Сайн ноён хан аймаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Сайн ноён аймаг» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Сайн ноён хан аймаг нь (1725-1924)1725 онд Манжийн хааны зарлигаар Түмэнхэн Сайн ноёны угсааны Дашдаваа ноёнд их шан хүртээн, Засагт хан аймгийн зүүн хэсэг, Түшээт хан аймгийн баруун хэсгийг таслан өгч 20 гаруй хошуутайгаар анх байгуулж байсан. 1725-1911 он хүртэл Сайн ноёны аймаг гэж нэрлэж байснаа, 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар бусад гурван ханы адил Хан цол олгоод 1924 он хүртэл Сайн ноён ханы аймаг гэж нэрлэх болсон билээ.

Засаг захиргааны нэгж[засварлах | edit source]

Манжийн эрхшээлийн үед Сайн ноён аймаг 22 хошуу, 8 хутагтын шавьтай байв. 1761 онд Өөлдийн 2 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. Богд хаант Монгол улсын үед Хатанбаатар Магсаржавын хошууг нэмж байгуулжээ. 1918 оны тоо бүртгэлээр Сайн ноён хан аймаг 30619 өрх, 133,8 мянган хүн амтай байв.

Аймгийн чуулган дарга нар[засварлах | edit source]