Jump to content

Башкортостан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Башкир-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Башкортостан Улс
Республика Башкортостан
Албан галиглал
 • БашкирБашҡортостан Республикаһы
Дуулал:
Башҡортостан Республикаһының Дәүләт гимны
"Башкоторстаны төрийн дуулал"[2]
Location of Бүгд Найрамдах Башкортостан Улс
Солбицол: 54°28′N 56°16′E / 54.467°N 56.267°E / 54.467; 56.267Солбицол: 54°28′N 56°16′E / 54.467°N 56.267°E / 54.467; 56.267
Улс Орос
Холбооны тойрог[1]Ижилийн ХТ
Эдийн засгийн бүс[3]Уралын ЭЗБ
НийслэлУфа[4]
Засаг захиргаа
  ТөрөлТөрийн Ассамблей-Хуралдай[5]
  Тэргүүн[5]Радий Хабиров[6]
Газар нутаг
  Нийт142,947 км2 (55,192 бээр2)
Хүн ам
  Нийт 4,091,423
  Байр7-р байр
  Нягтрал28.62/км2 (74.1/бээр2)
  Хотын нутаг
61.8%
  Хөдөө
38.2%
Цагийн бүсUTC+5 (MSK+2[9])
ISO 3166 кодRU-BA
Улсын дугаар02, 102, 702
Албан ёсны хэл(нүүд)Башкир[10] • Орос хэл[11]
Вэб сайтbashkortostan.ru

Бүгд Найрамдах Башкортостан Улс, бас Башкир гэдгээр мэддэг нь (орос. Республика Башкортостан болон Башкирия; башк. Башҡортостан Республикаһы) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Уфа хот, 2024 онд 450 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Нутаг дэвсгэрийн талбай - 143,600 км2[12]. 2010 оны тооллогоор хүн амын тоо - 4,072,292[13]. Ажиглавал Оросын Бүгд Найрамдах Улсуудаас хамгийн олон хүн амтай аж. Хүн амын 36.1% нь Орос, 29.5% (1,172,287) нь Башкир, 25.4% (1,009,295) нь Татар ястан байдаг. Орос хэлнээс гадна Башкир хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.

ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1919 онд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Башкир Улс" байгуулагдаж байв. ЗХУ задран унасанаар Оросын Холбооны Улс байгуулагдаж бүрэлдэхүүн хэсэг болж 1992 оны 2-р сарын 25-нд албан ёсоор өнөөгийн нэрээ олж авчээ.

Тус улс нь Уралын нурууны өмнөд хэсэгт орших бөгөөд Пермь муж, Свердловск муж, Челябинск муж, Оренбург муж, Татарстан, Удмурттай хиллэж байна.

Башкортостаны нутгаар 13,000 гаруй гол мөрөн урсдаг. Томоохноос нь дурьдвал, Цагаан гол (1430 км, башкир хэлээр Агиде́л), түүний цутгал Уфа гол (918 км) болно. Мөн нуур, цөөрөм 2,700 орчим бий. Хамгийн өндөр оргил нь Уралын нурууны д.т.дээш 1,638 м өндөр Ямантау уул юм.

Газрын тосоор баялаг бөгөөд ОХУ-даа газрын тос олборлолтоор дээгүүр ордог. Түүнчлэн байгалийн хий, чулуун нүүрс, төмрийн хүдэр, алтны ордууд бий.

Зонхилох үндэстнүүд нь орос (36,3%), татар (24,14%), башкир (29,76%) болон чуваш, мари, украйн, герман зэрэг болно. Хүн амын 30% орчим нь татар, 20% орчим нь башкир хэлээр ярилцана.

Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогоор 2010 онд сонгогдсон ерөнхийлөгч Рустем Хамитов төрийн эрхийг барьж байна.

Бүгд Найрамдах Башкортостан Улсын эдийн засаг нь газрын тосны үйлдвэрлэлээс шууд хамааралтай боловч ЗХУ задарснаас хойш тус салбарт дорвитой технологийн шинэчлэл хийгдээгүй. Ихэнх үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд ерөнхийлөгчийн хамаатнуудын мэдэлд байдаг байна. Түүнчлэн автомашин, металл боловсруулах, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн.

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Law #10-z
  3. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  4. Constitution of the Republic of Bashkortostan, Article 65
  5. 5.0 5.1 Constitution of the Republic of Bashkortostan, Article 6
  6. "Путин назначил врио глав Курской области и Башкирии". Vedomosti.ru. 2018-10-11. Татаж авсан: 2018-10-11.
  7. Федеральная служба государственной статистики (Federal State Statistics Service) (2004-05-21). "Territoriya, chislo rayonov, naselonnykh punktov i sel'skikh administratsiy po sub"yektam Rossiyskoy Federatsii" Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации [Territory, Number of Districts, Inhabited Localities, and Rural Administration by Federal Subjects of the Russian Federation]. Всероссийская перепись населения 2002 года (All-Russia Population Census of 2002) (орос хэлээр). Federal State Statistics Service. Archived from the original on September 28, 2011. Татаж авсан: 2011-11-01.
  8. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). Татаж авсан: 19 January 2019.
  10. Constitution of the Republic of Bashkortostan, Article 1
  11. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  12. ""Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации". Archived from the original on 2011-09-28. Татаж авсан: 2012-03-30.
  13. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
 Commons: Башкортостан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан