Тэнгэр тэтгэгч
Тэнгэр тэтгэгч | |
---|---|
Чин улсын хаан | |
Хаанчлал | 1735.10.08 — 1796.02.09 (61 жил, 6-р хаан) |
Төрсөн огноо | 1711 оны 9 сарын 25 |
Төрсөн газар | Бээжин, Бор хот |
Өнгөрсөн огноо | 1799 оны 2 сарын 7 (
|
Өнгөрсөн газар | Бээжин, Бор хот |
Оршуулсан | Чингийн зүүн бунхан |
Өмнөх | Найралт төв |
Удаах | Сайшаалт ерөөлт |
Их хатан | 17 хатан, 20 татвар |
Хүүхэд | 17 хүү, 10 охин |
Эцэг | Найралт төв |
Эх | Шяошөншянь |
Оны цол | манж: Абкай вэхиехэ монгол: Тэнгэр тэтгэч хятад: Чяньлун |
Тэнгэр тэтгэгч (манж:ᠠᠪᡴᠠᡳ
ᠸᡝᡥᡳᠶᡝᡥᡝ, галиг: Абкай Вэхиехэ; монгол бичиг: ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ
ᠲᠡᠳᠭᠦᠭᠰᠡᠨ; хятад: 乾隆, пиньинь: Qiánlóng, орос. Айсиньгьоро Хунли ; 1711–1799; 88 насласан) — 1735 оны 10-р сарын 8-наас –1796 оны 2-р сарын 1-ний хооронд төр барьсан Чин улсын зургаадугаар хаан, манж хүн байв.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]1711 онд Бор хотод хожмын Найралт төв хааны татвар хатан болох Хөвөөт шар хошууны Ниохуру овогт манж угсааны Ши-гээс төрсөн. Бичиг ном, цэрэг зэвсгийн эрдэмд сайн суралцаж өвөг хаан болон эцэгтээ сайнаар үнэлэгдэж, 1722 онд эцэг нь хаан болоход 11 настай агийг Бао чин ван гэж цоллосон.
Эзэн хаан
[засварлах | кодоор засварлах]1735 онд Найралт төв хаан нас барахад 24 насандаа хаан болов. Хожим олгосон цол нь монголоор Тэнгэр тэтгэгч. Тэнгэрийн Тэтгэсэн хааны нэр нь Хунли.[1]
Оны цолыг манжаар Абкай вэхиехэ, хятадаар Чяньлун (Qiánlóng) гэдэг.
Цэрэг дайн
[засварлах | кодоор засварлах]Тэнгэрийн Тэтгэсэн хаан нь цэрэг дайны амжилттай байсан. Тухайлбал 1735–1736 онд мяогийн бослогыг дарж 1755-1759 онд ойрад монголын Зүүнгар улсыг мөхөөж үлэмж газар орныг улсдаа нэгтгэн Шинжаан (шинэ хязгаар) хэмээн нэрийдсэн ба Баруун Монголчуудыг хоморголон устгажээ.
Чин гүрний эрдэмтэн Вэй Юаний бичсэнээр Баруун Монголчуудын нийт хүн амын 30% буюу 450.000 гаруй нь Чин улсын цэрэгт алагдаж, 40% буюу 600.000 нь цэцэг өвчнөөр нас барж (Чин гүрний цэргүүд албаар тараасан гэх), 20% нь буюу 300.000 орчим нь Оросын эзэнт гүрэн болон казах аймгууд руу дүрвэж, 10% буюу 150.000 орчим хүн уул хад, ус гол руу нуугдан амьд үлджээ. Энэ тухай Майкл Эдмунд Кларк "зөвхөн Зүүнгар улсыг эзэлсэн төдийгүй Зүүнгар улсын ард иргэдийг ч бүрэн устгасан" гэж тодорхойлсон. Харвардын их сургуулийн доктор, профессор, түүхч Питер Пердюэ "Зүүнгарын хаант улсын ард түмнийг устгасан нь Тэнгэр тэтгэгч эзэн хааны явуулсан харгис хядлага устгал бүхий бодлогын үр дүн" гэж үзжээ.
Мөн 1770-1780 аад оны оны үед Бирм, 1791-1793 оны хооронд Балба зэрэг улстай дайтаж өөрийн улсын ашиг сонирхол, нөлөөллийг тэдгээр улсаар тулган хүлээлгэж хараат улсаа болгож байсан.
Соёл урлаг
[засварлах | кодоор засварлах]Тэнгэрийн тэтгэсэн хаан күнзийн суртлыг эрхэмлэж, уран зураг, шүлэг найрагт дуртай нэгэн байсан ба өөрөө шүлэг бичдэг байв. Хаш эдлэл цуглуулж, түүх, гүн ухаан, уран зохиолын түүвэр номыг хэвлүүлж байсан. Багадаа манж, монгол, хятад гурван хэл сурсан ба манж хэлний толь бичиг, дүрмийн ном хэвлүүлж байв. Төвд хэл сурж, шарын шашныг таалж монгол, төвөд лам шавилан суусан улсын төв сүм Найралт найрамдах сүмийн үйл ажиллагааг дэмжиж байв.
Төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Энх амгалан хаан өвгөөсөө илүү олон жил хаан суухгүйн тулд 61 жил хаан суусны эцэст амьд ахуйдаа 1796 онд хүү Сайшаалт ерөөлт хаанд ор шилжүүлж гурван жилийн дараа 1799 онд өөд болжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг — Найралт төв хаан — айсингиоро овогт
- Эх — Шяошөншянь их хатан — ниохуру овогт
Хатан
[засварлах | кодоор засварлах]17 хатан, 20 татвар байсны заримыг дурдвал:
- Шяошяньчунь их хатан (1712–1748) — фуча овогт
- Нара овогт их хатан (1718–1766)
- Хуйшиан Бага хатан( )
- Линфэй Бага хатан( )
- Шужиа Их татвар( )
- Чунхуй Их татвар
- Ханшиан Татвар
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Агь
17 хүү төрсөнөөс насанд хүрсэн нь 11 байв. Заримаас дурдвал:
- 1-р агь Ёнхуан (1728–1750, 22 насласан) — Жөмин хатны хүү, Динъань чин ван гэгдсэн
- 2-р агь Ёнлиан (17 9 насалсан) - Шиашион их хатны хүү, Дунхуй чин ван гэгдсэн
- 3-р агь Ёнзан (1735–1760, 25 насласан) — Чуньхуй хатны хүү, Шүнь жүн ван
- 4-р агь Ёнжи (1737-?)-Шужиа хатны хүү
- 5-р агь Ёнчи (1741–1766, 25 насласан) — Ю хатны хүү, Рунчун чин ван (Рунчун чин ван цол хүртсэнийхээ дараа 25 насандаа бусдад хорлогдож амиа алдав)
- 8-р агь Ёншуань (1746–1832, 86 насласан) — Шужя хатны хүү, Ишэнь чин ван
- 12-р агь Юнжи (?-?)-ула овогт их хатны хүү
- 15-р агь Ёнъянь (1760–1820, 60 насласан) — Шяоичунь их хатны хүү, Сайшаалт ерөөлт хаан
- Гүнж
10 охин төрснөөс насанд хүрсэн нь 5 байв. Дурдвал:
- Хөжин улсын гүнж — Боржигин овогт Халхын Дархан Чин Ван Сэвдэнбалжиртай гэрлэсэн.
- Хөжиа улсын гүнж — Фуча овогт Манж түшмэл Фулангантай гэрлэсэн.
- Хөжин улсын гүнж — Боржигин овогт Халхын Чин Ван, Эфү Цэрэнгийн хүү Лавандоржтой гэрлэсэн.
- Хөшуа улсын гүнж — Манжийн Уяа овогт Жалантайтай
- Хөшя улсын гүнж — Манжийн Ниохуру овогт Фэнсэн ендэхэтэй
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Жигмэдсүрэн С., Буянтогтох Г., Манж гүрний хураангуй түүх, УБ.,2010.
Өмнөх Найралт төв |
Чин улсын хаан 1735—1796 он |
Дараах Сайшаалт ерөөлт |