Ханай ноён Хонгор
Ханай ноён Хонгор | |
---|---|
Дөрвөн Ойрадын чуулганы хан | |
Хаанчлал | ?-1585/1607? |
Өмнөх | Бүүвэй мирз |
Удаах | Байбагас баатар |
Их хатан | Ахай хатан |
Эцэг | Бүүвэй мирз |
Хүүхэд | Байбагас баатар, Хөндлөн Убаши, Гүш хаан, Засагт чинбаатар, Буян хатанбаатар |
Шүтлэг | Бөө мөргөл |
Улс | Хошууд |
Ургийн овог | Галгаас[1] |
Ханай ноён Хонгор бол Дөрвөн Ойрадын чуулганы дарга буюу хан Бүүвэй мирзийн хүү юм. Хавт Хасарын 17-р үеийн ач, Галгаас[2] овогтон. Хошууд аймгийн ноён, Дөрвөн Ойрадын чуулганы хан. Төрсөн нэр нь Хонгор, цол нь Хан ноён. Аман домог, бичгийн сурвалжид Ханай ноён Хонгор гэж бичигдэж хэвшсэнээр баримтлав. Түүнийг чуулганы хан болсон жилийг тодорхойлох боломжгүй ч, 16-р зууны дунд үед тохиосон болов уу гэж эрдэмтэд таамагладаг. Тухайн үед Ойрадын зүүн талаас Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн хунтайж тэргүүтэй Халхын Абтай галзуу тайж удаатай Монголын олон аймгийн их хэмжээний цэргийн хүч довтолж байснаас болж Ойрад түмэн барууншлан нүүсээр Алтай нурууг давжээ. Ханай ноён Хонгор нь 16-р зууны сүүл үед нэгэн дайны үеэр алагдаж, Дөрвөн Ойрадын чуулганыг түүний Ахай хатан удирдаж, ууган хөвгүүн Байбагас нас биед хүрэхэд чуулганы даргын суудлыг шилжүүлсэн.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Ханай ноён Хонгор нь Ахай хатнаас төрсөн таван хүү, албат Агай хатнаас[3] хоёр хүүтэй.. Тэднийг Ахай хатны таван хүүг Хошуудын Таван Барс гэж түүх сударт бичсэн.
- Байбагас баатар: Дөрвөн Ойрадын чуулганы дарга, хан болсон
- Хөндлөн Убаши: Хошуудын ноён
- Төрбайх гүш хаан: Хошуудын хант улсыг байгуулсан.
- Засагт чинбаатар
- Буян хатанбаатар
- Хамуугай Багтохо[4]: албат Агай хатнаас төрсөн
- Хайнуг Түшээт[5]: албат Агай хатнаас төрсөн
Өмнөх Бүүвэй мирз |
Дөрвөн Ойрадын чуулганы хан ?-1585/1607? |
Дараах Байбагас баатар |