Шинь улс
Харагдац

Шинь улс (НТӨ 9 - НТ 23) (хятад: 新朝; пиньинь: Xīn Cháo; Ваде-Глейс: Hsin Ch'ao)бол эртний хятад нутагт оршиж байсан төрт улс. Энэ улсыг Баруун Хань улсын тэргүүн сайд Ван Ман хэмээх хүн эзэн хаадаа огцруулаад, Хань улсын суурин дээр байгуулсан феодалын төрт улс юм. Эзэн хаан Ван Манг нас барсны дараа Хань гүрнийг Хань улсын Жин хааны холын хамаатан Лю Шю сэргээсэн байна. Тиймээс Шинь улсыг ихэвчлэн Хань улсыг Баруун Хань, Зүүн Хань гэж хуваагдах үеийн завсрын улс гэж үздэг.
| Өмнөх Баруун Хань улс |
Шинь улс НТӨ 9 - НТ 23 |
Дараах Зүүн Хань улс |