Түгээмэл элбэгт
| Түгээмэл элбэгт 咸豐帝 | |||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хааны хөрөг, Ордны Музей | |||||||||||||||||
| Чин улсын эзэн хаан | |||||||||||||||||
| Хаанчлал | 1850 оны 3 сарын 9 – 1861 оны 8 сарын 22 | ||||||||||||||||
| Өмнөх | Төр гэрэлт | ||||||||||||||||
| Залгамжлагч | Бүрэн засагч | ||||||||||||||||
| Төрсөн | 7 сарын 17, 1831 Эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн, Бээжин | ||||||||||||||||
| Өнгөрсөн | 8 сарын 22, 1861 (30 насалсан) Уулын эдлэн газар, Халуун гол | ||||||||||||||||
| Оршуулга | Дин бунхан, Чингийн зүүн бунхан | ||||||||||||||||
| Эхнэр/нөхөр |
| ||||||||||||||||
| Хүүхэд илүү... | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| Гэр бүл | Айсингиоро | ||||||||||||||||
| Династи | Чин | ||||||||||||||||
| Эцэг | Төр гэрэлт | ||||||||||||||||
| Эх | Шяочуаньчөн | ||||||||||||||||
| Хятад нэр | |||||||||||||||||
| Уламжлалт | 咸豐帝 | ||||||||||||||||
| Хялбаршуулсан | 咸丰帝 | ||||||||||||||||
| |||||||||||||||||
Түгээмэл элбэгт (1831–1861; 30 насалсан) – 1850–1861 онд төр барьсан Чин улсын есдүгээр хаан, манж хүн байв.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Айсингиоро Ижу 1831 онд манж Чин улсын нийслэл Бээжин дэх хааны зуны ордонд Төр гэрэлт хааны дөрөвдүгээр хүү болж, манжийн ниохуру овогт Чуань эрхэм хатнаас (1834 оноос Шяочуаньчөн их хатан гэх болсон) төрсөн.
Ижу багадаа бичиг ном, цэрэг зэвсгийн эрдэм сайн сурч хан хүү хэмээн нэр заагджээ.

Эзэн хаан
[засварлах | кодоор засварлах]1850 оны хавар Төр гэрэлт хааны нэр заасан Ижу ханхүү 19 насандаа Түгээмэл элбэгт хаан болжээ. Энэхүү оны цолыг манжаар Губчи элгиенгэ, хятадаар Шяньфөн (Xianfeng) гэдэг.
Бослого их гарч байсан. Өмнөд нутагт христийн шашинт хакка яст хятад үндэстэн Хун Шючуань Тайпингийн бослогыг (1850–1864) дэгдээж улс байгуулснаа зарлаж 1853 онд Наньжинг эзэлж газар авсан бол умард нутагт Нианы бослого (1851-1868) дэгдсэн. 1854-1873 онд мяо ардын бослого, 1856 онд Юньнаньд Пантайн бослого үүсчээ. Өмнөд нутагт хятад жанжин Зөн Гуофань, умард нутагт монгол жанжин Сэнгэринчен хааны цэргийг удирдаж байв.

Хар тамхины хоёрдугаар дайнаар Англи-Францын хүчин Тяньжиниас довтолж 1860 онд хааны зуны ордныг эзэлснийг сонссон Түгээмэл элбэгт хааны бие муудаж 1861 онд 30 насандаа өөд болжээ.
Хаан амьсгал хураахын өмнө 6 настай Бүрэн засагч хаанд туслуулахаар хааны ургийн 4 хүн, 4 сайдыг тохоож төр барих зөвлөлийг үүсгэсэн боловч Бүрэн засагчийн эх И хатан (хожмын Цыши хатан эх) Шяожэньшянь их хатны хамтаар Сусунь нарыг дарж төрийн хэргийг мэддэг болжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг — Төр гэрэлт хаан — айсингиоро овогт
- Эх — Шяочуаньчөн хатан — ниохуру овогт
Хатан
[засварлах | кодоор засварлах]- Шяодөшянь их хатан (-1850) — сакда овогт
- Шяожэньшянь их хатан (1837–1881). — ниохуру овогт, Цыань хатан эх
- И хатан (1835–1908) — ехэнара овогт, Цыши хатан эх
- Ли хатан, хожим Жуанжин (1837–1890) — татара овогт
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Зайчунь агь (1856–1875) — И хатны хүү, Бүрэн засагч хаан
- (1858) — Мэй хатны хүү
- Рунъань улсын гүнж (1855–1875) — Жуанжин хатны охин
- Өргөмөл: Руншоу улсын гүнж (1854–1924) — Гун вангийн их охин
| Өмнөх Төр гэрэлт |
Чин улсын хаан 1850—1861 он |
Дараах Бүрэн засагч |