Jump to content

Дарайсүн Гүдэн хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дарайсүн Гүдэн-с чиглүүлэгдэв)
Гүдэн хаан
Дарайсүн
Монголын хаан
Хаанчлал1547-1557
Төрсөн огноо1520
Өнгөрсөн огноо1557
УдаахТүмэн засагт хаан
ЭцэгБоди Алаг хаан
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Дарайсүн Гүдэн хаан нь 1520 оны цагаан луу жил төрсөн Боди Алаг хааны ахмад хөвгүүн.

Лу алтан товчид өгүүлсэн нь:... Энэ хааны үед төр улс төвшдөж зургаан их улс /зургаан түмэн/ нэгдэж энхжин жаргуулав гэжээ.

Улс төрийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Дарайсүн 1548 оны шар бичин жил дор хаан ширээнд суужээ. Боди Алаг хааныг төр барьж ахуйд Зүүн Монголын Урианхай түмэн олон удаагийн бослого гаргаж, эцэстээ ялагдаж тараагдснаар хүчний тэнцвэр алдагдаж эхлэн Сайн алаг жононгийн хөвгүүдийн захирсан баруун гарын гурван түмэн илт хүчирхэгжиж эхэлсэн. Бодь алаг хааны сүүл үед Түмэдийг Барсболд жононгийн хүү Алтан хан, Ордосыг Гүнбилэг жонон нар захирч, Мин улстай дайтах, найрамдах зэрэгт биеэ даасан бодлого явуулж эхэлжээ. Улмаар Даян хааны зарим хөвгүүдийн харъяат отог аймгийг Барсболд жононгийн хөвгүүд булааж авснаар тухайн цагийн Монголын хүчний харьцаанд баруун гурван түмэн ноёрхож эхэлсэн. Ийм цаг үед Дарайсүн хаан Алтан хан болон Мин улсын хүчинд шахагдан 1547 оны орчимд Шилийн голын нутгаас одоогийн Жирэм аймгийн Хүрээ хошууны орчим нүүдэллэн очоод тэндээ Гүдэн хаан хэмээн алдаршиж, их төрөө төвшитгөн гүр улсаа энхжүүлэв. Дарайсүн гүдэн хаан 1548 оноос 1557 оны улаагчин могой жил хүртэл 10 орчим жил Монголын хаан ширээнд суугаад 38 насан дор насан өөд болжээ.

  • Хөвүүд
  1. Түмэн засагт хаан
  2. Жонду дурал
  3. Тарни бага дархан[1]
  4. Дайчин тайж[1]
Өмнөх
Боди Алаг хаан
Монголын Их Хаан
1548-1557
Дараах
Түмэн засагт хаан
  1. 1.0 1.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.135