан |
Эх | Мандухай хатан |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Барсболд сайн алаг хаан (Барсболод жинон, 1488-1519) нь 1488 оны шар бичин жил төрж, 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны хөвгүүн бөгөөд түүний ихэр нь Арсболд юм. Учир нь аян дайны цагт, дайны утаанд мэндэлсэн тул баатар хөвгүүд болж, төр улсаа түш хэмээн нэрийдсэн. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг Монгол улсын хаан суудалд суухад нас балчирдаж, туршлага бага байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав.[1] Боди Алаг Монголын хаан ширээнд суув. Түүний үр сад нь хожим Баруун түмнийг захирч, Ордос, Түмэд, Юншээбүү, Харчин, Цахарын зарим хэсгийг захирах болсон нь Алтан ханы үетэй шууд хамаарна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг: Даян хаан
Эх: Мандухай хатан
Ах дүүс
[засварлах | кодоор засварлах]- Төрболд
- Улсболд
- Арсболд ихрийн өрөөсөн
- Барсболд хаан
- Очирболд
- Алчболд
- Арболд
- Төрөлт гүнж
- Чин тайж
- Гэрэ од
- Гэрболд
- Гэрсэнз жалайр хунтайж
Хатад, татвар
[засварлах | кодоор засварлах]- Бодан хатан
- Молан хатан[2]: Барсболд жононг тэнгэр болсны дараа Алтан ханы хатан болж, Төвд тайжийг төрүүлсэн.
Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Гүнбилэг мэргэн хар жонон
- Алтан хан
- Лабуг тайж
- Байсахал хөндлөн хан
- Баяндара нарийн тайж
- Бодидара отгон тайж
Өмнөх Улсболд |
Монгол улсын жонон 1512-1519 |
Дараах Гүнбилэг жонон |
Өмнөх Батмөнх Даян хаан |
Монголын Их Хаан 1517-1519 |
Дараах Боди Алаг хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Гүүш Лувсанданзан. Алтан товч. pp. Арван гуравдугаар хуудас.
Даян хаан гучин долоон жил хаан ор сууж дөчин дөрвөн насандаа тэнгэр болов. Даян хааны их хөвгүүн Төрболд, хаан ор суугаагүй, үргүй тэнгэр болов. Дүү нь Улсболд хан ор суугаагүй, Ибарай тайшийн гарт тэнгэр болов. Түүний хойно Боди-алагийг бага гэж авга нь их ор суув.
- ↑ Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.159