Ангаахай мэргэн ноён
Ангаахай мэргэн ноён бол 17-р зууны эхэн үеийн халхын долоон хошууны нэг ноён, хожмын Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу тэргүүт говийн зургаан хошууны (одоогийн Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын ихэнх нутаг) засаг ноёдын өвөг дээдэс болно. Тэр бол Абуху мэргэн ноёны ахмад хүү, Рахули далай ноёны ах.
Тэрээр 1640 оны Дөчин Дөрвөн хоёрын их цаазыг батлахад оролцож[1], 1646 онд Чин гүрний харьяат байсан Сөнидийн Тэнгис ван хошууны хүн ардаа дагуулан Халхын нутаг руу зугтаж ирснийг манжийн чин ван Додо, чин ван Шосэ тэргүүтэй манж, өвөр монголын цэргүүд нэхэн ирэхэд, Халхын Түшээт хан Гомбодоржын хоёр түмэн цэргийг Ангаахай мэргэн ноён, Рахули далай ноён хоёроор захируулж манжийн эсрэг "Зажибулаг" гэдэг газарт байлдуулахад, халхын цэргүүд ялагджээ. Түүнийг 1650-аад онд ач хүү Гүрүшихи залгамжлан мэргэн ноён болжээ.
Удам
[засварлах | кодоор засварлах]- Ангаахай мэргэн ноён
- Бадмаши мэргэн цөөхүр
- Эрх ахай
- Сону дайчин хунтайж
- Ижав эрдэнэ
- Чибаг эрдэнэ
- Гүрүшихи мэргэн хунтайж
- Лянхуа билигт
- Чибаг эрдэнэ Инжана
- Ишар номч ахай
- Дасар эрдэнэ дайчин
- Намжун дургал ахай
- Лувсан тайж
- Ноён хутагт Агваангончиг (1622-1701)
- Даш эрх тайж
- Ижав эрдэнэ
- Дүгэржав бинт тайж
- Чагба бинт ахай
- Жамц цогт тайж
- Балдан цогт ахай
- Жамъян ахай
- Дари илдэн цогт
- Буджав эрх тайж
- Дари илдэн цогт
- Арча мэргэн дайчин
- Гэмчог үйзэн дайчин
- Дэмчог
- Бадмаши мэргэн цөөхүр
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ДОКУМЕНТЫ->МОНГОЛИЯ->ВЕЛИКОЕ УЛОЖЕНИЕ (1640)->ТЕКСТ". www.vostlit.info. Татаж авсан: 2025-02-22.