Персийн булангийн дайн
Персийн булангийн дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Дээрээс цагийн зүүний дагуу: Кувейтийн газрын тосны цооног дээгүүр нисч буй АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц; Грэнби ажиллагаанд оролцож буй Британийн цэргүүд; Локхид AC-130-ын камерийн харагдац; Үхлийн зам; M728 байлдааны инженерийн тээврийн хэрэгсэл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Кувейт | Ирак | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Жабэр Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах Эндрью Вилсон Питэр дэ ла Биллиэр |
Али Хассан аль-Мажид Салах Абуд Махмуд | ||||||
Цэргийн хүч | |||||||
959.600[3] 1.820 сөнөөгч онгоц, дайрагч онгоц (АНУ-ын 1.376, Саудын Арабын 175, Британийн 69, Францын 42, Канадын 24, Италийн 8) 3.318 танк (голдуу M1 Abrams(АНУ),Challenger 1(НВУ), M60(АНУ)) 8 нисэх онгоц тээгч 2 байлдааны усан онгоц 20 крүйзэр 20 сөнөөгч усан онгоц 5 шумбагч завь[4] |
545.000 (Кувейтэд 100.000)+ 649 сөнөөгч онгоц 4.500 танк (Хятадын Type-59, Type-69, өөрөө үйлдвэрлэсэн T-55 T-62, 500 орчим ЗХУ-ын T-72) [4] | ||||||
Хохирол | |||||||
379 алагдсан 776 шархадсан[5] | 20.000-35.000 алагдаж, шархадсан[6] | ||||||
Алагдсан энгийн иргэд: |
Персийн булангийн дайн (1990 оны 8 сарын 2 – 1991 оны 2 сарын 28) буюу Персийн булангийн нэгдүгээр дайн[11][12], буюу Персийн булангийн хоёрдугаар дайн' [13][14] гэгддэг бөгөөд Иракийн удирдагч Саддам Хусэйний Бүх дайны эх [15] гэдэг бүр энгийнээр Цөлийн шуурга ажиллагаа ч гэдэг энэ дайн 1990 оны 8 дугаар сарын 2-нд Кувейтийг эзэлсэн Иракын хүчийг Кувейтээс гаргах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчийн Иракийн эсрэг явуулсан эцсийн ажиллагааг хэлдэг.
Эвслийн цэргийн хүчийн дийлэнхийг Америкийн Нэгдсэн Улс бүрдүүлсэн бөгөөд, Саудын Араб, Нэгдсэн Вант Улс, Египет мөн ихээхэн хүч оролцуулжээ. Нийт 60 тэрбум орчим ам.долларын зардлын 40 тэрбумыг нь Саудын Араб гаргасан.[16]
Иракийн арми Кувейтийг эзлэхэд олон улс даяар буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэн даруй эдийн засгийн хориг арга хэмжээ авч, АНУ, НВУ, Канад дайнд бэлтгэж эхэлсэн. Кувейтээс Иракийн цэргийг гаргах эхний мөргөлдөөн 1991 оны 1 дүгээр сарын 17-нд НҮБ-ээс тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн цэргийг агаараас бөмбөгдсөнөөр эхэлсэн. Үүний дараа 2 дугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, Кувейтийг чөлөөлж, Иракийн нутаг дэвсгэр рүү орсноор эвслийн хүчний бүрэн ялалтаар өндөрлөсөн юм. Эвслийн хүч хуурай замын ажиллагаа эхэлснээс хойш 100 цагийн дараа давшилтаа зогсоож, гал зогсоох тухай мэдэгдсэн.
Агаарын болон хуурай газрын тулалдаан Ирак, Кувейтийн нутаг дэвсгэрээс гадна, Саудын Арабын хил залгаа нутагт өрнөсөн боловч Ирак Саудын Араб дахь цэргийн байгууламжууд болон дайнд оролцоогүй Израиль руу скад пуужин харважээ. Сүүлийн энэ үйлдэл нь Израилийг өдөн хариу арга хэмжээ авахуулж улмаар эвслийн бүрэлдхүүнд орсон Арабын улсуудыг эвслээс салган тогтворгүйжүүлэх оролдлого байсан.
Иракийн хүч Кувейтийг эзлэн авсны дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүч, Эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг Саудын Араб руу татаж Цөлийн хамгаалалтын ажиллагааг эхлүүлэн, бусад улс орныг цэргийн хүчээ Персийн булан руу илгээхийг уриалжээ. НҮБ-ын эвсэл байгуулах хүчин чармайлт амжилттай болж, Цөлийн шуурга ажиллагаа 1991 оны 1 дүгээр сарын 16-нд эхлэх үед, 12 улс тэнгисийн цэргийн хүчээ илгээн, Саудын Араб, Персийн булангийн бусад улс орон болон 6 нисэх онгоц тээгч бүхий АНУ-ын Тэнгисийн цэргийн асар том хүчтэй нэгдсэн.
Найман улс хуурай замын цэрэг илгээж, Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсаас бүрдсэн бүсийн цэргийн хүч болон АНУ-ын Армийн 17 хүнд, 6 хөнгөн бригад, Тэнгисийн цэргийн хүчний 9 хороо, асар том ар тал, хангалтын хүчтэй нэгдэв. Дөрвөн улс байлдааны онгоц илгээж, Кувейт, Катар, Саудын Арабын бүсийн агаарын цэргийн хүч, болон 2.430 нисэх онгоц бүхий АНУ-ын Агаарын цэргийн хүч, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпусын нисэх ангитай нэгджээ.
Ирак цөөн байлдааны завь, пуужинтай байсан боловч 1,2 сая хуурай замын цэрэг, 5.800 танк, 5.100 хуягт, 3.850 артиллертай байсан нь хуурай газар давамгайлж байв. Ирак мөн 750 сөнөөгч ба бөмбөгдөгч онгоц, 200 бусад онгоц, пуужин ба агаараас хамгаалах боловсронгуй системтэй байв.
Цөлийн шуурга ажиллагаа нь АНУ-ын агаар, газрын ажиллагаагаа нэрлэсэн нэр бөгөөд дайныг буруугаар ийн нэрлэх нь олонтаа байдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.historyorb.com/events/november/30
- ↑ Персийн булангийн дайнд Сандрхөрстийн төгсөгч Ханхүү Халэд бин Султан аль-Сауд Генерал Норман Шварцкопфтой хамтран захирагч байв www.casi.org.uk/discuss (Memento 3. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
- ↑ Персийн булангийн дайны эвслийн хүч (хамгийн сүүлийн үеийн) улс орноор www.nationmaster.com
- ↑ 4.0 4.1 Geoffrey Regan, p.214
- ↑ "Persian Gulf War - MSN Encarta". Эх хувилбараас архивласан: 2009-10-31.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ "Persian Gulf War - MSN Encarta". Эх хувилбараас архивласан: 2009-10-31.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ "The Wages of War: Iraqi Combatant and Noncombatant Fatalities in the 2003 Conflict". Project on Defense Alternatives. Татаж авсан: 2009-05-09.
- ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-09-11. Татаж авсан: 2009-11-08.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-05-14. Татаж авсан: 2009-11-08.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "The Use of Terror during Iraq's invasion of Kuwait". The Jewish Agency for Israel. Эх хувилбараас архивласан: 2005-01-24. Татаж авсан: 2009-05-09.
- ↑ "Frontline Chronology" (PDF). Public Broadcasting Service. Татаж авсан: 2007-03-20.
- ↑ Tenth anniversary of the Gulf War: A look back, CNN, 16 January 2001, Татаж авсан: 8 Арван нэгдүгээр сар 2009
{{citation}}
:|archive-url=
is malformed: timestamp (help); Check date values in:|access-date=
(help)CS1 maint: url-status (link) - ↑ http://www.defence.gov.au/ARMY/AHU/HISTORY/gulfwar.htm
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-01-02. Татаж авсан: 2009-11-08.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/january/17/newsid_2530000/2530375.stm
- ↑ Peters, John E; Deshong, Howard (1995). Out of Area or Out of Reach? European Military Support for Operations in Southwest Asia (PDF). RAND. ISBN 0833023292.
Кинонууд
[засварлах | кодоор засварлах]- Dawn of the World
- Bravo Two Zero
- Courage Under Fire
- The Finest Hour
- Jarhead
- Lessons of Darkness
- Live from Baghdad
- The Heroes of Desert Storm
- Towelhead
- Three Kings
- The Manchurian Candidate
Уран зохиол
[засварлах | кодоор засварлах]- Glass (Pray the Electrons Back to Sand)
- The Fist of God (by Frederick Forsyth)
- To Die In Babylon by Nick Livingston
- Hogs dime novel series by James Ferro
Видео тоглоомууд
[засварлах | кодоор засварлах]- Operation Desert Storm (1991)
- Super Battletank (1992)
- Gulf War: Operation Desert Hammer (1999)
- Conflict: Desert Storm (2002)
- Conflict: Desert Storm 2 (2003)
- Patriot (1993)
- Desert Combat Battlefield 1942 mod (2002?)
- Silent Thunder (computer game) (1998?)
- Desert Strike: Return to the Gulf (1992)
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- An intro to the Persian Gulf War
- Gulf War Guide - Iraq, USA, UK Operation Desert storm War site with special features on the Gulf War.
- Saddam Hussein & the invasion of Kuwait.
- CBC Digital Archives - The 1991 Gulf War
- List of Desert Storm POWs