Шяодуаньвэнь
Харагдац
| Шяодуаньвэнь их хатан 孝端文皇后 | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Чин улсын их хатан | |||||||||||||
| Огноо | 1636 он – 1643 он | ||||||||||||
| Залгамжлагч | Эрдэнэ Бумба | ||||||||||||
| Чин улсын хатан эх | |||||||||||||
| Огноо | 1643 он – 1649 он | ||||||||||||
| Залгамжлагч | Бумбутай хатан | ||||||||||||
| Төрсөн | 5 сарын 31, 1600 Хорчин, Монгол | ||||||||||||
| Өнгөрсөн | 5 сарын 28, 1649 (48 насалсан) Хориотой хот, Бээжин, Хятад | ||||||||||||
| Оршуулга | |||||||||||||
| Нөхөр | Дээд эрдэмт (г. 1614; бэл. 1643) | ||||||||||||
| Хүүхэд | |||||||||||||
| |||||||||||||
| Гэр бүл |
| ||||||||||||
| Эцэг | Мангус буянт чин ван | ||||||||||||
| Эх | Гомбо үжин (Хорчины их үжин) | ||||||||||||
Шяодуаньвэнь хатан буюу Жэржэр (манж хэл: ᠵᡝᠵᡝ; галиг: jeje; хятадаар:哲哲; 1599 оны 5 сарын 31 – 1649 оны 5 сарын 28) нь Монголын Хорчин аймгийн боржигин овгийн Мангус заргачийн охин. Манжийн Дээд эрдэмт хааны их хатан. 1614 оны 5 сарын 28 нд Дээд эрдэмт хаан бага эзэгтэй болсон. 1623 онд их эзэгтэй болсон. 1636 оны 8 сард төрийн их хатанд өргөмжлөгдсөн. 1643 онд Хун тайж нас барсны дараа 1649 оны 5 сарын 28 нд нас барсан. Нас барсны дараа Шяодуань вэнь хуанхоу хэмээх цолыг өргөж хаадын онгонд бунхалжээ.
Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]Шяодуаньвэнь хатан Дээд эрдэмт хаанд Вэньжуан гүрүн гүнж, Жиндуань гүрүн гүнж, Ёнань гүрүн гүнж хэмээх гурван охин төрүүлсэн.
- Вэньжуан гүрүн гүнж (1625-1663): жинхэнэ нэр Маката, Дээд эрдэмтийн хоёрдугаар охин. 1636 онд Цахарын Эжэй хонгортой, 1645 онд Абунай вантай гэрлэсэн.
- Жиндуань гүрүн гүнж (1628-1686): Дээд эрдэмтийн гуравдугаар охин. 1639 онд Хорчины Хятад бэйлийн хатан болсон.
- Ёнань гүрүн гүнж (1634-1692): Дээд эрдэмтийн наймдугаар охин. 1645 онд Хорчины засагт жүн ван Баясгалангийн хатан болсон. Баясгалан ван бол Онхудай тайжийн хүү Будаши тайжийн хүү.