Jump to content

Сайшаалт ерөөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сайшаалт ерөөлт
嘉慶帝
Хааны хөрөг зураг (ойр. 1800-д–1810-д он), Ордны Музей
Чин улсын эзэн хаан
Хаанчлал1796 оны 2 сарын 9 – 1820 оны 9 сарын 2
ӨмнөхТэнгэр тэтгэгч
ЗалгамжлагчТөр гэрэлт
Үүрэг гүйцэтгэгчТэнгэр тэтгэгч (1796–1799)
Жя чин ван
Огноо1789 – 1796 оны 2 сарын 9
Төрсөн(1760-11-13)11 сарын 13, 1760
Эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн, Бээжин
Өнгөрсөн9 сарын 2, 1820(1820-09-02) (59 насалсан)
Зуны ордон, Халуун гол
Оршуулга
Хатан
Хүүхэд
илүү...
Нэр
  • Айсингиоро Юнянь (愛新覺羅·顒琰)
  • Манж: Ён ян (ᠶᠣᠩ ᠶᠠᠨ)
Эрин үеийн нэр болон огноо
Жячин (嘉慶): 1796 оны 2 сарын 9 – 1821 оны 2 сарын 2
Манж: Сайчунга фэнсэн (ᠰᠠᡳᠴᡠᠩᡤᠠ ᡶᡝᠩᡧᡝᠨ)
Монгол: Сайшаалт ерөөлт (ᠰᠠᠶᠢᠰᠢᠶᠠᠯᠲᠤ ᠢᠷᠦᠭᠡᠯᠲᠦ)
Нас барсны дараах нэр
  • Шоутянь Шинюнь Фүхуа Сүэйю Чунвэнь Жинвү Гуаню Шяогун Чиньжянь Дүаньминь Инжэ Рүэй хаан (受天興運敷化綏猷崇文經武光裕孝恭勤儉端敏英哲睿皇帝)
  • Манж: ᠠᠪᡴᠠ ᠪᡝ ᠠᠯᡳᡥᠠ᠈
    ᡶᠣᡵᡤᠣᠨ ᠪᡝ ᠶᡝᠨᡩᡝᠪᡠᡥᡝ᠈
    ᠸᡝᠨ ᠪᡝ ᠰᡝᠯᡤᡳᠶᡝᡥᡝ᠈
    ᡩᠣᡵᠣ ᠪᡝ ᡨᠣᡴᡨᠣᠪᡠᡥᠠ᠈
    ᡧᡠ ᠪᡝ ᠸᡝᠰᡳᡥᡠᠯᡝᡥᡝ᠈
    ᡥᠣᡨᠣᠨ ᠪᡝ ᠠᠯᡤᡳᠮᠪᡠᡥᠠ᠈
    ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ ᡤᡠᠩᠨᡝᠴᡠᡴᡝ᠈
    ᡴᡳᠴᡝᠪᡝ ᠪᠣᠯᠵᠣᠩᡤᠣ᠈
    ᡨᠣᠪ ᡠᠯᡥᡳᠰᡠ ᡩᠠᠴᡠᠨ ᠰᡠᠯᡨᡠᠩᡤᠠ᠈
    ᠰᡠᠩᡤᡳᠶᡝᠨ ᡥᡡᠸᠠᠩᡩᡳ
Сүмийн нэр
  • Рэньзун (仁宗)
  • Манж: Жинзун (ᡰᡳᠨᡯᡠᠩ)
Гэр бүлАйсингиоро
ДинастиЧин
ЭцэгТэнгэр тэтгэгч
ЭхШяоичунь их хатан
Тамга[a]Сайшаалт ерөөлт 嘉慶帝's signature
Хятад нэр
Уламжлалт嘉慶帝
Хялбаршуулсан嘉庆帝

Сайшаалт ерөөлт (1760–1820; 60 насалсан) – 1796–1820 онд төр барьсан Чин улсын долоодугаар хаан, манж үндэстэн.

1760 онд Бээжин дэх хааны зуны ордонд Тэнгэрийн тэтгэсэн хааны 15 дахь хүү болон төржээ. Эх нь Лин бага хатан хэмээх Вэй овогт хятад хүн (хожим нь 1765 онд Шяоичунь хатан өргөмжлөгдсөн) байв. Жинхэнэ нэр нь Айсингиоро Юнянь. Өмнөх хоёр хан хүү үхсэний дараа Тэнгэрийн Тэтгэсэн хаан 1773 онд Юнъяныг залгамжлагчаа хэмээн бодсон гэх ба 1789 оноос Жя чин ван цол хэргэм хүртээсэн..

1796 онд Тэнгэр тэтгэгч 60 жил хаан суусны эцэст Энх амгалан хаан өвгийн дээр гарахгүй хэмээн амьд ахуйдаа хаан ширээгээ Жя чин ванд шилжүүлжээ. 36 настайдаа хаан өргөмжлөгдөж, Сайшаалт ерөөлт хэмээх оны цол хэрэглэж эхэлсэн (манжаар Сайчунга фэнсэн, хятадаар Жячин - Jiaqing) боловч эцгийгээ нас бартал эцгийнхээ заавраар улсыг удирдаж байлаа. 1799 онд эцэг нь өөд болсны дараа жинхэнээсээ төр барьсан.

Юун түрүүнд эцгийн шадар байсан Хөшэнь сайдыг баривчилж гэрийг нэгжихэд улсын 20 жилийн орлоготой тэнцэхүйц нэг живаа (10 сая) мөнгөн зоос идсэн байсан нь илэрч, хөрөнгийг хураан цаазаар аваачиж, Хөшэний бүлгийг төрөөс зайлуулсан ажээ.

Гэсэн ч Сайшаалт ерөөлтийн үеэс Чин улсын хүчин чадал доройтож хээл хахууль, байгалийн гамшиг, бослого хөдөлгөөнд нэрвэгдэв. Хятадын Цагаан лянхуа (1796–1804), Мяо ардын бослого (1795–1806)-той тэмцсэн ба Европын худалдаачдын оруулж ирсэн хар тамхины балгаар эдийн засаг сульджээ. Мөн христийн шашин дэлгэрэхийг эсэргүүцэж байсан.

1803, 1813 онд хааны гэр бүлээс хааныг хороохыг хоёр удаа завдсан ч бүтээгүй.

Номын өрөөнд
  • Шяошуруй их хатан (1760–1797) — хитара овогт, Төр гэрэлт хааны эх
  • Шяохөруй их хатан (1776–1849) — ниохуру овогт
  • Гуншунь эрхэм хатан (1787–1860) — ниохуру овогт
  • Хөю эрхэм хатан (–1833) — лугия овогт
  • Хуа хатан (–1833) — хоугия овогт гэх мэт
Агь
  • Мяньму — Хөю эрхэм хатны хүү
  • Мяньнин (1782–1850, 68 насласан) — Шяошуруй их хатны хүү, хожмын Төр гэрэлт хаан
  • Мянькай — Шяохөруй их хатны хүү
  • Мяньшинь — Шяохөруй их хатны хүү
  • Мянью (1814–1865, 51 насласан) — Гуншунь эрхэм хатны хүү

Сайшаалт ерөөлт хаан 1820 онд 60 насандаа Халуун голд зусч байхдаа зуурдаар нас барсан. Шалтгаан тодорхойгүй. Аяганд ниргүүлсэн, цус харвасан зэрэг таамаг байдаг бөгөөд хааныг Чингийн баруун бунханд оршуулжээ. Дараачаар нь хоёрдугаар хүү Мяньнин нь хаан сууж, Төр гэрэлт гэх оны цол хэрэглэх болсон.

Өмнөх
Тэнгэр тэтгэгч
Чин улсын хаан
1796—1820 он
Дараах
Төр гэрэлт


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found