Даян Очир хан
| Даян Очир хаан | |
|---|---|
| Хошуудын хаан | |
| Хошуудын хаан | |
| Хаанчлал | 1654-1668 |
| Өмнөх | Гүш хаан |
| Залгамжлагч | Гончиг Далай хаан |
| Хамтран төр баригч | Дорж далай баатар (1654-1660) |
| Өнгөрсөн | 1696 эсвэл 1707 он Төвд, Лхас хот |
| Хүүхэд | Гончиг Далай хаан |
| Гэр бүл | Галгас |
| Династи | Хошуудын хаант улс |
| Эцэг | Гүш хаан |
| Шашин | Шарын шашин |
Даян Очир хан (монголоор: ᠳᠠᠶᠠᠨ
ᠸᠴᠢᠷ
ᠬᠠᠨ; ? - 1668 оны 4 сарын 22) бол Төвөд дэхь Хошуудын хант улсыг 1654-1668 оны хооронд захирч байсан хоёр дахь хан юм. Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн эзэн Төрбайх Гүүш хааны ахмад хөвүүн.
Товч тойм
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Төвөдийн шарын шашныг хамгаалан, тус нутагт ноёрхолоо тогтоосон Хошуудын Төрбайх Гүш хааны ахмад хөвүүн. Гүүш хан амьд ахуйдаа Төвөдийн Амдо муж буюу Хөхнуурын нутгийг 6-р хөвүүн Дорж Далай баатараар захируулж, Төвөдийн Үй-Цан муж дахь хошуудын цэргийг ахмад хөвүүн Даян тайжаар захируулах болсон. 1655 оны 1 сард Гүүш хаан таалал төгссөний дараа хаан ширээний төлөө 6-р дүү Дорж далай баатартай удтал тэмцэлдэж ялалт байгуулаад, 1658 онд Далай ламаас "Очир хаан" цол хүртэн, Төвөдийн нутгийг захирах болсон. Харин Хөхнуурыг Дөрвөн Ойрадын чуулганы хан хошуудын Очирт сэцэн хан захирах болсноор Хошуудын хант улсын дотоод дахь эрх мэдлийн тэмцэл даамжирах эхлэл тавигдсан.[баримт хэрэгтэй] 1668 онд таалал төгссөний дараа хөвүүн Гончиг нь Далай хан цолтойгоор тус улсын хан болсон.
| Өмнөх Гүүш хан |
Хошуудын хаан 1655-1668 |
Дараах Гончиг Далай хаан |