Jump to content

Бадари

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бадари (Монгол бичиг: ᠪᠠᠳᠠᠷᠢ; ханз: 巴达礼; пиньинь: Bā dá lǐ) нь Чин гүрний харьяаны өвөр монголын хорчин аймгийн түшээт хан Уубагийн ахмад хөвгүүн, түшээт чин вангийн хошууны анхны засаг ноён.

Хавт Хасарын удамчир Хорчин аймгийн хиад боржигин овгийн Ууба тайжийн ахмад хөвгүүн. 1632 онд Түшээт хан Ууба нас барсны дараа намрын тэргүүн сард "Түшээт жонон" цол залгамжилав. 1633 оны намрын тэргүүн сард тайж Манзуширын хамт 5000 цэрэг авч, манжийн их цэрэгт нийлж, Мин улсыг дайлахуйд Шанфэн хоргод дайран орж Дайтунд хүрсний дараа байлдан 100 морь, 1 хорго эзлэн авав.[1]

1636 онд засаг, хошой Түшээт чин ван өргөмжлөгдөж, зарлигаар үе улиран тасралгүй залгамжлах эрх хүртэв. Мөн жилийн өвөл зоригт чин ван Угшаны хамт хамниган аймгийн босуул Елэйг нэхэн мордож, бариад цаазлав. 1642 онд Мин улстай байлдах үед ухарсан тул монгол журганаас түүний цолыг эвдэж, харьяатыг татах ял оноосныг Дээд эрдэмт хаан өршөөл үзүүлж 100 мориор торгуулсан.[1]

1646 онд эрх чин ван Додогийн удирдсан их цэрэгт багтаж, Сөнидийн Тэнгис вангийн араас нэхэн явсаар, Зажибулагийн тулалдаанд Халхын цэрэгтэй байлдан ялав. 1671 онд нас барсны дараа ахмад хөвүүн Баясгалан залгамжлав.

Илтгэл шастирт Бадари чин ванг дөрвөн хүүтэй гэж бичжээ.[1]

  1. Түшээт чин ван Баясгалан
  2. Төрийн бэйл Шажин: хожим 1688 онд түшээт чин ван болж, 1702 онд цолоо хураалгасан.
  3. Буянт тайж
  4. Очир тайж
Өмнөх
Ууба
Засаг, хошой Түшээт чин ван
1632-1671
Дараах
Баясгалан
  1. 1.0 1.1 1.2 Ц, Цэрэндорж нар (2006). Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир. Улаанбаатар. pp. 141–146.