Цөхүр
Jump to navigation
Jump to search
Цөхүр[1] нь XVI-XVII зуунд монгол ноёдын хэрэглэж байсан цол чимэг юм. Цөхүр нь цэргийн том гавъяа байгуулсан хүнд өгдөг цол байсан.[2]
Судлагдсан байдал[засварлах | edit source]
Цөхүр гэх үгийн талаар олон янзын тайлбар байдаг. Тухайлбал, түүхч Жамсрангийн Гэрэлбадрах нь Алтан улсын хаан Мэгүжин сүүлтийг дарсан гавъяаг үндэслэж Тэмүжин Чингис ханд чагутхури (хятадаар их ноён гэсэн үг[3]) хэмээх цолны улбаа[4] гэсэн санааг дэвшүүлсэн. Бас Өвөр Монголын зарим эрдэмтэд Цахар түмний нэртэй холбож тайлбарлаж байна. Үүнээс гадна Халхын цоохор Цогт тайжийг цоохор гэсэн зүйлийг 1968 оны БНМАУ-ын түүх номонд залруулж цөүхүр буюу чөүхүр хэмээх цол мөн[5] гэж тайлбарласан байдаг.
Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Чөхүр, Цөхүр, Цөүхүр, Чөүхүр гэх зэргээр олон хэлбэрээр бичсэн байдаг нь бичиж буй хүнээс хамаарч байсан бололтой. Монгол бичгийн дүрэмд Ц, Ч үсгийг нэг хэлбэрээр бичдэг учраас крилл үсэгт аль нэгээр нь бичихэд үсгийн ялгааг харагддаг. Гэхдээ утга, уншигдах байдал нь ижил байна.
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 57
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 58