Шолой сэцэн хан
Appearance
Шолой сэцэн хан (1577-1655) бол Халхын дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймгийн бүх засаг ноёдын өвөг юм. 1624 онд Лигдэн хаанаас зугтан ирсэн Авга, Сөнид хошуудын ноёд түүнийг Махасамади Гэгээн Сэцэн ханд өргөмжилсөн. Энэ үеэс түүнийг Сэцэн хан гэж нэрлээд түүний захирсан хошуу нь Сэцэн хан аймаг болжээ. 1655 онд түүний 4 дэх хүү Бабу залгамжилсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг:Муруй буйм
- Эх: тодорхойгүй
- Хатан: Сумдара
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]Сэцэн хан Шолой нь нийт арван хүүтэй байсан.
- Мажарай илдэн түшээт
- Лабури эрх тайж
- Чибури эрдэнэ хунтайж
- Бабу сэцэн хан
- Бумба дархан баатар хунтайж
- Цэсжав увш хунтайж
- Цэвдэн сэцэн жонон
- Бадамдаш далай хунтайж
- Буджав хунтайж
- Ананд далай жонон
Өмнөх Мууру буйма |
Сэцэн ханы хошууны засаг ноён ?-1655 |
Дараах Бабу сэцэн хан |