Jump to content

Ордос хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Аймгийн энтэй Ордос хот-с чиглүүлэгдэв)
Ордос
鄂尔多斯市 (Хятад)
ᠣᠷᠳᠣᠰᠬᠣᠲᠠ (Монгол)
Дуншэн дүүргийн үзэмж
Өвөр Монгол дахь Ордос хотын харьяаллын байршил (улбар шар)
Өвөр Монгол дахь Ордос хотын харьяаллын байршил (улбар шар)
Солбицол (Чингис хаан плаза, Хиа багш): 39°36′14″N 109°47′06″E / 39.604°N 109.785°E / 39.604; 109.785Солбицол: 39°36′14″N 109°47′06″E / 39.604°N 109.785°E / 39.604; 109.785
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
Захиргааны байрХиа багш дүүрэг
Газар нутаг
  Аймгийн энтэй хот86,752 км2 (33,495 бээр2)
  Хотын нутаг
 (2017)[1]
2,526.5 км2 (975.5 бээр2)
  Бөөгнөрөл
5,859.8 км2 (2,262.5 бээр2)
Өндөр
1,305 м (4,281 фут)
Хамгийн өндөр цэг
2,149 м (7,051 фут)
Хамгийн нам цэг
850 м
Хүн ам
 (2020 census[2])
  Аймгийн энтэй хот2,153,638
  Нягтрал25/км2 (64/бээр2)
  Хотын нутаг
 [1]
693,038
  Нягтрал270/км2 (710/бээр2)
  Бөөгнөрөл
366,779
  Нягтрал63/км2 (160/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
017000
ISO 3166 кодCN-NM-06
ДНБ
(2016)
CNY 441.79 тэрбум
($ 66.51 тэрбум)
ДНБ нэг хүнд ноогдох
(2016)
CNY 215,486
($ 32,442)
Улсын дугаарын угтварK
Захиргааны хуваарийн код150600
Вэб сайтwww.ordos.gov.cn
Ордос хот
Хятад нэр
Хялбаршуулсан鄂尔多斯市
Уламжлалт鄂爾多斯
Монгол нэр
Монголын КириллОрдос хот
Монгол бичигᠣᠷᠳᠣᠰ ᠬᠣᠲᠠ

Ордос (Монгол бичиг: Ордос, Хятад ханз: 鄂尔多斯) нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан.

86,752 км² газар нутаг нь Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шэньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. 2004 оны эцсийн байдлаар 1.36 сая хүн амтай.

Ордосын газар нутгийн зүүн хэсгээр дов толгодтой, баруун болон төв хэсгээр тэгш өндөрлөг, өмнөд болон хойд хэсгээр элсэрхэг цөл, өмнөд хэсгээр Шар мөрний хөндий оршино. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2,149 метр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.дээш 850 метр юм. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ нутгийн зүүн хэсгээр 300-400 мм, баруун хэсгээр 190-350 мм болно.

Засаг захиргааны нэгжүүд

[засварлах | кодоор засварлах]

Ордос хот нь 2 дүүрэг, 7 хошуунд хуваагдана:

Нэр Газар нутгийн хэмжээ Хүн ам (2004 оны байдлаар) Засаг захиргааны төв
Хиа багш дүүрэг (康巴什区) 352 км² 200,000
Дуншэн дүүрэг (东胜区) 2,137 км² 230,000
Далад хошуу (达拉特旗) 8,192 км² 330,000 Шулиньжао (树林召镇)
Зүүнгар хошуу (准格尔旗) 7,535 км² 270,000 Суэжиаван (薛家湾镇)
Отгийн өмнөд хошуу (鄂托克前旗) 12,318 км² 70,000 Олзог (敖勒召其镇)
Отог хошуу (鄂托克旗) 20,064 км² 90.000 Улаан (乌兰镇)
Хангин хошуу (杭锦旗) 18,903 км² 130,000 Шинь (锡尼镇)
Үүшин хошуу (乌审旗) 11,645 км² 100,000 Галуут (嘎鲁图镇)
Эзэн Хороо хошуу (伊金霍洛旗) 5,958 км² 140,000 Алтанширээ (阿勒腾席热镇)

2000 оны хүн амын тооллогын дүнгээр:

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 1,207,971 88.19%
Монгол үндэстэн 155,845 11.38%
Манж үндэстэн 2,905 0.21%
Хотон үндэстэн 1,861 0.14%
Төвөд үндэстэн 1,023 0.07%
Бүх ард түмэн 1,369,766 100.0%
  1. 1.0 1.1 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Эх хувилбараас архивласан: 18 Зургадугаар сар 2019. Татаж авсан: 11 January 2020. {{cite book}}: Check date values in: |archive-date= (help)
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named citypopulation.de
 Commons: Ордос – Викимедиа зураг, бичлэг, дууны сан