Амбан

Голын албаны хувцастай нь Хотангийн Амбан сайд Тан Тэжэн, түүний 2 хүүхэд, дагалдагчид

Амбан (манж/монгол: ᠠᠮᠪᠠᠨ, галиг: Amban; хятад: 大臣, галиг: Dàchén) ноён нь Чин гүрний төрийн яамд, орон нутгийг захирах тамгын газар зэрэг байгууллагийн дээд түвшний сайд, дэд сайдийг хэлдэг манж үг юм. Манж хэлний амбан хэмээхийг хятад хэлэнд 昂邦 (Áng bāng) гэж үгчилж галиглахаас гадна, их түшмэл буюу 大臣 (Dà chén) гэж утгачлан орчуулах нь түгээмэл үзэгдэл байв. Харин монгол хэлэнд энэ үгийг шууд авч хэрэглэхдээ төлөөний сайд, сайд[1] гэх утгаар хэрэглэж байсан нь одоо үед мужийн захирагч, элчин сайд гэсэн утгаар зарим тохиолдолд ашиглаж байна.

Чин гүрний амбан ноёд[засварлах | кодоор засварлах]

Чин гүрний үед яам, тамгын газар бүрийн сайд, дэд сайд гэх албан тушаалтныг манж хэлээр амбан гэдэг байсан. Амбан нар нь ямар байгууллага удирдаж байгаагаас шалтгаалж албан тушаалын нэр нь харилцан адилгүй байсныг мэдэх хэрэгтэй. Эдгээр албан тушаалтан нь зөвхөн Манжийн эзэн хааны зарлигаар манжийн найман хошууны ноёд дундаас шилэгдэн томилогдон ажиллаж байсан.

Чин гүрний төрийн албанд дараах албан тушаалд амбанг томилж байв. Үүнд:

  • Дотоод сайд (ᡩᠣᡵᡤᡳ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , дорги амбан; 内大臣): Дотоод хэргийг бүгд захирах яамны сайд. Дотоод сайд гэдэг нь товчилсон хэллэг.
  1. Хааны угсааны хэргийг захирагч сайд (ᡠᡴᠰᡠᠨ ᠪᡝ
    ᡴᠠᡩᠠᠯᠠᡵᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , уксун бэ хадалара амбан): манжийн хааны угсааны язгруутны хэргийг захирах яамны сайд
  2. Хиа захирах дотоод сайд (ᡥᡳᠶᠠ
    ᡴᠠᡩᠠᠯᠠᡵᠠ
    ᡩᠣᡵᡤᡳ
    ᠠᠮᠠᠪᠨ
    , хиа хадалара дорги амбан; 領侍衛内大臣): Манжийн хааны хиа шадарыг захирах сайд
  3. Цэргийн зөвлөлийн сайд (ᠴᠣᡠᡥᠠᡳ
    ᠨᠠᠰᡥᡡᠨ ᡳ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , цооха и насхүн и амбан; 军机大臣)
  4. Бичгийн эрхин сайд (ᠠᠰᡥᠠᠨ
    ᠪᡳᡨᡥᡝᡳ
    ᡩᠠ
    , асхан битхэ и да; 大學士)
  5. Хуувийн сайд (ᡥᡝᠪᡝᡳ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , хэбэ и амбан; 議政大臣)
  6. Дэд сайд (ᠠᠰᡥᠠᠨ ᡳ
    ᠠᠮᠪᠠᠨ
    ; 侍郎): Зарим үед жигүүрийн сайд гэж бичих тохиолдол байдаг.
  • Зургаан яамны эрхин сайд
  1. Цэргийн яамны эрхин сайд (ᠴᠣᡠᡥᠠᡳ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
    ᠠᠯᡳᡥᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , цооха и журган и алиха амбан; 兵部尚书)
  2. Өрхийн яамны эрхин сайд (ᠪᠣᡳᡤᠣᠨ ᡳ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
    ᠠᠯᡳᡥᠠ ᠠᠮᠪᠠᠨ
    , бойгон и журганы алиха амбан; 户部尚书)
  3. Түшмэлийн яамны эрхин сайд (ᡥᠠᡶᠠᠨ ᡳ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
    ᠠᠯᡳᡥᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , хафан и журган и алиха амбан; 吏部尚書)
  4. Ёслолын яамны эрхин сайд (ᡩᠣᡵᠣᠯᠣᠨ ᡳ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
    ᠠᠯᡳᡥᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , доролон и журган и алиха амбан; 礼部尚书)
  5. Шүүх яамны эрхин сайд (ᠪᡝᡳᡩᡝᡵᡝ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ
    ᡳ ᠠᠯᡳᡥᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , бэйтэрэ журган и алиха амбан; 刑部)
  6. Үйлдэх яамны эрхин сайд (ᠸᡝᡳᠯᡝᡵᡝ
    ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
    ᠠᠯᡳᡥᠠ
    ᠠᠮᠪᠠᠨ
    , вэйлэрэ журган и алиха амбан; 工部)

Ар Монгол дахь Амбан[засварлах | кодоор засварлах]

Манжийн Чин гүрний үед Ар Монголд хэд хэдэн газар амбан ноёныг суулгаж байсан.

Лхаса дахь амбан Юйтай болон Янхазбэнд нар 1903-1904 оны зураг

Ховдын амбан[засварлах | кодоор засварлах]

Ховдын амбан нь 1761 онд байгуулагдсан. Манжийн хааны зарлигаар “Зарлигаар зарсан Ховдод сууж хэрэг шийтгэгч сайдын яам” гэсэн нэртэйгээр байгуулагдаж, Дөрвөдийн хоёр аймаг, Алтайн урианхайн 7 хошуу, Торгууд 2 хошуу, Захчин, мянгад, өөлдийн нэжгээд хошуудыг захирч байжээ. Эрх мэдлийн хувьд Их Хүрээний амбантай адил байв. 1912 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын их цэрэгт эзлэгдэж, Манжийн сүүлчийн амбанг хөөн гаргасан.

Улиастайн манж жанжны газар[засварлах | кодоор засварлах]

Улиастайн манж жанжны газар нь зохион байгуулалт, эрх үүргийн хувьд Ар Монголын цэргийн хэргийг ерөнхийлөн захирсан томоохон газар байв. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин” гэсэн тамга олгожээ. 1732 онд Зүүнгарын Галданцэрэн хааны Их Цэрэндондовоор удирдуулсан 30,000 их цэрэг гэнэт халдан довтолсны дараа байгуулсан. 1900 онд Улиастай хотод Халхын дөрвөн аймгаас татсан 2000 монгол цэргүүд бослого гаргаж байсан. 1912 онд манжийн амбанг хөөн явуулсан.

Их Хүрээний амбан[засварлах | кодоор засварлах]

Манж Чин улсаас Ар Монголд байгуулсан засаг захиргааны томоохон газрын нэг нь Их Хүрээний сайдын газар юм. Их Хүрээний сайдын газрыг 1758 онд байгуулж, анхны сайдаар Манжийн хааны эфү Халхын ноён Санзайдоржийг томилсон боловч 1761 онд манж сайдыг давхар томилон суулгажээ. Сүүлдээ зөвхөн Манж юмуу, хятаджсан монгол ноёдыг томилон суулгаж байсан. 1911 оны 12 сард сүүлчийн амбан Хөх хотын Түмэд гаралтай хятаджсан Саньдог хөөж явуулснаар, Манжийн ноёрхол төгсгөл болсон.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 《御製五體清文鑑》volume 4. pp.1b