Jump to content

Убсанж Чин тайж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Убсанж Чин тайж (?-?) бол Батмөнх Даян хааны бага хатан Ойрадын Гүүши хатнаас төрсөн хөвгүүн юм. Гэрэтү тайжтай эх нэгтэй.

Түүний нэрийг монгол сурвалж бичигт ихэнхдээ Чин тайж гэж бичсэн байдаг. XVII зууны эхэн үед бичигдсэн дараах монгол сурвалж бичигт Убсанж Чин тайжийг дараах байдлаар бичжээ.

Даян хааныг өөрийн хөвгүүдэд хураасан улсаа хуваан өгөхдөө Убсанж чин тайжид Хар Татаарыг өгсөн гэж Монголын бүхий л сурвалжид бичсэн байхад ганц Эрдэнийн товчид баруун гурван түмний Асуд[5], Юншээбүү[5] аймгийг өгсөн гэжээ. Чин тайж хоёр хөвгүүнтэй байсан. XVI-XVIII зууны Монголын бүхий л сурвалж бичигт Чин тайжийг Түнши тайж[1], Чинли тайж[1] гэх хоёр хөвгүүнтэй байсан гэсэн байхад ганц Эрдэнийн товчид Шар тайж, Ачу тайж[5] гэх хоёр хөвгүүнтэй байсан хэмээжээ. Саган сэцэн нь Чин тайжийг Арболдын өмч аймаг, хоёр хөвгүүнтэй нь андуурсан тохиолдол хэд хэд давтагдаж байгааг харж болно.

  1. 1.0 1.1 1.2 Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. т.78
  2. Лувсанданзан. Алтан товч. УБ., 2006. т.276
  3. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.33
  4. Чакраварди Алтан ханы тууж. УБ., 2006. т.15
  5. 5.0 5.1 5.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.137