Абунай
Абунай (1635-1669) бол Монголын алтан ургийн сүүлчийн хаан Лигдэнгийн хоёр дахь хөвгүүн, Чин улсад дагаар орсны дараа 1641-1669 онд Цахарын засаг ноён, улсын эфү байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Чин улсын арми Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа түүний хатад, хөвгүүдийг нь дагуулж Хожуу Алтан улсад дагаар оруулжээ. 1635 онд Лигдэн хааны Нагнан тайху хатнаас төрсөн. 1641 онд Эрх хонгор нас барсны дараа дүү Абунай нь ахынхаа хэргэмийг залгамжилж, Манжийн Дээд эрдэмт хааны охин Вэньжуан улсын гүнжтэй гэрлэж, Бүрни болон Лувсан хоёрыг төрүүлсэн.
Абунай нь Эеэр засагч хаан нас барахад гашуудлын ёслолд оролцоогүй. Харин Энх амгаланг хаан сууринд суух ёслолд оролцжээ. Гэвч түүнээс хойш 8 жилийн турш Абунай Манжийн хаанд бараалхаагүй учир хэргэмийг нь хурааж, Мүгдэн хотын шоронд хорьж, 1669 онд түүний хүү Бүрнид чин вангийн хэргэмийг залгамжлуулжээ. Түүний хөвгүүд эцгийгээ суллуулахыг оролдсон боловч бүтсэнгүй. Тиймээс 1675 онд түүний хүү Бүрни, Лувсан нар Манжийн эсрэг бослого гаргасан ч, манжийн төр бослогыг хүчээр дарж, түүний толгойлогч Бүрни, Лувсан нарыг хороожээ. Түүний дараа Мүгдэнд хоригдож байсан Абунайг цаазаар аваачжээ.[1]
Өмнөх Эжэй |
Цахарын засаг ноён, хошой чин ван 1641-1669 |
Дараах Бүрни |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ц.Цэрэндорж. Абунай. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.https://mongoltoli.mn/history/h/128