Баруун Жоу

Баруун Жоу
西周
НийслэлФэнхао, Хаожин
Албан ёсны хэлЭртний хятад хэл
Төр засагХаант засаглал
1046-1043
782-771
Баруун Жоу (1046-771)
• Жоу улс байгуулагдав
МЭӨ 1046 он
• Цюаньрун аймгийн довтолгоонд Жоугийн Ю ван алуулж, нийслэл хот нь эзлэгдэв
МЭӨ 771 он

Хятадын Жоу улсын үеийг дотор нь Баруун Жоу, Зүүн Жоу гэж ялгаж бичдэг. Жоу улс нь 1046 онд байгуулагдаж, нүүдэлчин улс аймгийн довтолгоонд ялагдан зүүн зүгт шилжин нүүсэн 771 оны хооронд дахь үеийг Баруун Жоу гэдэг. Учир нь 771 онд нүүдэлчин Цюаньрун аймгийн довтолгоонд Жоу улсын нийслэл Хаожин хот тэргүүтэй олон хот, муж эзлэгдэж, Жоу улсын Ю ван (782-771)-гийн удирдсан арми ялагдан, Ю ван алуулжээ. Ингээд Жоу улсын хунтайж Ижю тэргүүтэй ноёд, жанжид Хаожин хотын зүүн этгээдэд байдаг Луоян хот руу нийслэлээ нүүлгэн төвлөн сууж эхэлснээр Зүүн Жоу улсын үе эхэлдэг. Харин Зүүн Жоугийн үеэс төвийн засаглал доройтсноор Хавар-Намрын улсын үе (771-403), Байлдаант улсын үе (403-221) эхэлдэг.

Өмнөх
Шан улс
Хятадын төрт улс
1046-771
Дараах
Зүүн Жоу