Манжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослого
Халхын Дархан чин ван Ринчиндорж, Хотгойдын шадар ван Чингүнжав, Өвөр Монголын хорчин ван эфү Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай хамтран Манжийн эсрэг нэгэн зэвсэгт бослого гаргахаар тохиролцжээ. Гэвч манжийн хатуу хараа хяналт, хагалан бутаргах бодлогын улмаас нэгдэж чадаагүй байна. Манжууд Сэвдэнбалжирыг Бээжинд дуудан аваачиж гэрийн хорионд оруулж,Чингүнжавыг Хан Хатан голын тэлэнгэд нарыг дагуулах үүрэг өгч явуулж, Ринчиндорж ванг цаазаар аваачсан байна. Мөн Амарсанааг ч мөн адил дуудсан боловч тэрээр “эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн цаана Өрөнгө гол ирмэгц шадар 300 цэргээ удирдан 1755 оны 9 сарын 24-нд бослого гаргажээ. Иймээс Чингүнжав 1756 оны 10 сард өөрийн удирдсан 1000 гаруй цэргийн хамт манжийн цэргийн албыг манжийн эсрэг бослого гаргасан. Гэвч энэхүү бослогууд нь нэгдмэл удирдлага байхгүй байснаас нэгдсэн төлөвлөгөөгөөр зэвсэгт тэмцэл хийж чадаагүй ба тархай байдлаар бослогын голомт байдлаар байж байгаад давуу хүч бүхий манжийн цэрэгт удаа дараалан дарагдсан байна. Манжийн эсрэг гаргасан Монголын ард түмний зэвсэгт бослого нь Халхын чин ван рэнчиндоржийг Манжийн эзэн хаан Тэнгэрийг тэтгэгч цаазалсан нь 2 богд тэргүүтэй хүмүүсийн уур цухлыг хүргэж " Халх 4 аймгаар их түйвээн дэгдээсүгэй хэмээн 2 богд бослогыг эхэндээ дэмжиж байснаа манжийн хааны шахалтаар больж түүний хатуу хараа хяналтын доор байж байгаад 1757онд 37 насандаа хорлогджээ. монголын ард түмний зэвсэгт тэмцэл нь 1760 он хүртэл үргэлжилжээ.