Эеэр засагч

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Эебээр Засагч хаан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Эеэр засагч
Чин улсын хаан
清 佚名 《清世祖顺治皇帝朝服像》.jpg
Хаанчлал 1643.10.08-1661.02.05
(18 жил, 3-р хаан)
Төрсөн огноо 1638 оны 3 сарын 15 (1638-03-15)
Төрсөн газар Ляодун, Мүгдэн
Өнгөрсөн огноо 1661 оны 2 сарын 5
(22 насалсан)
Өнгөрсөн газар Бээжин, Бор хот
Оршуулсан Чингийн зүүн бунхан
Өмнөх Амбагай
Удаах Энх амгалан
Их хатан 19 хатан, татвар
Хүүхэд 14 хүүхэд
Овог Айсингиоро
Эцэг Амбагай
Эх Шяожуан
Оны цол манж: Ижисун дасан
монгол: Эеэр засагч
хятад: Шүньжи

Эеэр засагч (1638-1661; 23 насласан) — 1643-1661 онд өргөмжлөгдсөн Чин улсын гуравдугаар хаан, манж хүн байв.

Бага нас[засварлах | edit source]

Айсингиоро Фүлинь 1638 оны хавар Мүгдэнд манж Чин улсын Амбагай буюу Дээд эрдэмт хааны Шяожуан их хатнаас төржээ. Шяожуан хатан болвол хорчин монголын боржигин овогт Бумбатай (аль эсвэл Хашгэрэл) гэгч бөгөөд Эеэр засагч төдийгүй Энх амгалан хаанд түшиг болсон хүн юм. 5 настай байхад нь 1643 онд балчир агийг хаан өргөмжилж, оны цолыг монголоор Эеэр засагч, манжаар Ижисун дасан, хятадаар Шүньжи гэсэн ба хааны цолыг хятадаар Чин Шизү хэмээжээ.

Доргон ван

Дээд эрдэмт хаан Мин улсыг үндсэнд нь дампууруулсан байхдаа 1643 онд залгамжлагчаа зарлалгүй нас нөхцсөн бөгөөд хурал болоход олноор Нурхачийн 14-р хүү Доргоныг бол хэмээхэд тэр татгалзаж Дээд эрдэмт хааны хүү эцгийн суурийг залгамжлаг хэмээхэд 9-р хүү Фүлинийг тийн өргөмжилөв. 5 настай хааны өмнөөс Доргон, Жаргалан нар төр барих болсон.

1644 онд Мингийн жанжин Ү Сангуй Цагаан хэрмийн хаалгыг нээж манжийн цэрэг Бээжинг эзлэн Мингийн хуучин газар орныг эрхшээж, 1644 оны 11 сарын 8-нд Эеэр засагч хааныг Бээжинд ёслон залж, нийслэлийг Бээжинд шилжүүлэв. Манжийн цэрэг Мингийн хааны удмыг элдэн хөөж Шиань, Сүжоу, Ханжоу, Нанжин, Гуанжоу хүрч дагуулав. 1646 оноос хятад хүнийг төрийн албанд авах болж, 1648 оноос хятад эр манж эмтэй гэрлэхийг зөвшөөрчээ.

Төр барьсан нь[засварлах | edit source]

1950 онд Доргон зуурдаар өнгөрөхөд дүү нь төр барихыг оролдсон боловч Жаргалан болиулж 1951 онд 13 настай Эеэр засагчийн биеэр төр засах болсныг мэдэгдэв. Эеэр засагч өөрийн эрхэт цөөн жилдээ төрийн хятад хэв маягийг ойшоож нэвтрүүлсэн бөгөөд Чэнь Миншя, Ван Ши зэрэг хятад хүмүүс шадарлаж байсан. Мингийн үед байсан сургуулийг дахин нээж, төрийн удирдах байгууллагыг сэргээж, күнзийн суртал ном хэвлүүлэв. Залуу хаанд эхийнх нь зөвлөгөө тусалж байсан.

Хятадын Мин улсыг сэргээхийг хүсэгчдийг 1658 онд Гуйжоу, Юньнаньд байлдан Бирм рүү дутаалгав.

Нас барсан нь[засварлах | edit source]

Шяожуан хатан эх нь хүүдээ боржигин овгийн хоёр их хатан буулгасан ч хаан таалаагүй. Харин манжийн донго овогт хатандаа хайртай байсан бөгөөд түүнийгээ нас барахад бие нь муудан 1661 онд цэцэг өвчнөөр 23 насандаа таалал төгсчээ. Ван Ши, Марги хоёр сайд хааны сүүлчийн үгийг бичиж авснаар 4-р хүү нь дараагийн Энх амгалан хаан болж, Обой, Сонин, Суксаха, Эбилун дөрөв балчир хааны өмнөөс төр барихаар болжээ.

Гэр бүл[засварлах | edit source]

Хааны эх
  • Эцэг — Амбагай / Тэнгэрийн сэцэн / Дээд эрдэмт — айсингиоро овогт
  • Эх — Шяожуан хатан эх — хорчин овогтой монгол, төрсөн нэр нь Бумбатай (аль эсвэл Хашгэрэл)

Хатан[засварлах | edit source]

19 хатан, татвартай байв. Үүнд:

  • огцорсон хатан — боржигин овогт
  • Шяохуйжан их хатан — боржигин овогт
  • Шяоканжан их хатан — Тун овогт
  • Шяошань хатан — донго овогт

Хүүхэд[засварлах | edit source]

14 хүүхдээс 4 хүү, 1 охин насанд хүрчээ. Үүнд:

  • Ниуниу — Ба хатны хүү, 1 насласан
  • Фучуань — Нинги хатны хүү, 50 насласан, Юй ван
  • Хюанье — Шяоканжан их хатны хүү, 68 насласан, Энх амгалан хаан
  • Чаннин — Чэнь хатны хүү, 46 насласан, Гун ван
  • Дэд зэргийн гүнж — Ян хатны охин, манжийн Нэрдүтэй гэрлэсэн
Өмнөх
Амбагай
Чин улсын хаан
1643—1661 он
Дараах
Энх амгалан