Гэрэболд
Харагдац
Гэрэболд нь Монголын Батмөнх Даян хааны Жимсхэн хатнаас төрсөн хөвгүүн билээ. Гэрсэнз жалайр тайжийн нэг эхээс төрсөн ах нь юм. Түүний нэрийг 17-18 дугаар зууны монголын сурвалж бичгийн нэг Лу.Алтан товчид Уруд тайж, Шар туужд Сэрэболд, Эрдэнийн товчд Гэрэболд, Чакраварди Алтан ханы туужид Гэгээнмөнх хэмээн бага зэргийн ялгаатай бичжээ. Даян хаан өөрийн хөвгүүдэд өмч хөрөнгө хувааж өгөхдөө Гэрэболд тайжд Уруд отог өмч хөрөнгө нь болсноор хожуу үеийн түүхэнд Уруд тайж гэж алдаршсан. Тэрбээр Лун тайж гэх ганц хөвгүүнтэй гэхээс өөр мэдээлэл түүхэн сурвалжид эс тэмдэглэжээ.