Амбагай (манж)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Абахай хаан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Амбагай
Хожуу Алтан улсын хаан (1626-1636)
Чин улсын хаан (1636-1643)
清 佚名 《清太宗崇德皇帝朝服像》.jpg
Хожуу Алтан улсын хаан
Хаанчлал 1626.10.20 – 1643.09.21
(17 жил, 2-р хаан)
Төрсөн огноо 1592 оны 11 сарын 28 (1592-11-28)
Өнгөрсөн огноо 1643 оны 9 сарын 21
(50 насалсан)
Өмнөх Нурхач
Удаах Эеэр засагч
Овог Айсингиоро
Эцэг Нурхач
Эх Шяоцигао
Оны цол Хожуу Алтан улс
(1626-1636)
манж: Абка-и суре
монгол: Тэнгэрийн сэцэн
хятад: Тяньцун
Чин улс
(1636-1643)
манж: Вэсихун эрдэмунгэ
монгол: Дээд эрдэмт
хятад: Чундө

Амбагай [сэцэн] (1592-1643; 51 насласан) — 1626-1643 онд төр барьсан Чин улсын хоёрдугаар хаан, манж хүн байв.

Нэр[засварлах | edit source]

Хааны төрсөн нэр тодорхойгүй. Хунтайж, Амбагай, Богд хаан гэсэн нэрс бий. Абахай гэж оросоор дамжсан нэр. Хоёр өөр оны цолтой. Тухайлбал 1926-1936 оны Хожуу Алтан улсын Тэнгэрийн сэцэн, манжаар Абка-и суре, хятадаар Тяньцун, 1936-1943 оны Чин улсын Дээд эрдэмт, манжаар Вэсихун эрдэмунгэ, хятадаар Чундө, хааны цолыг Чин Тайзун гэдэг.

Бага нас[засварлах | edit source]

Манж нар улсаа байгуулсны дараа Мин улсыг эзлэх бодлого явуулж бай Гэвч энэ бодлогод нь Монголчууд тээг болох болжээ. Монголын Их хаан Лигдэн хаан нийт Монголчуудыг нэгтгэх төрийн бодлого явуулж байсан ба түүний эсрэг өмнөд Монголын ноёд тэмцэлдэж байв. Өмнөд Монголын ноёд Лигдэнг эсэргүүцэхийн төлөө Нурхачийн үеэс Манжтай холбоотон болох бодлого барьж байлаа. Харин Нурхачи Лигдэнг дарж, өмнөд Монголын ноёдыг өөртөө дагаар оруулах бодлого барьж байсан юм. Абахай хаан Нурхачийн бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монголын талаарх түүний бодлогыг улам боловсронгуй болгожээ. Жишээ нь: Нурхачи хааны үед Манжтай холбоотон болсон Монгол ноёдын ихэнхи хэсэг нь холбоотны тангарагаасаа няцаж, урвах явдал их гардаг байжээ. Харин Абахай хаан Монгол ноёдыг тавьсан тангарагтаа үнэнч байхыг шаардаж, тангарагаа зөрчвөл шийтгэж байхаар болсон ажээ. Үүний үр дүнд Манж, Монголын цэрэг Лигдэн болон Мин улсын эсрэг довтлох явдал тогтмол болов. Умард Алтан улсын Нурхачи хааны үед Лигдэн Мин улстай холбоотны гэрээ байгуулж, Мин улсын хилийг Манжийн довтолгооноос хамгаалах болсон ба үүнийхээ төлөөсөнд Мин улсаас жил бүр 13000 лан мөнгө авдаг байсан ажээ. Абахайн үед Манж нарын Мин улс руу хийх довтолгоон ширүүссэн тул Мин улс Лигдэнд жил бүр 81000 лан мөнгө өгдөг боллоо. 1630-аад онд Абахай хаан өмнөд Монголын зарим ноёдтой хамтран Лигдэнгийн эсрэг тэмцсэн бөгөөд улмаар 1632 онд Лигдэнг довтлоход Лигдэн Хөх нуур руу ухарчээ. Манжийн цэрэг Лигдэнг нэхэж, Түмэдийн нутагт байсан Байшин (одоогийн Хөх хот) хотыг шатаасан байна. Лигдэн хаан Хөх нуур руу ухарч яваад 1634 онд нас баржээ. Түүний эхнэр, хүүхэд, харъяат албатыг Манж нар хураан авч, захиргаандаа оруулав. Түүний дараа 1636 онд өмнөд Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж, Манжийн хаан Абахайг Монголын хаанд өргөмжилсөн байна. Абахай Умард Алтан улсын нэрийг Цинь хэмээн өөрчилж, Тэнгэрийн сэцний хэмээх оны цолоо Дээд эрдэмтийн хэмээн халжээ. 1643 онд Абахай хаан нас баржээ. Зарим эх сурвалжид түүнийг хордуулсан гэдэг ажээ. Тэрээр албан ёсны гурван хатантай байсан бөгөөд тэдгээр нь бүгд Монгол хүмүүс байжээ.

Өмнөх
Нурхач
Чин улсын хаан
1626—1643 он
Дараах
Эеэр засагч