Аблай тайш
Аблай тайш (?-1674) бол Хошуудын Байбагас баатарын Сайханжу хатнаас төрсөн хүү юм. Түүний нутаг нь Зайсан нуураас хойш Эрчис мөрний дагуу, одоогийн Казахстан улсын Зүүн Казах муж, Улаан муж, Павлодар муж, Семей мужийн нутгийг хамардаг. Тэрээр 1654 онд Эрчис мөрний хойд эрэгт хадтай уулын өвөрт, одоогийн Өскемен хотын урд шарын шашны нэгэн хийд бариулсан нь Аблайн хийд гэж түүхэнд үлджээ. Аблай тайш 1657 онд өөрийн дүү Очирт сэцэн хантай газар нутаг, эд хөрөнгөө булаацалдан байлдаж, 1661 онд Аблайн хийдэд бүслэгдэн бууж өгчээ. 1663 онд хошуудын тайш Хөндлөн Убаши, дөрвөдийн тайш Даян Омбо нарын хамтаар Ижил мөрний Торгуудыг түшихээр Зүүнгараас зугтав. 1669 онд өөрийн талын ноёдыг цуглуулж, Торгуудын Пунцаг ханы орд гэрийг довтлон их хэмжээний хүн ард, мал хөрөнгө олзлов. Гэвч энэ олзны улмаас хошууд, дөрвөдийн тайш нартай санал зөрөлдөж, хоёр тийш салан нүүв. 1671 онд Аюук ханы удирдсан Торгууд, Дөрвөдийн цэргийн хүч, Оросын цэргийн эвсэлд ялагдан олзлогдож, тус жилдээ Оросын Астрахань хотын шоронд хоригдож байгаад нас барав.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Байбагас баатар
- Эх: Сайханжу хатан
- Хөвгүүн: Цагаан тайш