Сөнөөгч онгоц

Сөнөөгч онгоц-(орос. Истребитель, англи. Fighter aircraft) дайсны агаарын байлданы зориулалттай цэргийн онгоц юм. Цэргийн мөргөлдөөнд сөнөөгч онгоцны үүрэг бол байлдааны агаарын орон зайд давуу талыг бий болгох явдал юм. Улмаар бөмбөгдөгч онгоцууд болон давшилтын онгоцуудад тактикийн болон стратегийн бөмбөгдөлтөд оролцуулах боломжийг олгож, дайсны мөн ийм үйлдэл хийхээс сэргийлдэг. Сөнөөгч онгоцыг агаарт ноёрхолоо тогтоох, бөмбөгдөгч онгоц, тээврийн онгоц, иргэний агаарын онгоцыг дагалдан хамгаалах болон газрын объектыг дайсны агаарын хүчнээс хамгаалахад ашигладаг. Зарим тохиолдолд газрын болон тэнгисийн байг довтолоход ашигладаг байна.

Сөнөөгч онгоцны гол үзүүлэлтүүд нь зөвхөн галын хүч төдийгүй зорилтот бусад онгоцтой харьцуулахад өндөр хурд, маневрлах чадвар илүү байдаг юм. Агаарын давуу байдлыг олж авахын тулд байлдагчийн хүчин чармайлтын амжилт эсвэл бүтэлгүйтэл нь нисгэгчдийнхээ ур чадвар, сөнөөгчдийг байрлуулах сургаалын тактикийн үндэслэл, тэдгээрийн тоо, гүйцэтгэл зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 1-р дайнаас хойш агаарын давуу байдлыг ханган хадгалах нь дайнд ялалт байгуулахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг болсон.
Дайсны нисэх онгоц, дирижаблуудыг байлдааны талбарт тагнуул хийх замаар мэдээлэл цуглуулах чадварыг зогсоохын тулд сөнөөгч онгоцууд дэлхийн 1-р дайны туршид үргэлжлүүлэн хөгжүүлж байв. Энэ үеийн сөнөөгч онгоц нь маш жижиг бөгөөд хожмын стандартын дагуу хөнгөн зэвсэглэсэн байсан бөгөөд ихэнх нь даавуун материалаар бүрсэн модон биетэй, хамгийн дээд тал нь 100 миль / цаг (160 км / цаг) агаарын хурдтай давхар далавчтай онгоц байсан юм.
Дэлхийн 2-р дайн эхлэхэд ихэнх сөнөөгч онгоцнууд пулемёт эсвэл бага өвөрын их буугаар зэвсэглэсэн бүтэн металл биетэй дан далавчтай байсан бөгөөд зарим нь 400 миль / цаг (640 км/цаг) хүртэл хурдалж чаддаг болсон байв. Энэ үед ихэнх сөнөөгч онгоцууд нэг хөдөлгүүртэй байсан ч хэд хэдэн хос хөдөлгүүртэй сөнөөгч онгоцууд хийгдсэн. Гэсэн хэдий ч нэг хөдөлгүүртэй сөнөөгч онгоц хоёр хөдөлгүүртэйгээс илүү байсан.
1960-аад он бол олон нэгтгэх шинж чанартай, дэлхийн томоохон нисэх хүчний гүрнүүдийн нисэх хүчинд дуунаас хурдан сөнөөгч онгоцуудыг нэвтрүүлсэн байв. Тэд дууны хурдаас хоёр дахин хурдтай, нислэгийн дээд тааз нь 18-20 км-ийн өндөртэй, радарын станцууд, агаар-агаар удирддаг пуужингаар тоноглогдсон байв. Энэ давхцал санамсаргүй биш байсан - цөмийн бөмбөг тээсэн стратегийн бөмбөгдөгч онгоцууд "Төмөр хөшиг"-ний хоёр талд аюулгүй байдлын гол асуудал гэж тооцогддог байсан тул технологийн хөгжил энэ чиглэлд явагдсан. Үүний дагуу шинэ сөнөөгчдөд тавигдах шаардлагыг бий болгосон бөгөөд гол зорилго нь өдөр, шөнийн аль ч цагт, цаг агаарын ямар ч нөхцөлд, өндөр хурдтай, маневрлах чадваргүй байг онох явдал байв.



Ном
[засварлах | кодоор засварлах]- Ahlgren, Jan; Linner, Anders; Wigert, Lars (2002), Gripen, the First Fourth Generation Fighter, Swedish Air Force and Saab Aerospace, ISBN 91-972803-8-0
- Burton, James (1993), The Pentagon Wars: Reformers Challenge the Old Guard, Naval Institute Press, ISBN 978-1-61251-369-0
- Coox, Alvin (1985), Nomonhan: Japan Against Russia, 1939, Stanford University Press, ISBN 0-8047-1160-7
- Coram, Robert (2002), Boyd: The Fighter Pilot Who Changed the Art of War, Little, Brown, and Company, ISBN 0-316-88146-5
- Cross, Roy (1962), The Fighter Aircraft Pocket Book, Jarrold and Sons, Ltd.
- Eden, Paul (2004), The Encyclopedia of Aircraft of WWII, Amber Books, Ltd, London, ISBN 1-904687-07-5
- Grove, Eric; Ireland, Bernard (1997), Jane's War at Sea, Harper Collins Publishers, UK, ISBN 0-00-472065-2
- Gunston, Bill; Spick, Mike (1983), Modern Air Combat, Crescent Books, ISBN 91-972803-8-0
- Hammond, Grant T. (2001), The Mind of War: John Boyd and American Security, Smithsonian Institution Press, ISBN 1-56098-941-6
- Huenecke, Klaus (1987), Modern Combat Aircraft Design, Airlife Publishing Limited, ISBN 0-517-412659
- Lee, John (1942), Fighter Facts and Fallacies, William Morrow and Company
- Shaw, Robert (1985), Fighter Combat: Tactics and Maneuvering, Naval Institute Press, ISBN 0-87021-059-9
- Spick, Mike (1995), Designed for the Kill: The Jet Fighter—Development and Experience, United States Naval Institute, ISBN 0-87021-059-9
- Spick, Mike (1987), An Illustrated Guide to Modern Fighter Combat, Salamander Books Limited, ISBN 0-86101-319-0
- Spick, Mike (2000), Brassey's Modern Fighters, Pegasus Publishing Limited, ISBN 1-57488-247-3
- Sprey, Pierre (1982), "Comparing the Effectiveness of Air-to-Air Fighters: F-86 to F-18" (PDF), U.S. DoD Contract MDA 903-81-C-0312, Эх хувилбараас (PDF) архивласан: 2021-08-27, Татаж авсан: 2018-06-05
- Stevenson, James (1993), The Pentagon Paradox: The Development of the F-18 Hornet, Naval Institute Press, ISBN 1-55750-775-9
- Stimson, George (1983), Introduction to Airborne Radar, Hughes Aircraft Company
- Stuart, William (1978), Northrop F-5 Case Study in Aircraft Design, Northrop Corp.
- Wagner, Raymond (2000), Mustang Designer: Edgar Schmued and the P-51, Washington, DC: Smithsonian Institution Press