Хошой Түшээт чин ван
Хошой Түшээт чин ван (монгол:ᠬᠤᠱᠤᠢ
ᠲᠥᠱᠢᠶᠡᠳᠤ
ᠴᠢᠩ ᠸᠠᠩ; хятадаар: 和硕土谢图亲王, пиньинь: Héshuò tǔxiètú qīnwáng) цолыг 1636 онд Хорчины баруун гарын дунд хошууны засаг ноён Бадарид шагнажээ. Анх 1626 онд Бадаригийн аав Хорчины тайж Ууба бээр Цахарын Лигдэн хааны цэргийн довтолгоонд шахагдсаны улмаас өөрийн харьяат өрх, албат ардаа дагуулан манжид дагаар орсонд Нурхач хааны зарлигаар Ууба тайжид "Түшээт хан" цол шагнасан. 1633 онд Ууба хан таалал төгссөний дараа ахмад хөвгүүн Бадари залгамжлахад манжийн төрөөс "Түшээт жонон" цол өгсөн. Удалгүй Лигдэн хаан ялагдаж, говийн өмнөх монголыг манжууд нэгтгэсний дараа Чин улс байгуулагдахад Хорчины Бадаригийн түшээт жонон цолыг хүчингүй болгож, оронд нь үе улиран залгамжлах хошой түшээт чин ван цол хэргэмийг соёрхож[1], Жиримийн чуулганы хорчин баруун гарын дунд хошууны засаг ноён болгожээ. Хошой Түшээт чин ван цолыг 1636 оноос 1940-өөд он хүртэл нийт 14 засаг ноён тасралгүй залгамжлав.
№ | Нэрс | Хугацаа | Тайлбар |
---|---|---|---|
1 | Бадари | 1636-1671 | Ууба тайжийн хөвүүн |
2 | Баясгалан | 1671-1672 | Бадаригийн хөвүүн |
3 | Арашан | 1674-1688
1702-1711 |
Баясгалангийн хөвүүн |
4 | Шажин | 1688-1702 | Баясгалангийн дүү |
5 | Өлзийт | 1711-1720 | Арашаны хөвүүн |
6 | Равдан | 1720-1759 | Өлзийтийн хөвүүн |
7 | Чойжав | 1759-1767 | Равдангийн хөвүүн |
8 | Наваан | 1767 | Чойжавын хөвүүн |
9 | Рашааннамжил | 1767-1782 | Чойжавын хөвүүн |
10 | Норовринчин | 1782-1840 | Рашааннамжилын хөвүүн |
11 | Цэдэндонров | 1840-1856 | Норовринчингийн хөвүүн |
12 | Бавуудорж | 1856-1890 | Цэдэндонровын хөвүүн |
13 | Цэвээнноровсамбуу | 1890-1902 | Бавуудоржийн хөвүүн |
14 | Ишхайсун | 1902-1944 | Цэвээнноровсамбуугийн хүү |
Холбоотой өгүүлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "清史稿/卷3 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-21.