Jump to content

Арашан (Түшээт чин ван)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Арашан (? - 1711) нь Чин улсын Жиримийн чуулганы хорчин зүүн гарын дунд хошууны 3, 5 дахь засаг, хошой түшээт чин ван юм.

Хавт Хасарын удамчир хорчины боржигин овогтон Баясгалан вангийн манж гүнжээс төрсөн ахмад хөвгүүн. 1672 онд угсаа залгамжлаад 1688 онд Энх Амгалан хааны зарлигаар хэргэм цолоо хураалгаж, түүний цолыг авга Шажинд шилжүүлэв. 1702 онд түшээт чин ван Шажин ялд унаж цолоо хураалган, төрийн бэйл болов. Харин Түшээт чин ван цолыг Арашанд дахин соёрхож, засаг ноён болгов. 1711 онд нас барсны дараа хүү Өлзийт нь угсаа залгамжлан засаг ноён болсон.

Өмнөх
Баясгалан (Түшээт чин ван)
Засаг, хошой Түшээт чин ван
1672-1688
Дараах
Шажин (Түшээт чин ван)
Өмнөх
Шажин (Түшээт чин ван)
Засаг, хошой Түшээт чин ван
1702-1711
Дараах
Өлзийт (Түшээт чин ван)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]