Чингийн зүүн бунхан
Чингийн зүүн бунхан (Хятад: 清東陵 → чин-дун-лин) — манж Чин улсын хааны гэр бүлийн оршуулгын газар юм.
Хятад улсын Хөбэй мужийн Зуньхуа хотын нутагт, Бээжингээс зүүн хойш 125 км газарт байна. Нийт 80 км2 газар эзлэдэг.
Энд Чингийн таван хааны бунхан байх ба тойроод 151 хатан, татвар, 3 агь, 2 гүнжийг оршуулжээ.
Дөрвөн уулын дунд орших бөгөөд Хятад орноо үлдсэн хамгийн том, сайтар хадгалагдсан хааны оршуулгын газар юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Чингийн зүүн бунхны голд Бээжинд заларсан анхны хаан буюу Чин улсын 3-р хаан Эеэр засагч (1638–1661)-ийн бунхан байна.
Түүнээс баруун тийш Тэнгэр тэтгэгч, Түгээмэл элбэгт хоёр хааных, Цыши, Цыань хоёр хатан эхийнх байдаг бол зүүн тийш Энх амгалан, Бүрэн засагч хааны бунхан байна. Хааны бунхдын дундуур хатан, татваруудынх байдаг.
1928 онд хятадын Сунь Дяньинь жанжны тушаалаар бунхны газрыг тонож байсан.
Гол бунхан
[засварлах | кодоор засварлах]- Шяолин — Эеэр засагч (1638–1661)
- Жинлин — Энх амгалан (1654–1722)
- Юйлин — Тэнгэр тэтгэгч (1711–1799)
- Динлин — Түгээмэл элбэгт (1831–1861)
- Хуйлин — Бүрэн засагч (1856–1875)
- Пүшян Юй Дин Дунлин — Цыань (1837–1881)
- Пүтүо Юй Дин Дунлин — Цыши (1835–1908)