Jump to content

Замын-Үүд сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Замын-Үүд-с чиглүүлэгдэв)
Замын-Үүд сум
ᠵᠠᠮ ᠤᠨᠡᠭᠦᠳᠡᠰᠤᠮᠤ
Замын-Үүд өртөө
Замын-Үүд өртөө
Замын-Үүд сум is located in Монгол
Замын-Үүд сум
Замын-Үүд сум
Солбицол: 43°43′01″N 111°54′20″E / 43.71694°N 111.90556°E / 43.71694; 111.90556Солбицол: 43°43′01″N 111°54′20″E / 43.71694°N 111.90556°E / 43.71694; 111.90556
Улс Монгол
Аймаг Дорноговь
Газар нутаг
  Нийт486.8 км2 (188.0 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 18,585
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Замын-Үүд сумМонгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.

Замын-Үүд нь ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъяалагдаж  байсан. 

Замын-Үүдийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны  зам  дайран  өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зангилаа зам, морин өртөө,  хил  хязгаарын хамгаалалтын суурин, харуул гэх зэрэг  боомт, суурин болох эх үүсвэр тавигдсан.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956  оны 8-р сарын 131 дүгээр зарлигаар  Замын-Үүд хороо, 1992 оны 9 дүгээр  сард Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 12-р тогтоолоор Эрдэнэ сумын 5-р баг,  1994 оны 5 дугаар сарын 6-нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын 2011 оны А/638 тоот захирамжаар аймгийн зэрэглэлтэй хот болгон, хотын захирагчийн албыг байгуулсан байна.

Замын-Үүд нь засаг захиргааны 5 багтай 18804 суурин хүн ам, 4832 өрхтэй. Түр оршин суугчидттайгаа 25 мянга гаруй хүн амтай. Хилийн боомтоор өдөрт дунджаар 500-800 авто машин, 6500-9000 хүн зорчин өнгөрдөг.

34276 үүнээс тэмээ  1050  адуу 2993  үхэр 2007   ямаа    15844   хонь 12256 байна.

Нийгмийн орчин:  Тус суманд сумын улсын  100 хүүхдийн 1, 150 хүүхдийн 5, 200 хүүхдийн багтаамжтай 1 нийт 7 цэцэрлэг, төмөр замын 240 хүүхдийн багтаамжтай 1 цэцэррлэг, хувийн 3 цэцэрлэг нийт 1718 гаруй хүүхэд хамрагддаг

Ерөнхий Боловсролын 12 жилийн 900, 928, 960 хүүхдийн 3 сургуулиудад 3460, “Үлэмж Тэнгэр” хувийн сургуульд 167, 340 хүүхдийн бага сургууль, 70 хүүхдийн дотуур байр тус тус ажилладаг.

100 ортой эмнэлэгт 140 эмчтэйгээр жилд 8000-10000 гадаад дотоодын хүн эмчлүүлж байна.  

Худалдаа үйлчилгээ: Тус суманд 90 мухлаг 22 зоогийн газар, 10 зочид буудал, 60 хүнсний дэлгүүр, 4 бөөний  цэг, 160 жижиг дунд үйлдвэрлэл ,  6 банк , 24 үсчин , 4 гоо сайхан, 7  халуун усны  газар,  жижиг  ахуйн үйлчилгээний цэг салбар 38  үйл  ажиллагаагаа  явуулж  байна.

 Тус суманд байрлах Замын-Үүд өртөө нь Монгол улс, БНХАУ-г холбосон төмөр замын цорын ганц боомт бөгөөд БНХАУ талын Эрээн хоттой холбогдоно. Тус боомтоор 2004 онд давхардсан тоогоор 950,000 хүн хил нэвтэрсэн тооцоо бий.[1] Чойр хотоос Сайншандаар дайран Замын-Үүд орох 432 км урттай засмал замтай.

"Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" 2004 онд бий болжээ. Уг бүс нь Замын-Үүд болон Хятадын хилийн хооронд 900 га газрыг эзлэн оршино[2]

Хилийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг.

Улаанбаатар хотоос                                     -650 км

Дорноговь аймгийн төвөөс                          -210 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн төмөр замын боомттой хиллэдэг.

Олон улсын гал тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.


Хилийн Замын-Үүд авто замын боомт нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг.

Даваа-Ням гарагт 08:00-18:00 цагт ажилладаг. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх байгаатай холбогдуулан 2019-2020 оны 2 сар хүртэл Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байсан. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оноос зорчигчийн хөдөлгөөн хаагдсан. 2023 оны 01 сарын 08-ны өдөр цар тахлын дараа зорчигчийн хөдөлгөөн дахин нээгдэж, шинэ цогцолборын барилга ашиглалтанд орсон. Хоёр улсын Хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[3][4]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 5,486 6,681 7,763 9,665 11,527 13,799
Малын тоо толгой 10,378 3,361 6,967 8,249 14,000 19,921
  1. "www.medeelel.mn". Archived from the original on 2012-09-06. Татаж авсан: 2009-06-09.
  2. "Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" (Memento 27. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт), албан ёсны сайт
  3. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он (Memento 11. Есдүгээр сар 2014 цахим архивт). Сайншанд 2012 он.
  4. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор (Memento 19. Есдүгээр сар 2013 цахим архивт)