Jump to content

Хөхэчүдэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөхэчүдэй мэргэн тайж бол Монголын их хаан Боди Алагийн хоёрдугаар хөвгүүн. Хиад боржигин овогтой. Цол нь Мэргэн тайж. Боди алаг хаан өөрийн хөвгүүдэд харъяат түмнээ өмч болгохдоо Дарайсун хаанд Цахар түмний Хуучид отгийг, Хөхэчүдэй мэргэн тайжид Сөнөд аймаг, Онгон дурал ноёнд Үзэмчин аймаг хувийн өмч болсон. Үүнээс Хөхэчүдэй тайж Сөнидийн хоёр хошууны засаг ноёдын дээд өвөг болсон.

Хөхэчүдэй мэргэн тайж бээр "Бурхай чөхүр, Буйла зоригт, Буянхули мэргэн дайчин, Буяндара сэцэн"[1] хэмээх дөрвөн хөвгүүнтэй байсан. 1620-иод онд Цахарын Лигдэн хааны улс төрийн бодлогод дургүйцсэн Цахар түмний Сөнид, Үзэмчин, Хуучид, Авга, Авга нар зэрэг аймгийн ноёд албат ардаа авч Ар Халхын зүүн гарын хошууны ноён Далай жонон Шолойн нутагт нүүж ирэн, түүнийг түшиж, Шолойг Махасамади Далай Сэцэн ханд өргөмжлөн, Халх нутагт суух болсон.

Бурхай чөхүрийн хөвгүүн Табхай хошууч, Табхай хошуучийн хөвгүүн "Тэнгис мэргэн ван, Тэнгидэй үйзэн дуурсах, Хондур сэцэн ноён, Манхадай хар хул, Бихи баатар, Бимба хатахайч зургаан хөвгүүн бүлгээ."[1] Тэнгис мэргэн тайж 1641 онд Чин гүрэнд дагаар ороход, Дээд эрдэмтийн зарлигаар Засаг ноён, төрийн жүн вангийн хэргэм соёрхож, Сөнөд зүүн хошууг байгуулсан. Тэнгис мэргэн ван 1646 онд Чин гүрнээс албат ард, мал хөрөнгөө авч зугтан Халхын Түшээт ханы нутагт зугтан ирэхэд, түүний ардаас манжийн төрөөс эрх чин ван Додо ноёнд их цэрэг өгч нэхүүлсэнд, Туул голын ойролцоох Зажибулаг хэмээх газарт Тэнгисийг гүйцэн ирж байлдахад Халхын Түшээт хан Гомбодорж хоёр түмэн цэрэг, Сэцэн хан Шолой гурван түмэн цэргийн хүчээр манжийн цэргийг тосч байлдан ялагдав. 1648 онд Тэнгис мэргэн ван гэмшил хүлээж, Чин гүрэнд буцаж очиход түүний хэргэмийг хурааж, дүү Тэнгидэй ноёныг засаг өргөмжилж, хошууны ноён болгов. Тавхай хошуучийн үрс Сөнөд зүүн хошууны засаг ноёд болов.

Буйла зоригтийн хөвгүүн Шүүсай дүүрэн жүн ван, Шүүсай вангийн хөвгүүн Шашидай жюнь ван. Шүүсай дүүрэн жюнь ван 1642 онд Чин гүрэнд дагаар орсонд, манжийн хааны зарлигаар засаг, төрийн жүн ван өргөмжилж, Сөнөд баруун хошууг байгуулжээ.

Буянхули мэргэн дайчин, Буяндара сэцэн нарын үр удам нь Сөнөд баруун хошуунд шингэжээ.

  1. 1.0 1.1 Раашпунцаг. Болор эрих. УБ., 2006. Дэд дэвтэр. т.554